Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1196

 


Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хөтлөн, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-ын О-ийг: -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 ; -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010 0000 00775 дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт О-ын О нь Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, 0 насны хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх оршин суух бүртгэлтэй, хххх тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ О.О нь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 16-ны 2 өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утасны худалдааны төв”-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгөнөөс 214.000 төгрөг дутаасан, иргэн Б.Р-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 510.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S6”, “Luna-1”, “Sky Vega G-850” загварын гар утаснуудыг завшиж, иргэн Б.Р-ад нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан; -Г.Э, Б.Э, Ц.М, П.Л, Ж.Г, Э.С, Б.П нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 73-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цайдам ээж” хүнсний дэлгүүрээс 401.000 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, иргэн П.Болорцэцэгт 401.000 төгрөгийн хохирол учруулсан; -мөн Г.Э, Б.Э, Ц.М, П.Л, Ж.Г, Э.С, Б.П нартай урьчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрээс 101.400 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, иргэн Ц.Ут 101.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх дараах бичгийн болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Оээс: Мөрдөн шалгах ажиллагаанд болсон асуудлаа ярьсан тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв. Хоёр. Эрүүгийн 2010 0000 00775 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад баримтууд: 1. Иргэн Б.Р-ын эд хөрөнгийг завшсан хэргийн нотлох баримтууд. 1.1 Хохирогч Б.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд: -2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Цагаан өнгийн “Samsung S6” маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр, “Luna 1” маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр, “Sky Vega A850” маркийн гар утсыг 95.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал), -хохирогчоор 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Манай лангуу нь гар утас болон дагалдах хэрэгслүүд зардаг. Би Оюунчимэгтэй 3 ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Аман гэрээ байгуулж сард 500.000 төгрөгийн цалин өгөхөөр тогтсон байсан. Гар утас, дагалдах хэрэгсэл болгоныг тоо ширхгээр тоолж, дэвтэр дээр бичиж хүлээлгэн өгсөн. Эд зүйл хүлээлцсэн дэвтэр байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд лангуун дээр байсан гар утас, дагалдах хэрэгслийг Оюунчимэг хариуцан ажиллаж байсан. Оюунчимэг өөрийн дэвтэр дээр тухайн өдрийн зарсан утаснуудыг гар утасны марк болон үнийн дүнтэй тэмдэглэн бичдэг. Би хааяа очиж дэвтрийг нь үзэхээр над руу өдөр өдрийн орлогын шилжүүлсэн мөнгө нь дэвтэр дээр бичигдсэн үнийн дүнтэй зөрдөг байсан. Оюунчимэг нь гар утас байхгүй болсон талаар манай ах аваад явсан, эсвэл өөрөө барьж явж шалгаад гэртээ үлдээсэн гэж хэлдэг байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар тал), -хохирогчоор 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн: “...Оюунчимэг нь манай лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа “Samsung J3”, “Luna”, “Samsung S8”, “Sky Vega 850” гэх 4 ширхэг гар утас завшсан. Мөн О.О нь “би түрээсийн байранд амьдарч байгаа, мөнгөө нэхээд байна, та надад 70.000 төгрөг зээлээч, оронд нь цалингаас суутгачих” гэсэн ба хариу өгөөгүй байхад дур мэдэж шилжүүлсэн байсан. 24.000 төгрөг орлогоос дутуу шилжүүлсэн. Манай лангуун дээр суухын өмнө хатгаа аваад эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 20.000 төгрөг шилжүүлсэн. 7.000 төгрөгөөр гар утасны гэр авсан. Sky Vega 850 гар утсыг 120.000 төгрөгөөр зарсан боловч орлогын мөнгө байгаагүй. Luna маркийн гар утсыг хамаатны ах нь утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад явсан гэсэн. Ахыгаа хурдан олоод утас авчирч өг гэхэд утсаа авахгүй байна гэж хэлсэн. Samsung J3 маркийн гар утас тооллого хийхэд дутаж байсан. Анх О.От гар утаснуудыг тооллого хийж хүлээлгэж өгөхөд байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр тал), -2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...Би 3 ширхэг гар утас, орлогын 214.000 төгрөгөө Оюунчимэгт алдсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал), 1.2 Шүүгдэгч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Би өдөр өдрийн орлогыг өөр рүү нь залгаж “өнөөдөр ийм орлоготой байна, энийг таны данс руу одоо хийлээ”, мөн фэйсбүүк рүү нь тухайн өдрийн дэвтэр дээр тэмдэглэсэн зурагнуудыг бүгдийг нь дарж явуулдаг байсан. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болон 5 дугаар сарын 04-ний өдрийн мөнгөнүүдийг би аваагүй, үүний талаар сайн мэдэхгүй байна. Би өдөр өдрийнх нь орлогыг өөрийнх нь данс эсвэл нөхөрт нь дэвтэр дээр зарсан бараа бүтээгдэхүүнээ харуулж байгаад мөнгийг нь тоолж өгдөг байсан. 5 дугаар сарын 02- ны өдрийн мөнгийг би өөрт нь хэлж авсан. Б.Р- намайг түрээсийн байранд амьдарч байгааг мэддэг байсан. Тэгээд би түрээсийн байрандаа энэ сард 70.000 төгрөг өгөх ёстой юм, өнөөдрийн орлогоос авъя, та цалингаас хасаач гэж гуйхад эхлээд 4 дурамчхан байснаа дараа нь дахиж ингэж зээл өгөхгүй шүү, цалингаа тухайн сардаа аваарай, сүүлийн удаа ав гэж хэлэхээр нь би авсан. Цагаан өнгийн “Samsung S6” маркийн гар утсыг нэг ахад зарсан. 3 хоногийн дараа нөгөө ах ирээд “энэ утас чинь халаад, дэлгэц нь жирэлзээд байна, мөнгөө буцааж авъя” гэхээр нь “утсыг нь утсаар сольж өгдөг, мөнгийг нь буцаан өгөх боломжгүй, захирал байхгүй байна, та маргааш хүрээд ир” гэхэд тэр ах “надад одоо ямар ч утас алга, түр барих утас өгөөч” гэхээр нь би үзэж байгаад Нокиа маркийн гар утсыг өгч явуулсан. Саарал өнгийн “Luna 1” маркийн гар утсыг шалгаж үзэхээр би барьсан. Тэр өдрөө гэртээ хариад байж байх үед манай аавын төрсөн ахын хүүхэд болох Эрдэнэбат ирээд утсанд түр симээ хийгээд фэйсбүүк оръё гэж хэлээд авсан. Тухайн үед би утсаа өгөөд унтсан байсан. Эрдэнэбат найзтайгаа уулзах гэж гараад замдаа алга болгосон гэж байсан. “Sky Vega A850” маркийн гар утсыг шалгаж үзэхээр барьж явж байгаад автобусанд хулгайд алдсан. Би ажлаасаа гаръя гэж хэлээд гараагүй. Тухайн үед 5-6 хоног хэвтэрт байж байгаад очиж чадаагүй. Мөн намайг өвчтэй байх хугацаанд Б.Р- бид хоёр байнгын фэйсбүүкээр чаталж, 3 гар утсыг яасан талаар асуухаар нь би бүгдийг нь хэлж байсан. Надад орлого дутлаа гэж юу ч ярьж байгаагүй. Зөвхөн гар утаснуудыг асуудаг байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-53 дугаар тал), -яллагдагчаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Б.Р-аас утас, орлогын мөнгө авснаа ч хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед айгаад аваагүй гээд хэлчихсэн юм. Надад итгээд хүлээлгэж өгсөн юмыг нь хувийн хэрэглээндээ зарцуулсан нь үнэн. Одоо миний санаж байгаагаар 4 ширхэг гар утас, мөн 200.000 орчим төгрөгийг хувийн хэрэглээндээ хэрэглэсэн. Би хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-133 дугаар тал), 1.3 “Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн БГ-2-18-531 дугаартай “... “Samsung S6” маркийн гар утсыг 264.000 төгрөгөөр, “Luna 1” маркийн гар утсыг 168.000 төгрөгөөр, “Sky Vega” маркийн гар утсыг 78.000 төгрөгөөр, нийт үнийг 510.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар тал), 2. Иргэн Ц.У, П.Болорцэцэг нарын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн нотлох баримтууд. 2.1 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тус камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 249, 2 дугаар хавтаст хэргийн 1-6, 10 дугаар тал), 5 2.2 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал), 2.3 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 73-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цайдам ээж” хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-88 дугаар тал), 2.4 Хохирогч Ц.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарам 4-4 тоот “Жаргалант” хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийгээд байж байхад хүмүүс орж ирээд ярилцаж байгаад Evok нэртэй 1 шил архи, Алтан Чингис нэртэй 750 граммын 1 шил архи, Парламент тамхи 10 ширхэг, Фрутта жүүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг гялгар уутанд хийлгэж аваад зогсож байтал гаднаас хамт явж байсан цагаан канттай цэнхэр өмдтэй, дээд талаараа бараан өнгийн куртик өмссөн залуу орж ирээд юу авах талаар ярилцаад зогсож байсан. Тэр хүмүүсийн хажуугаар хүмүүс үйлчлүүлж байх зуур цуваад гарч явсан. Хамгийн сүүлийн залуу картаа аваад ирье гээд гараад зугтаасан. Би удалгүй хөөе нөгөө хүмүүс гараад явчихлаа гээд араас нь гараад гүйтэл цагаан өнгийн Приус маркийн ардаа улсын дугаар байхгүй машинд суугаад зугтаасан. Цувраад 2 эмэгтэй хүн орж ирж байсан. Нийт 101.400 төгрөгийн эд зүйлс авч зугтаасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 15-19 дүгээр тал), 2.5 Хохирогч П.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчим өөрийн “Цайдам ээж” нэртэй хүнсний дэлгүүрт сууж байтал хоёр эмэгтэй орж ирээд карт унших уу гэж асуухаар нь би уншина гэж хэлсэн чинь 10 орчим ширхэг ундаа, 5 шил архи, чихэр, боов зэрэг зүйл авсан. Тухайн зүйлсээ авч байх үедээ тухайн хүмүүс 3 айлд очих ёстой, тиймээс мөнгө төгрөгийн тал дээр санаа зоволтгүй, хоёр карт уншуулна, 500.000 төгрөг байгаа гэж хэлсэн юм. Тэгээд бараануудаа бичүүлээд тооцоогоо хийхээр болоод авсан эд зүйлсээ хийх тор асуухаар нь би их зүйл юм чинь хайрцаг болох байх гээд жижиг, том хоёр ширхэг хайрцаг авч өгсөн. Үлдсэн зүйлсээ 2-3 уутанд хувааж хийгээд дуусах үед эрэгтэй нь би 200.000 төгрөгийг картнаасаа уншуулна, үлдсэн мөнгийг манай хоёр эмэгтэй уншуулна гээд хоёр эмэгтэй нь савалсан зүйлсээ машин руугаа зөөж эхэлсэн. Тухайн үед эрэгтэй нь нэг ширхэг нийслэл пиво уугаад байж байсан. Тэгээд хоёр эмэгтэй нь бүх зүйлсээ зөөгөөд дуусах үед эрэгтэй нь цамцныхаа халаасыг ухаж үзчихээд гараад зугтаарай гэж хэлээд зугтаасан. Би араас нь гарч хартал цагаан өнгийн “Приус 30” маркийн машин хөдлөөд явсан. Манай “Цайдам ээж” ХХК-ийн дотоод журамд зааснаар хулгайд алдсан эд зүйлээ 5- 6 20 дахин нугалж төлөх журамтай юм. Тиймээс тухайн журамд зааснаар хохирлоо төлүүлэх болно. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дугаар тал), 2.6 Яллагдагч Г.Энхриймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэтуяа, Пүрэвжаргал, Лхагвадорж, Мөнхсүлд, Гантулга нартай ...Лхагвадоржийн ээжийнх нь 42-14 УНЯ улсын дугаартай машинтай Дархан явсан. ...хоёр хоноод 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...Улаанбаатар хотод 23 цагийн үед орж ирээд тарах гэсэн чинь манай найз Сугарсүрэн бөөнөөрөө дэлгүүрээс юм авч зугтаах уу гэсэн чинь манай найзууд дэмжээд Сугарсүрэнгийн зааж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Цайдам ээж” нэртэй хүнсний дэлгүүрт Гантулга, Сугарсүрэн, Оюунчимэг нар орсон. Тэгээд удаагүй дэлгүүрээс хоёр тортой хүнсний идэж уух юм авч гарч ирээд зугтаасан. Тухайн үед бидэнд дэлгүүрээс юм авах мөнгө байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165-168 дугаар тал), -2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...найз Оюунчимэг Дархан орчихоод ирье гэхээр нь бид ярилцаж байгаад Лхагвадоржийн ээжийнх нь 42-14 УНЯ улсын дугаартай машинтай Дархан-Уул аймаг явахаар болсон. Замаараа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 61 дүгээр гарамын ойролцоо байдаг “Жаргалант” нэртэй хүнсний дэлгүүр рүү Оюунчимэг, Сугарсүрэн, Гантулга нар орж хүнсний эд зүйл аваад зугтаасан. ...Улаанбаатар хотод 23 цагийн үед орж ирээд тарах гэсэн чинь Сугарсүрэн “бөөнөөрөө дэлгүүрээс юм авч зугтаах уу” гэхэд манай найзууд дэмжээд Сугарсүрэнгийн зааж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Цайдам ээж” нэртэй хүнсний дэлгүүрт Гантулга, Сугарсүрэн, Оюунчимэг нар орсон. Удаагүй дэлгүүрээс хоёр тортой хүнсний идэж уух юм авч гарч ирээд зугтаасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 103-106 дугаар тал), -2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн “...“Цайдам ээж”, “Жаргалант” гэх нэртэй дэлгүүр рүү би Э.Сугарсүрэн, О.О нарын хамт орсон. Хүнсний дэлгүүрээс авсан зүйлээ би, Пүрэвжаргал, Энхриймаа, Мөнхсүлд, Эрдэнэтуяа, Лхагвадорж, Сугарсүрэн, Оюунчимэг нар идэж уугаад дуусгасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 107-109 дүгээр тал), -2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Би дэлгүүрээс бусадтай эд зүйл хамтарч авч, идэж ууснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 136-138 дугаар тал), 2.7 Яллагдагч Ж.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгаас 23 цагийн үед Пүрэвжаргал, Лхагвадорж, Эрдэнэтуяа, 7 Мөнхсүлд, Сугарсүрэн, Оюунчимэг, Энхриймаа бид Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад дэлгүүр орж картаар тооцоогоо хийнэ гэж худлаа хэлээд юм авахаар болж тохироод Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитод байх “Цайдам ээж” гэх нэртэй дэлгүүрийн гадаа очоод дэлгүүр рүү Оюунчимэг, Сугарсүрэн бид гурав орсон. ...Тэгээд Сугарсүрэн, Оюунчимэг хоёр авсан эд зүйлсээ аваад гарахад би дэлгүүрт үлдсэн. Сугарсүрэн, Оюунчимэг хоёрыг бидний унаж явсан машинд суухаар нь би халаасаа уудалж байгаа дүр эсгээд худалдагчид картаа үлдээсэн байна, аваад ирье гэж хуурч мэхлээд машинд суугаад зугтаасан. Бид мөнгөгүй байсан тул ярилцаж байгаад ийм үйлдэл хийсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дүгээр тал), -2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...цагаан өнгийн “Приус 30” маркийн, 43-14 УБЯ улсын дугаартай машинтай Улаанбаатар хотоос гарсан. Замдаа дэлгүүрээс юм авч явахаар хоорондоо ярилцаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун туруун гэх газарт байрлах “Жаргалант” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа ирж зогссон. Оюунчимэг, Мөнхсүлд бид гурав эхэлж ороод 1 шил Evok архи, 1 шил шар Чингис архи, 1 боодол Парламент тамхи, 1 ширхэг Фрутта жүүс зэргийг аваад зогсож байхад Сугарсүрэн гаднаас орж ирээд юмнуудыг аваад Оюунчимэгийн хамт эхэлж гараад, араас нь Мөнхсүлд гарсан. Энэ үед би үлдээд тооцоо хийх гэж байгаа дүр үзүүлээд картаа машинд мартчихаж, аваад ирье гэж хэлээд гараад машинд суугаад шууд хөдлөөд явсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 67-70 дугаар тал), -2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...“Цайдам ээж”, “Жаргалант” гэх нэртэй дэлгүүр рүү би Э.Сугарсүрэн, О.О нарын хамт орсон. Хүнсний дэлгүүрээс авсан зүйлээ Пүрэвжаргал, Энхриймаа, Мөнхсүлд, Эрдэнэтуяа, Лхагвадорж, Сугарсүрэн, Оюунчимэг нар идэж уугаад дуусгасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 71-73 дугаар тал), -2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Би дэлгүүрээс бусадтай эд зүйл хамтарч авч, идэж ууснаа хүлээн зөвшөөрч байна. Архи авсан дэлгүүр рүү Оюунчимэг, Сугарсүрэн бид гурав орсон. Бидэнд мөнгө байгаагүй. Хоорондоо дэлгүүрээс юм авъя гэж ярилцаж байгаад гурав нь төлөөлж ороод уг хэргийг хийсэн. Нөгөө дэлгүүр рүү Мөнхсүлд, Оюунчимэг бид гурав орсон. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 141-143 дугаар тал), 2.8 Өсвөр насны яллагдагч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Дархан-Уул аймгаас ...Улаанбаатар хотод 23 цагийн үед орж ирэхэд найз Сугарсүрэн “би хуучин найз залуутайгаа үерхэж байхад манай найз залуугийн гэрийнх нь ойролцоо “Цайдам ээж” нэртэй хүнсний дэлгүүр байдаг юм, тэр дэлгүүрт эмэгтэй хүн ганцаараа суудаг, хэдүүлээ тэр дэлгүүрээс хүнсний 8 зүйл авч зугтаая” гэж хэлэхээр нь бид зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цайдам ээж хүнсний дэлгүүрийн гадаа очоод дэлгүүр рүү Сугарсүрэн, Гантулга, Оюунчимэг нар орж хүнсний зүйл авч гарч ирээд бид зугтаасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178-181 дүгээр тал), -2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн“...Дархан-Уул аймаг руу 16 цагийн үед Лхагвадоржийн ээжийнх нь машинтай хөдөлсөн. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 61 дүгээр гарамын орчим “Жаргалант” нэртэй хүнсний дэлгүүр рүү найз Гантулга, Сугарсүрэн, Оюунчимэг нар ороод идэж, уух юм аваад зугтаасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар тал), 2.9 Яллагдагч Ц.Мөнхсүлдийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад Энхриймаа, Лхагваа, Дааяа, Туяа нар Лхагваагийн ээжийнх нь машинтай Лхагваа өөрөө барьж ирээд намайг дуудаад хамт Дархан-Уул аймаг руу явж Оюукагийн аав ээж дээр очоод ирье гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Тулгаа, Оюука, Сукана нар ирээд Дархан-Уул аймаг руу явж 3 хоносон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буцаж Улаанбаатар хотод ирэхдээ замаараа Орбитын тэнд нэг дэлгүүр рүү Тулгаа, Оюука, Сукана гурав ороод баахан юм авч гарч ирээд машины багажинд хийгээд хороолол руу явсан. Тухайн үед Сукана, Оюука хоёрт мөнгө байсан. Сукана дэлгүүрээс бараа авна, дэлгүүр шиднэ гэж хэлсэн. Бараа аваад зугтана гэж ойлгосон. Дархан-Уул аймаг явахад 61 дүгээр гарамын тэнд нэг дэлгүүрээс Тулгаа, Оюука, Сукана гурав бас орж бараа авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр тал), -2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн“...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...бид Улаанбаатар хотоос 16 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 61 дүгээр гарамын орчим “Жаргалант” нэртэй хүнсний дэлгүүрт ороод мөнгийг нь өгөөгүй архи, тамхи, ундаа аваад зугтаасан. Дархан-Уул аймагт 2 хоноод 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу гарсан. 23 цагийн үед Улаанбаатар хотоод ирээд байж байтал найз Сугарсүрэн “би нэг эмэгтэй хүн суудаг хүнсний дэлгүүр мэднэ, тийшээ очиж хүнсний зүйл авч зугтаах уу” гэсэн. Манай найзууд дэмжээд бид Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний гудамжинд байрлах “Цайдам ээж” хүнсний дэлгүүрийн гадаа очиж ярилцаж байгаад дэлгүүр рүү Гантулга, Сугарсүрэн, Оюунчимэг нар ороод хоёр тортой, хоёр цаасан хайрцагтай зүйл гаргаж ирээд миний машинд хийсэн. Удалгүй Гантулга гарч ирээд хурдан хөдөл гэхээр нь би хөдлөөд шууд зугтаасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77-80 дугаар тал), -2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...Цайдам ээж”, “Жаргалант” гэх нэртэй дэлгүүр рүү Гантулга, Э.Сугарсүрэн, О.О нар орсон. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар тал), -2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Гантулга машинаас буухдаа ямар ч 9 мөнгөгүй, дэлгүүрээс юм аваад зугтаана шүү гэдгийг хэлээд буусан. Тэрийг машинд байсан хүмүүс бүгд мэдэж байсан. Ийм байдлаар хоёр дэлгүүрээс идэх уух юм, архи дарс авсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 156-158 дугаар тал), 2.10 Яллагдагч П.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 08, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...ээжийн 43-14 улсын дугаартай “Приус 30” маркийн машинтай найз Гантулга, Энхриймаа, Оюунчимэг, Сугарсүрэн, Мөнхсүлд нартай ДарханУул аймаг руу явахаар болоод Улаанбаатар хотоос 16 цагийн үед гарч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 61 дүгээр гарамын орчим хүнсний дэлгүүр рүү орж мөнгийг нь өгөөгүй архи, тамхи, ундаа аваад зугтаасан. ...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу гарсан. ...23 цагийн үед Улаанбаатар хотод ирээд байж байхад Сугарсүрэн “би нэг эмэгтэй хүн суудаг хүнсний дэлгүүр мэднэ, тийшээ очиж хүнсний зүйл авч зугтаах уу” гэсэн. Тэгсэн манай найзууд дэмжээд бид Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний гудамжинд байрлах “Цайдам ээж” хүнсний дэлгүүрийн гадаа очиж ярилцаж байгаад дэлгүүр рүү Гантулга, Сугарсүрэн, Оюунчимэг нар ороод хоёр тортой, хоёр цаасан хайрцагтай зүйл гаргаж ирээд миний машинд хийсэн. Удалгүй Гантулга гарч ирээд хурдан хөдөл гэхээр нь би хөдлөөд шууд зугтаасан. 43-14 УНЯ улсын дугаартай “Приус 30” маркийн машин манай ээж Отгонцэцэгийн эзэмшлийн машин юм. Бидэнд ямар ч мөнгө байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 196- 199, 2 дугаар хавтаст хэргийн 45-49 дүгээр тал), -2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Би дэлгүүрээс бусадтай эд зүйл хамтарч авч, идэж ууснаа хүлээн зөвшөөрч байна. Би дэлгүүрт ороогүй ч орсон найзууд маань мөнгөгүй, ороод эд зүйл аваад зугтааж гарна гэдгийг мэдэж байсан. Гантулга дэлгүүрээс зугтаж гарч ирээд яваарай гэхээр нь би бушуухан хөдлөөд явсан юм. Хоёр дэлгүүр рүү Гантулга, Сугарсүрэн, Оюунчимэг нар орсон. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 126-128 дугаар тал), 2.11 Өсвөр насны яллагдагч Э.Сугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Бид Дархан-Уул аймаг явж тэндээ гурав хоносон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Тэгээд Тулгаа, Энхриймаа, Оюунчимэг, Туяа, Сүлдээ, Дааяа, Лхагваа бид 8 дэлгүүр орохоор болоод Тулгаа Лхагваад дэлгүүр хаалаа хурдлаарай гэж хэлээд “Цайдам ээж” нэртэй дэлгүүрийн үүдэнд 00 цаг болох гэж байхад ирж зогссон. Оюунчимэг, Тулгаа хоёр орох гэж байгаад намайг цуг оръё гээд би дагаж орсон. Дэлгүүрээс бид 401.000 төгрөгийн эд зүйлс худалдаж авсан. Оюунчимэг бид хоёр худалдаж авсан зүйлсээ зөөж машин руу оруулсан. Тэгээд би түрүүлж гараад Оюунчимэг, Тулгаа хоёр дэлгүүрт үлдсэн. 10 Оюунчимэг араас гарч ирээд, удалгүй Тулгаа гүйгээд гараад ирсэн. Харанхуй гудамж руу орж машиныхаа дугаарыг хийж байсан. ...Буудал ороход дэлгүүрээс авсан эд зүйлээ бүгдийг нь авч орсон. Оюунчимэг “Энхриймаагийн ээжид өгнө” гээд бараг тал юмыг нь торлоод Оюунчимэг, Энхриймаа хоёр явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 212-217 дугаар тал), -2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн“...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг руу Оюунчимэгийн гэр рүү Приус 30 машинтай Оюунчимэг, Пүрэвжаргал, Гантулга, Энхриймаа, Лхагвадорж бид явсан. Замдаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Жаргалант” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоод Гантулга, Оюунчимэг нар орсон. О.О гарч ирээд Мөнхсүлдийг дуудаад дагуулж орсон. Удалгүй Оюунчимэг, Мөнхсүлд хоёр түрүүлж гарч ирээд, араас нь Гантулга гарч ирээд хурдан яваарай гэж хэлсэн чинь машин барьж явсан Лхагвадорж хөдлөөд явсан. ...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар руу хөдөлсөн. Орой 23 цагийн үед Улаанбаатар хотод ирж байж байхад Б.Эрдэнэтуяа “би камергүй хүнсний дэлгүүр мэднэ” гэж хэлээд дагуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Цайдам ээж” хүнсний дэлгүүрийн гадаа очиж би Оюунчимэг, Гантулга нарын хамт дэлгүүр рүү ороод хүсний зүйл авч гарч ирээд бөөндөө зугтаасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 59-63 дугаар тал), -2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн“...Би дэлгүүрээс бусадтай эд зүйл хамтарч авч, идэж ууснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 151-153 дугаар тал), 2.12 Яллагдагч Б.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Дархан-Уул аймаг руу найз Оюунчимэгийн гэр рүү явахаар болоод 16 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 61 дүгээр гарамын орчим “Жаргалант” нэртэй хүнсний дэлгүүрт орж мөнгийг нь өгөөгүй архи, тамхи, ундаа аваад зугтаасан. Дархан-Уул аймагт 2 хоноод 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу гарсан. 23 цагийн үед Улаанбаатар хотод ирээд байж байтал найз Сугарсүрэн “би нэг эмэгтэй хүн суудаг хүнсний дэлгүүр мэднэ, тийшээ очиж хүнсний зүйл авч зугтаах уу” гэсэн. Манай найзууд дэмжээд бид Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний гудамжинд байрлах “Цайдам ээж” хүнсний дэлгүүрийн гадаа очиж ярилцаж байгаад дэлгүүр рүү Гантулга, Сугарсүрэн, Оюунчимэг нар ороод хоёр тортой, хоёр цаасан хайрцагтай зүйл гаргаж ирээд миний машинд хийсэн. Удалгүй Гантулга гарч ирээд хурдан хөдөл гэхээр нь би хөдлөөд шууд зугтаасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 97-99 дүгээр тал), 2.13 Яллагдагч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...Дархан-Уул аймагт манай гэрт хоёр 11 хоноод 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн. Урьханы ойролцоо “Магнай Трейд” шатахуун түгээх станцаас бензин авахаар зогсоод машинаас Пүрэвжаргал буугаад 70.000 төгрөгөнд бензин хийчих гэсэн. Түгээгч эгч цааш явах үед нь найз Пүрэвжаргал Лхагвадоржийг хөдлөөрэй гэсэн чинь хөдлөөд явсан. Бид Улаанбаатар хотод 23 цагийн үед орж ирээд тарах гэсэн чинь найз Сугарсүрэн “бөөнөөрөө дэлгүүрээс юм авч зугтаах уу, би нэг дэлгүүр мэднэ, би хуучин найз залуутайгаа байхдаа дандаа ордог байсан дэлгүүр байгаа, тэр дэлгүүрт нэг эгч худалдагч хийдэг” гэхээр нь явъя гэж тохироод, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цайдам ээж нэртэй хүнсний дэлгүүр рүү орж бэлэн гоймон 8 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 4 ширхэг, 0.75 литрийн Evok архи 1 ширхэг, Парламент, Эссэ тус бүр 1 блок, 1 шилтэй огурци, салат, Паприка чипс 3 ширхэг, том ууттай чихэр хоёр ширхэг, том Гоё ундаа 6 ширхгийг аваад Сугарсүрэн бид хоёр хүнсний зүйлээ бариад гарсан. Найз Гантулга тооцоо хийх гэж байгаа хүний дүр үзүүлээд үлдсэн. Бид машинд суугаад бөөнөөрөө Баянхошуунд байдаг зочид буудалд хоносон. Бид машинд наймуулаа явсан. Машиныг Лхагвадорж жолоодож явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 202-206 дугаар тал), -2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 61-ын гарамын тэнд байдаг хүнсний дэлгүүр рүү би Гантулга, Мөнхсүлд, Сугарсүрэн нарын хамт ороод дэлгүүрээс 0.75 литрийн Evok, Алтанчингис гэх архи, 1 литрийн Фрутта, Парламент тамхи 1 блок авсан. Гантулга “авсан зүйлээ аваад гараад байж байгаарай” гээд өөрөө дэлгүүрт үлдсэн. Бид хэд машиндаа суугаад байж байсан чинь Гантулга дэлгүүрээс гүйж гарч ирээд машинд суугаад шууд хөдлөөд явсан. ... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 87-91 дүгээр тал), -2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв”-д төрж хүүтэй болсон. Хүү маань одоо 4 сартай. Намайг төрөөд 2-3 хоногийн дараа шүүх хурал болсон. Би эмнэлгээс гараагүй байсан учраас хуралд орж чадаагүй. Одоо хэргээ шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар тал), 2.14 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 381 дугаартай “...иргэн Ц.Уийн эд хөрөнгийн үнийг 101.400 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 33-35 дугаар тал), 2.15 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 313 дугаартай “...иргэн П.Болорцэцэгийн эд хөрөнгийн үнийг 401.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 153-156 дугаар тал), 2.16 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Отгонбаатар овогтой Оюунчимэгийн гэрэл зургийг ...төсөөтэй хүний 3 12 ширхэг гэрэл зургийг А4 хэмжээтэй цаасан дээр 1-4 хүртэл тоогоор дугаарлан байрлуулж, хохирогч П.Болорцэцэгт гэрэл зургийг үзүүлэхэд: №1 зураг бол биш байна. №2 гэсэн дугаартай зураг тухайн үед манай дэлгүүрт орж ирсэн хоёр эмэгтэйн махлагдуу, дунд зэргийн нуруутай эмэгтэйн гэрэл зураг мөн байна. Би царайгаар нь таньж байна. №3, №4 гэсэн зураг биш байна. №2 зураг бол манай дэлгүүрт нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн хоёр эмэгтэйн нэг нь яг мөн. Гадаад төрх болон өндөр, бие зэрэг нь таарч байна. ...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар тал), 2.17 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тус камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 104-112 дугаар тал), 3. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд. 3.1 Шүүгдэгч О.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 113 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 66 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 120 дугаар тал), хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 115 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.От холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч О.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ бусад баримтаар, мөн бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн эд хөрөнгийг нь илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, камерын бичлэг, хэргийн газар үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа тул О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүйг дурдах гэсэн; 13 -шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь хэргийн зүйлчлэл, үйл баримтад маргахгүй гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Н.Оюунчимэг нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн талаар: Шүүгдэгч О.О нь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утасны худалдааны төв”-д иргэн Б.Р-ын лангуу дээр хэлцлийн үндсэн дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Р-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн орлогоос 214.000 төгрөгийг, мөн “Samsung S6”, “Luna-1”, “Sky Vega G-850” загварын 510.000 төгрөгийн үнэ бүхий гар утасуудыг тус тус завшиж, иргэн Б.Р-ад нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: -Хохирогч Б.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай лангуу нь гар утас болон дагалдах хэрэгслүүд зардаг. Би Оюунчимэгтэй аман гэрээ байгуулж сард 500.000 төгрөгийн цалин өгөхөөр тогтож, гар утас, дагалдах хэрэгсэл болгоныг тоо ширхгээр тоолж, дэвтэр дээр бичиж хүлээлгэн өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд лангуун дээр байсан гар утас, дагалдах хэрэгслийг Оюунчимэг хариуцан ажиллаж байсан ба, худалдагчаар ажиллаж байхдаа “Samsung J3”, “Luna”, “Samsung S8”, “Sky Vega 850” гэх 4 ширхэг гар утас завшсан. ...70.000 төгрөг ...дур мэдэж шилжүүлсэн. 24.000 төгрөг орлогоос дутуу шилжүүлсэн. ...Sky Vega 850 гар утсыг 120.000 төгрөгөөр зарсан боловч орлогын мөнгө байгаагүй. “...Би 3 ширхэг гар утас, орлогын 214.000 төгрөгөө Оюунчимэгт алдсан. ...” гэх мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 23-31 дүгээр тал), -Шүүгдэгч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б.Р-аас утас, орлогын мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед айгаад аваагүй гээд хэлчихсэн юм. Надад итгээд хүлээлгэж өгсөн юмыг нь хувийн хэрэглээндээ зарцуулсан нь үнэн. 4 ширхэг гар утас, мөн 200.000 орчим төгрөгийг хувийн хэрэглээндээ хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-133 дугаар тал), “Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн БГ-2-18-531 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 14 Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж байгууллага, иргэний өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ийнхүү үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, өөрийн өмчийн адил захиран зарцуулах, хувийн хэрэгцээндээ хэрэглэх, өрөнд шилжүүлэх зэрэг үйлдлийг завшсан гэж үзнэ. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийвэл шүүгдэгч О.О нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утасны худалдааны төв”-д худалдагчаар ажиллаж байхдаа иргэн Б.Р-ын итгэмжлэн хариуцуулсан гар утас, орлогын мөнгө зэргийг дур мэдэн хувийн хэрэгцээндээ ашиглаж завшсан байна. Нөгөө талаас шүүгдэгч нь тус гэмт хэргийг шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлджээ. Иймд шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна 2.Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн талаар: Шүүгдэгч О.О нь Г.Э, Б.Э, Ц.М, П.Л, Ж.Г, Э.С, Б.П нартай урьчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрээс 101.400 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, иргэн Ц.Ут 101.400 төгрөгийн хохирол учруулсан; Мөн шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр Г.Э, Б.Э, Ц.М, П.Л, Ж.Г, Э.С, Б.П нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 73-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цайдам ээж” хүнсний дэлгүүрээс 401.000 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, иргэн П.Болорцэцэгт 401.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь: -2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 249, 2 дугаар хавтаст хэргийн 1-6, 10 дугаар тал), -2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 104-112 дугаар тал), 15 -2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 73-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цайдам ээж” хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-88 дугаар тал), -Хохирогч Ц.У (2 дугаар хавтаст хэргийн 15-19 дүгээр тал), хохирогч П.Болорцэцэг (1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дугаар тал) нарын мэдүүлгүүд, мөн яллагдагч Г.Энхриймаа (1 дүгээр хавтаст хэргийн 165-168, 2 дугаар хавтаст хэргийн 103- 106-109, 136-138 дугаар тал), яллагдагч Ж.Гантулга (1 дүгээр хавтаст хэргийн 172-174, 2 дугаар хавтаст хэргийн 67-73, 141-143 дугаар тал), өсвөр насны яллагдагч Б.Эрдэнэтуяа (1 дүгээр хавтаст хэргийн 178-181, 2 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар тал), яллагдагч Ц.Мөнхсүлд (1 дүгээр хавтаст хэргийн 188-190, 2 дугаар хавтаст хэргийн 77-83, 156-158 дугаар тал), яллагдагч П.Лхагвадорж (1 дүгээр хавтаст хэргийн 196-199, 2 дугаар хавтаст хэргийн 45-49, 126-128 дугаар тал), өсвөр насны яллагдагч Э.Сугарсүрэн (1 дүгээр хавтаст хэргийн 212-217, 2 дугаар хавтаст хэргийн 59-63, 151-153 дугаар тал), яллагдагч Б.Пүрэвжаргал (2 дугаар хавтаст хэргийн 97-99 дүгээр тал) нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 202-206, 2 дугаар хавтаст хэргийн 87-91 дүгээр тал), -“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн иргэн Ц.Уийн эд хөрөнгийн үнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 33-35 дугаар тал), -“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн иргэн П.Болорцэцэгийн эд хөрөнгийн үнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 153-156 дугаар тал), -2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч О.О нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх талаар бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэж хохирогч П.Болорцэцэг, Ц.У нарт бие махбодь, сэтгэл зүйн 16 хүч хэрэглээгүй, мөн хүч хэрэглэхээр заналхийлээгүй, харин дээрх хохирогч нарын үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс эд зүйл худалдан авах дүр эсгэн, тэдний анхаарал сарнисан хоромхон хугацаанд эд хөрөнгийг нь авч зугтан өөртөө шилжүүлэн авсан шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна. Мөн шүүгдэгч О.О нь дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдэхдээ нэг эмэгтэй хүн ажиллуулдаг дэлгүүр байдаг, тэндээс бараа аваад зугтаая гэж урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн болох нь тогтоогджээ. Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Шүүгдэгч О.Оийн бүлэглэж үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг бусад хамтран үйлдсэн этгээдийн хэргээс тусгаарласан байх ба, ийнхүү тусгаарласан нь тухайн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай. Тус хэргийн улмаас хохирогч Б.Р-ад 724.000 төгрөгийн, хохирогч П.Болорцэцэгт 401.000 төгрөгийн, хохирогч Ц.Ут 101.400 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч О.О ганцаараа үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирлыг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирлыг бүлэглэн үйлдсэн этгээдүүдтэй хувь тэнцүүлэн өөрт оногдох хэсгээр нөхөн төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. 2. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагчаас “...шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулах, ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг; Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягаас “... шүүгдэгч Н.Оюунчимэг нь 7 сар 4 хоногтой бага насны хүүхэдтэй бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн, ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 17 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч О.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч О.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, О.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 496 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-114/-гээр шүүгдэгч Н.Оюунчимэг нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э.Одыг төрүүлсэн, тэрээр бага насны хүүхэдтэй болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж хуульчилсан. Шүүгдэгч О.Оийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, шүүгдэгч О.Оийн бага насны буюу 7 сар 4 хоногтой хүүхэдтэй байдлыг харгалзан түүнд нэг жилийн хугацаагаар 18 хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч О.О нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх мэдэгдэх нь зүйтэй байна. 3. Бусад асуудлаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунчимэийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож /496:8=62/, 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй байна. Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О-ын О-ийг бусадтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял;

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 496 (дөрвөн зуун ерэн зургаа) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 19

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 62 (жаран хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хохирогч Б.Р-, Ц.У, П.Болорцэцэг нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 20

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА