| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0751/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/697 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/697
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Ч.Алтансүх,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Л д холбогдох эрүүгийн 1706 02341 0198 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Буурал 9-3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 45 тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НМ93012710, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ийн Л .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Л нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын Автобусны буудлын орчим иргэн Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож цохисоны улмаас Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Л мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зүүн 4 зам дээр явж байхад нэг машин ирээд намайг шахаад байсан. Би тэгэхээр нь тэр машины цонхийг нүдсэн. Тэгээд явахад намайг гүйцэж ирээд шахаж зогсоосон. Тэгээд би буугаад иртэл намайг хохирогч ирээд шууд цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “…Намайг машинтайгаа явж байтал нэг залуу ирээд цонх руу цохисон. Тэгэхээр нь тэр машиныг гүйцэж очоод яасан талаар асуух гээд буугаад очтол шүүгдэгч намайг үгийн зөрөөгүй миний хөмсөг рүү цохисон. Миний хөмсөгнөөс цус гарсан. Тэгэхээр нь эргүүлээд цохисон. Тэгээд удаагүй байж байтал цагдаа ирээд намайг эмнэлэгт
үзүүл яс чинь хугарсан байж магадгүй гэж хэлсэн. Миний нүдний ухархайн яс гэмтсэн байсан учраас хагалгаанд орох шаардлагатай. Би шүүгдэгчээс 2.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хохирогч Б.Эын мэдүүлэг /хх-6-7/, гэрч Д.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-10/, гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-11/, шинжээчийн 12492 дугаартай дүгнэлт /хх-16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-29/, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Л нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын Автобусны буудлын орчим иргэн Б.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож цохисоны улмаас Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо ХСҮТ-ийн автобусны буудлын урагшаа өөрийн эзэмшлийн саарал өнгийн 12-02 УНЕ улсын дугаартай микро автобусаар явж байхад зүүн талаас хөх өнгийн автомашинтай хүн шахаж орж ирээд жолоочийн талын салхины шилийг цохиод хөдлөөд гараад явсан. Би араас нь зэрэгцэж ороод тэр машины салхины шилийг цохисон. Ингээд хөх өнгийн машины жолооч машинаасаа гарч ирээд над дээр ирээд шууд миний нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Би зөрүүлээд зүүн шанаан тус газарт нэг удаа цохисон. Удаагүй урдаас замын цагдаа ирээд бичиг баримт хурааж аваад наашаа 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Миний зүүн хөмсөг язарч, зүүн нүд хавдсан тул шүүх эмнэлэгт үзүүлнэ.” /хх-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганцэцэгийн өгсөн: “…Халдвартын гэрлэн дохионы хойд талд явж байтал хар ногоон өнгийн приус 20 машинтай залуу хажуугаар орж ирээд микроны жолоочийн талаар ирж цонх цохисон юм. Тэгээд тэр жолооч залуу нь Б.Э ахтай маргалдаад “машинаасаа буугаад ир” гэж орилоод байсан. Тэгээд тэр приус 20 машинтай залуу машинаасаа бууж ирсэн ба манай жолооч Б.Э ах машинаасаа буух гээд хаалга онгойлгоод гүйцэд бууж амжаагүй байхад нь тэр приус 20 машины жолооч залуу нь Б.Э ахын хөмсгийг нь сэт цохиод хаячихсан юм. Тэгэхээр нь би арын хаалга онгойлгож буугаад машиныг тойроод нөгөө талд нь очиход Б.Э ахын хөмсөгнөөс нь цус гарч байсан юм. Тэгэхээр нь би тэр приусны жолооч залууг “болиоч ээ” гэж хэлэхэд тэр залуу болихгүй Б.Э ахтай барьцалдаад ноцолдоод байсан юм. Тэгээд Б.Э ах тэр приус машины жолооч залууг дараад микроны урд хамар дээр нь дарж ноцолдож байгаад салаад Б.Э ах 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн юм. …Тэр залуу гараараа л цохиод авсан. Ямар ч байсан эхлээд нэг удаа цохисон. Дахиад намайг машинаас буугаад тойроод очиход дахиад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Өөр ямар нэгэн зүйлээр цохиогүй.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Лхагвасүрэнгийн өгсөн: “…манай нөхөр Э.Л зөрүүлээд цохитол нөгөө микроны жолоочийн хөмсөгнөөс нь цус гарч эхэлсэн ба тэгээд л аль аль нь зодоон хийхээ больж зогссон...” /хх-11/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №12492 тоот дүгнэлтэнд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Л д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Б.Э-ын хувьд мөрдөн байцаалтанд хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаан мэдүүлэхдээ хагалгаанд ороход шаардлагатай 2.000.000 төгрөг, эмчилгээний зардал 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч нотлох баримтын шаардлага хангасан 329.750 төгрөгийг шүүгдэгч Э.Л гээс гаргуулж хохирогч Б.Э-ад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Л д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял
хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч Э.Л д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Л д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял
шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС