| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00217/и/ |
| Дугаар | 142/ШШ2017/00525 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2017/00525
|
| ||
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 12-р хороо, Өнөр хороолол 2-р байр 220 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Өлзийгийн Сүрэн /ХМ64100102/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ 41А-18 тоотод оршин суух Хиад боржигон овогт Нямжанцагийн Оюумаа /ФВ87062301/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 15-09 тоотод оршин суух Боржигон овогт Маналсүрэнгийн Баасанжаргал /ФМ85051742/-д нарт холбогдох
“750 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Оюумаа, М.Баасанжаргал нар нь Улаанбаатар хотод барилгын компанид ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд “Наран тээч” цайны газраар өдөр бүр үйлчлүүлж ам хэлцлийн дагуу нийт 800.000 төгрөгийн хоол хүнс авч хэрэглэн тооцоо хийлгүй орон нутаг руугаа буцсан. Энэ хугацаанд Оюумаа 50 000 төгрөг өгсөн. Иймд Н.Оюумаагаас 350 000 төгрөг, М.Баасанжаргалаас 400 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Оюумаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Баасанжаргал бид 2 хотод барилгын ажил хийж байхдаа Сүрэнгийн хариуцдаг байсан цайны газраас зээл тооцоогоор хүнс хоол хэрэглэж байсан нь үнэн. Барилгын ажлаа хийж мөнгө авч чадаагүй, тийм болохоор амьдралын бололцоогүйгээс болж өдий болтол төлж чадаагүй. 2016-2017 оны хооронд Сүрэн эгчтэй байнгын холбоотой байсан. Миний тухайд 300 000 төгрөгний хоол хүнс хэрэглэсэн. Би Сүрэнгийн данс руу 50 000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 250 000 төгрөгийг миний бие 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулна. Би цэцэрэгт ажилладаг бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...нэхэмжлэгч Б.Сүрэн нь хариуцагч Н.Оюумаагаас 350 000 төгрөг, М.Баасанжаргалаас 400 000 төгрөг буюу нийт 750 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Н.Оюумаад холбогдох нэхэмжлэлийн шаардлага 350 000 төгрөгийн 100 000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 250 000 төгрөгийг, хариуцагч М.Баасанжаргалаас 400 000 төгрөгийг тус тус 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн хариуцагч М.Баасанжаргал 2017 оны 05 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод биечлэн уулзаж, эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хэргийг нэхэмжлэгчийн оролцоогүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч М.Баасанжаргал нар үүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч Б.Сүрэн нь хариуцагч М.Баасанжаргалаас 400 000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч хариуцагч М.Баасанжаргал нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Мөн М.Баасанжарга миний бие барилгын ажил эрхэлдэг байгууллагад Улаанбаатар хотод ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэхдээ: “...Н.Оюумаа нь 250 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, М.Баасанжаргал нь 400 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүрэн нь хариуцагч Н.Оюумаа, М.Баасанжаргал нарт холбогдуулан “Н.Оюумаагаас 350 000 төгрөг, М.Баасанжаргалаас 4000 000 төгрөгийг тус тус гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байх хугацаанд талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна. Үүнд: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага буюу Н.Оюумаагаас 250 000 төгрөг, М.Баасанжаргалаас 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар эвлэрсэн байна. Харин зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй байна.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 23 150 төгрөгийг төлсөн байх бөгөөд зохигчид энэ талаар тохиролцоогүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 23 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 23 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сүрэнд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Сүрэнгийн хариуцагч Н.Оюумаа, М.Баасанжаргал нараас нэхэмжилсэн “750 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Оюумаа 250 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, хариуцагч М.Баасанжаргал нь 400 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 23 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 23 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сүрэнд олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА