| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00025Э |
| Дугаар | 154/2022/00029 |
| Огноо | 2022-05-02 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 154/2022/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч П.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт*******ын*******д холбогдох эрүүгийн 2237000000023 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөшөөтийн уурхайд жолооч ажилтай, ам бүл 3 /эхнэр хүүхдийн хамт/ Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 02 дугаар 80 айлын 25 тоотод оршин суух, РД:ПЮ91020634******* овогт*******ын*******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П.Галхүү нь 702097 дугаартай В,С,Е ангиллын жолооны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, замын хөдөлгөөнд оролцож байсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Галхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би жолооны үнэмлэхээ 2019 оны намар гээгдүүлж үнэмлэхгүй болсон. Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн зар фейсбүүкээр явж байхаар нь захиалж авсан. Миний буруутай үйлдэл гэдгийг ойлгож байна. Үнэмлэхийг эхлээд 100.000 төгрөгийг өгч дараа нь бэлэн боллоо гэхээр нь 200.000 төгрөгийг өгч авсан. Нүүрсний тээвэрт явж байхад цагдаагийн ажилтан шалгаж хуурамч бичиг баримт гэдгийг тогтоосон гэв.
Шүүгдэгч П.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 онд тээвэрт явж байх үедээ жолооны үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн юм. Тухайн үед Таван толгойд том нүүрсний машин барьж байсан бөгөөд нүүрс ачих хашаа руу орох үед жолооны үнэмлэх шалгадаг учир хурдан авах хэрэг гарсан. Тэр үед цахим орчинд үнэмлэх хурдан гаргаж өгнө гэсэн зар байхаар нь холбогдож ярихад эхлээд намайг ирж захиалга өг гэхээр нь би өөрөө очих боломж байхгүй, жижиг машин байхгүй гэсэн чинь Таван толгой 2 дахь км гэх газарт өөрөө ирсэн. Тухайн хүн 35 насны орчим хүн байсан бөгөөд надад 7 хоногийн дотор гарна, найдвартай хурдан шуурхай гэхээр нь би цээж зурагтай 100,000 өгөөд явуулсан. Тухайн үед надад 300.000 төгрөгөөр гарна гэхээр нь бас итгэхгүй эхлээд 100.000 төгрөг өгөөд гараад ирэхээр нь 200.000 төгрөгийг өгөхөөр болсон. Гэтэл 7 хоногийн дараа байх нөгөө залуу залгаад үнэмлэх бэлэн боллоо ирж авах юм уу хүргэж өгөх юм уу гэхээр нь би авч ирээд өгчих надад унаа алга гэсэн чинь за хүргэж өгье, үлдэгдэл мөнгөө бэлдэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй ирээд үнэмлэх өгөөд мөнгөө аваад яваад өгсөн. Болсон зүйл ерөөсөө энэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Автомашины улсын дугаар хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс тээврийн замд хяналт шалгалт хийж байхдаа 58-23 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч******* нь 702097 дугаартай В,С,Е ангиллын жолоодох эрхийн үнэмлэх, 0070572 дугаарын мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгахад 702097 дугаарын В,С,Е ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хуурамч байсан.
Галхүүгийн бичиг баримтыг шалгах явцад 702097 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь бусад жолооны үнэмлэхийг бодвол хар саарал өнгөтэй зузаан, Е ангиллын Е үсэг нь стандарт бус том хэмжээтэй, жолооны үнэмлэх нь дээр тухайн жолоочийн регистрийн дугаар байхгүй, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх нь ангиллын зөвшөөрөл олгосон тэмдэгт нь хүснэгттэй байх бөгөөд дарааллаараа *,В,С,*,Е,* гэх загвараар байрлах ёстой харин П.Галхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь В,С,Е,*,* гэсэн дараалалтай байх боловч Д ангилал бичигдэх хүснэгтэд Е ангиллыг бичсэн жолооны үнэмлэх дээр наагддаг нууцлалын хуулга байхгүй байсан бөгөөд П.Галхүүгээс хаанаас яаж авсан бэ гэхэд 2020 оны 08 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрх 1 жилийн хугацаагаар Ховд аймагт хасуулсан түүний дараагаар тээврийн хэрэгсэл хурдан шуурхай гаргаж өгнө гэсэн зарын дагуу холбогдож жолоодох эрхийн үнэмлэхээ гаргуулж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Галхүү бид хоёр ямар нэгэн төрөл садан хүмүүс биш. Нэг компанид явдаг жолооч нар учир найзууд байгаа юм. Миний мэдэж байгаагаар сүүлийн 2 жил явж байгаа байх. Урьд нь явж байсан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч З.Жамъяндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Жолооны үнэмлэх гээгдүүлсэн тохиолдолд замын цагдаагийн албанд гээгдүүлсэн тухай зарлуулсан бичиг, жолооны үнэмлэхийн үнэ, иргэний үнэмлэхийн хуулбар, торгуулаа төлсөн байх шаардлагатай. Материал бүрдсэн тохиолдолд замын цагдаагийн харьяа газартаа өгч захиалах ёстой. Цахимаар үнэмлэх захиалж авах ямар ч боломж байхгүй. Хууль дүрмийн дагуу материалаа бүрдүүлж авах ёстой...” гэх мэдүүлэг
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах, ахлах дэслэгч Ц.Ононбатын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн
1. Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн №702097 гэсэн дугаартай П.Галхүүгийн гэх “ Жолоочийн үнэмлэх” нь хуурамч байна.
2. Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн №0070572 гэсэн дугаартай П.Галхүүгийн гэх “ Мэргэшсэн Жолоочийн үнэмлэх” нь жинхэнэ байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн үнэмлэхүүдийг хэзээ, хаана хэвлэснийг тогтоох боломжгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн №702097 гэсэн дугаартай П.Галхүүгийн гэх “Жолооны үнэмлэх” дээр дарагдсан С,Е, ангиллыг “Жолоочийн үнэмлэх” дээр хэвлэх боломжтой” гэх дүгнэлт
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- Шинжээчийн 28 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Галхүү нь 702097 дугаартай В,С, Е, ангиллын жолооны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан замын хөдөлгөөнд оролцож байсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь гэрч, Б.Буяндэлгэр, Д.Бат-Эрдэнэ, З.Жамъяндорж нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, шүүгдэгч П.Галхүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч П.Галхүүгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П,Галхүүгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Галхүү нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 02 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан байна.
Шүүгдэгч П.Галхүү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч П.Галхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №702097 дугаартай В,С,Е ангиллын жолоочийн хуурамч үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Галхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******ын*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Галхүүг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Галхүүд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Галхүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Галхүүд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч П.Галхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №702097 дугаартай В,С,Е ангиллын жолоочийн хуурамч үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Галхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Галхүүгийн******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ
Ц.ЭНХЖАРГАЛ