| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0033/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б., Хохирогч Р.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б., Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.*******т холбогдох 2123001260002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймаг сумбаг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 10 минутын орчимд Завхан аймгийн сумын багт байрлах “” шатахуун түгээх станцын хажуу замд ******* улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урдаа явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ иргэн В.*******гийн жолоодож явсан Тоёота Аллион маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулан улмаар засмал замаас гарч иргэн Д.ы зогсоолд байсан Ниссан Пулсар маркийн дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 830,000 /найман зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулан мөн явган зорчигч Р.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 10 минутын орчимд Завхан аймгийн сумын багт байрлах “” шатахуун түгээх станцын хажуу замд ******* улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урдаа явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ иргэн В.*******гийн жолоодож явсан Тоёота Аллион маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулан улмаар засмал замаас гарч иргэн Д.ы 2 зогсоолд байсан Ниссан Пулсар маркийн дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 830,000 /найман зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулан мөн явган зорчигч Р.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: - Хохирогч Р.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгч өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын багт байрлах “” ШТС-ийн дэргэд гэрээсээ гараад дугуй засвар руу чиглээд авто замын дэргэд явган хүний зам дээр ганцаараа явган явж байсан. Нэг мэдэхэд Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ухаан ороход миний рентгэн зураг авч байгаа байдал харагдсан. Тэгээд тэр эмнэлэгт 20 орчим хоног эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод ирж хөлөндөө болон уушгинд мэс засалд орсон. Би тээврийн хэрэгсэлд мөргүүлснээс ухаан орсны дараа мэдсэн. Би архи уугаагүй байсан, жолоочтой ямар нэгэн харилцаа, холбоо байхгүй. Тухайн ослоос хойш өдийг хүртэл хэвтрийн байдалтай байна. ... Би машинд мөргүүлсэн. Хөлдөө мэс засал хийлгэсэн. Шарх нь одоо хүртэл эдгэрэхгүй идээ гараад байгаа. Ирэх 1 дэх өдөр дахиад аймагт мэс засалд орно. Хөдөлмөрийн чадвараа алдсандаа их харамсаж байна. Хөлийн шарх нь эдгэрэхгүй байгаа учраас бэхэлгээг нь авах гэж байгаа. Хагалгаа үр дүн өгөх эсэхийг мэдэхгүй байна. Хөлөө тайруулах вий гэж бодоод их харамсаж байна. 25- 30 сая төгрөг нэхэмжилмээр байна гэж Ж.*******т хэлсэн. Надад хохиролтой холбоотой ирж, очих унааны зардал болох онгоцны зардал болон эмчилгээндээ хэрэглээрэй гэж нийт 4 сая төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Иргэний нэхэмжлэгч Д.ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр 16 цаг орчмын үед Завхан аймаг сум багийн нутаг “” ШТС-ын хажууд байх ачааны том тэрэгнээс нүүрс авах гээд тухайн ачааны машины ертөнцийн зүгээр баруун гар талд нь тухайн ачааны машины баруун хойд талын гэрэл харалдаа машиныхаа хамар хэсгийг төв зам руу харуулаад байрлуулчихсан байсан. Тэгээд би машинаасаа буугаад гадаа зогсож байтал нэг хар машин их хурдтай тухайн нүүрс ачсан ачааны машины хойгуур нь гарч ирээд миний машиныг мөргөсөн. Тэгээд цааш нь очоод зогсчихсон. Тухайн машин төвийн тойргоос дээш бааз руу өгсөх чиглэлтэй явж байсан. Нүүрсний машины жолооч нэг хүнтэй хамт нүүрс уутлаад, манай найз бид хоёр хажууд нь хараад зогсож байсан. …Миний машиныг мөргөж 1 метр гаран чирж эвдэлсэн тийм болохоор би өөрийнхөө машиныг бүрэн бүтэн болгож хуучин хэвэнд нь оруулж хохирлоо барагдуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/ - Иргэний нэхэмжлэгч В.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр 16 цаг орчмын үед төвөөс гэртээ харих гээд өөрийнхөө машинтай багийн нутаг “” ШТС-ын уулзвараар гэр рүүгээ салах гээд урдаас ирсэн хоёр машинаа өнгөрөөчхөөд зүүн гар тийш дохиогоо өгөөд толинд хартал нэг хар машин хол л харагдаж байсан. Тэгээд би яг эргэх гэтэл нэг хар машин орж ирээд миний машины жолоочийн эсрэг талын дугуй хэсэгт мөргөсөн. Тэгээд тэр машин шарваад нүүрс зарж байсан машины тэнд замаас гараад зогссон. Тэгээд би бууж ирээд машиныхаа хойгуур тойрж үзээд зүгээр байхаар нь хөдлөөд гэр рүүгээ явах гэсэн чинь миний машины руль салганаад байсан. Тэгээд ахиад гараад хартал миний жолоочийн эсрэг талын бүфэр будаг нь халзраад уначихсан, дугуйны обуд хар зураас болчихсон байсан. Тэгээд би мөргөсөн машин руу очтол жолооч нь буугаад ирсэн машины хажуу талд хүн хэвтэж байсан. Тэгээд цагдаа сэргийлэх, эмнэлэг ирээд би шууд гэр рүүгээ явчихсан. Би тухайн үед төвөөс гэр рүүгээ харих гээд бааз руу өгсөөд ШТС-ын хажуу уулзвараар зүүн гар 3 тийш эргэх гээд зогсож байсан. Тухайн машин төвийн тойргоос дээш бааз руу өгсөх чиглэлтэй намайг толинд харах үед миний араас ирж байсан. Би тухайн үед ганцаараа явсан. Би тухайн үед 20-30 км цагийн хурдтай ирээд зүүн эргэх гээд зогсож байгаад яг хөдөлгөөн хийсэн. Тухайн үед мөргүүлсэн хүн хаана байсныг би сайн мэдэхгүй. Миний машиныг мөргөөд цаана очоод замаас гараад зогсож байхыг нь л харсан. ...Би эхлээд жолоочтой уулзах гээд очих үед мөргүүлсэн хүнийг анзаараагүй. Тэгээд тухайн жолоочийг чи яаж яваад байгаа юм гэж хэлээд хартал тухайн хар машины зүүн гар талд овоолсон шорооны хажууд саарал куртик өмссөн байсан байх нэг хүн доошоо харсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Намайг харах үед тухайн хүний дух нь халцраад шалбарчихсан хувцас нь шороо тоос болчихсон байсан. Би өөрийн эзэмшлийн Тоёота Аллион маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Ж.******* надад учруулсан хохирлоо барагдуулсан, миний данс руу 130,000 төгрөг шилжүүлсэн байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55-р хуудас/, - Иргэний нэхэмжлэгч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Р.******* нь 2021 оны 09 дүгээр сараас хойш сангаас 13.478.592 төгрөгийн төлбөр гаргуулсан байна. Дээрх иргэн сангаас гаргуулсан 13.478.592 төгрөгийн төлбөрийг буцааж төлөөгүй байгаа. тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа. Би гэм буруутай этгээдээс дээрх төлбөрийг буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 65- р хуудас/, - Гэрч С.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би ШТС-н хажуугийн дугуй засвар дээр машиныхаа дугуйг янзлуулаад байж байтал нэг хүн надаас ирээд нүүрс авна гэхээр нь өөрийнхөө том тэрэгнээс нүүрс уутлаад зогсож байтал миний машины хажуугаар ******* улсын дугаартай Ниссан Патрол машин их хурдтай замын хажуу тал руу орж ирээд миний машины хойно нүүрс аваад зогсож байсан хүний машины хамар хэсгийг хамж мөргөсөн. Тэгээд эргээд хартал саарал машин байрнаасаа түрэгдээд хойшилчихсон, уг машины цаад талд саарал хүрэмтэй эрэгтэй хүн уначихсан хөдөлгөөнгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/, - Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр ажилтай байж байгаад 16-17 цаг орчмын үед анги орж шилэн кабель татах гээд явж байсан. Тэгээд намайг тойргоос өгсөх зам дагуу буюу ШТС-н урд явж байх үед миний хажуугаар нэг том хар машин их хурдтай орж ирсэн. Тэгээд миний урд явж байсан саарал өнгийн нэг жижиг тэргийг шүргэсэн. Тэр жижиг машин зүүн тийш буюу толгой шил өөдөө эргэх гээд дохиогоо өгчихсөн зогсож байсан. Тэгээд тухайн машиныг шүргээд 2 тийш шарваж байгаад цааш очоод өөр нэг машин мөргөөд зогссон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/, - Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр Ж.******* бид хоёр Завхан аймгийн сум руу явах гээд баг руу өгсөөд явж байгаад ШТС-н урд хэсэгт 1 машин гүйцэж түрүүлээд цаашаа явах гэсэн чинь машин нь мурилзаад замын баруун талд зогсож байсан чиргүүлийн цаана байсан хүнийг мөргөөд цаана байсан машиныг мөргөөд зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь нэг хүн газарт уначихсан байхаар нь нөгөө хүний хажууд явж очоод харсан чинь амьсгаатай байсан. Тэгээд түргэн болон цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/, 4 - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 326 дугаартай “...Иргэн Р.*******гийн зүүн талын 3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавиргануудын хугарал, 6, 9-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушгины няцрал уналт, зүүн шаант болон тахилзуур ясны дунд 3/1 хэсгийн хугарал, тархи доргилт, зүүн хацрын төвгөрт, зулайн баруун талд, баруун шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун шилбэний гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн Р.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх үүссэн гэмтлүүд цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Иргэн Р.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 82-84-р хуудас/, - “” авто сургуулийн дүрмийн багш С.гийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “...Nissan Patrol маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ж.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн бол жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1.2.18-д “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө...” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна. Nissan Patrol маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн Д.******* /52 настай/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.52 дахь хэсэгт заасан “Явган зорчигч” гэж замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүнийг. Жагсааалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна гэсэн байх тул явган зорчигч гэж үзнэ. Явган зорчигч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь хяналтын камерийн бичлэгээс харагдаж байна. Тухайн зам тээврийн осол гарах үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хяналтын камерийн бичлэг зэргээс харахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 104-105-р хуудас/ - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-14-р хуудас/, - Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 16-21-р хуудас/, - Эд зүйлд /замын хяналтын камерын бичлэг/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-27-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан болон бусад нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. 5 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.*******гийн биед хүнд хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “2021 оны 09 сарын 29-ний өдөр Ж.*******ын согтолтыг Alcotest багаж ашиглан шалгахад 1,50 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ж.*******ын биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2,1 промилли илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргаж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр журамласан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Ж.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “... Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн бол жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1.2.18-д “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ. Иймд прокуророос шүүгдэгч Ж.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ж.******* нь хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэлтэй боловч уг үйлдлийнхээ улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Ж.*******ийн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч В.*******д 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 6 01-ний өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Д.д 830,000 /найман зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон бөгөөд уг хохирлуудыг шүүгдэгч Ж.******* нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Ж.******* болон иргэний нэхэмжлэгч В.*******, Д. нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна. Хохирогч Р.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Ж.******* миний эрүүл мэндэд учруулсан хохирлын эмчилгээ болон Улаанбаатар хот руу явсан, ирсэн зардал нийт 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Би одоо ирэх 1 дэх өдөр хөлөнд суулгасан бэхэлгээгээ авхуулах хагалгаанд орох гэж байна. Хөлнөөс одоо болтол идээ гараад тэгээд хөлний бэхэлгээг хугацаанаас нь өмнө авахаар болсон. Хагалгаа үр дүнтэй болох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би хөлгүй болж ч магадгүй. Тийм учраас Ж.*******аас 25,000,000-30,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Р.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа шүүгдэгч Ж.*******аас нэхэмжлэх эрхтэй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.*******гийн эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардлын баримтыг шинжлэн судлахад 3,262,8 /гурван сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийн баримт нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд /хх-ийн 150-205, 207-216-р хуудас/ бусад хуулбар баримт нь /хх-ийн 218-232-р хуудас/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна. Шүүгдэгч Ж.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.*******д 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ж.******* энэ тогтоолоор хохирогч Р.*******д төлөх төлбөргүй байх бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой бусад баримт болон цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэсэн тохиолдолд гарсан зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж, хохирогч Р.*******гийн эмчилгээтэй холбоогүй буюу түүнийг сахиж байсан Р.ын эмчилгээнд авсан 123,040 /нэг зуун хорин гурван мянга дөч/ төгрөг /хх-ийн 206, 217-р хуудас/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилсэн нотлох баримтаар тогтоогдоогүй 25,000,000-30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн хохирогч Р.*******гийн эмчилгээнд 7 сангаас 13,478,592 /арван гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийн зардал гарсан болох нь Завхан аймгийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22/04 дугаартай албан бичигт хавсралтаар жагсаан ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 59-60-р хуудас/ тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байх тул хохирогч Р.*******гийн автотээврийн хэрэгслийн ослын улмаас түүний эмчилгээнд сангаас гаргасан 13,478,592 /арван гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг шүүгдэгч Ж.*******аас гаргуулж санд буцаан олгох нь зүйтэй байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой шүүгдэгч Ж.******* болон түүний өмгөөлөгч Б. нар нь “...Шүүгдэгчийн зүгээс хэрэв шүүх хуралдаанаас хохирол төлбөр гарвал өгнө гэж 1,0 сая төгрөг бэлдэж ирсэн юм. Үүнийг Р.******* гуайн дансанд шилжүүлэх 5-10 минутын завсарлага авах саналтай байна. Хэдийгээр шүүх хуралдаанаас хохирол төлбөр гараагүй боловч Р.******* гуай 1 дэх өдөр хагалгаанд орох гэж байгаа учраас авчирсан мөнгөө түүнд өгөх саналтай байна” гэснийг шүүх хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг 5 минутаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч Ж.******* нь уг хугацаанд 1,000,000 төгрөгийг хохирогч Р.*******д төлж нийт 5,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч Ж.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 131-р хуудас/ Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан 8 хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлын талаарх гэрч З.*******ын “...Ж.******* нь хүнд их итгэмтгий, өрөвч номхон дөлгөөн хүүхэд байгаа юм. Ахуй амьдралын тал дээр бол Завхан аймгийн сумынбагт эхнэр , 3 хүүхдийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/, Гэрч Б.гийн “...Манай найз Ж.******* нь зан араншингийн хувьд төлөв томоотой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумынбагт оршин суудаг” гэх мэдүүлэг /ххийн 79-80-р хуудас/, Завхан аймгийн сумынбагийн ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/15 дугаартай тодорхойлолт, Завхан аймгийн сумын Ерөнхий боловсролын “” сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/02 дугаартай тодорхойлолт, Завхан аймгийн ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот иргэний үнэмлэхийн лавлагаа хүргүүлсэн, мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай эд хөрөнгийн бүртгэлийн талаарх албан бичиг /хх-ийн 132-137-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б. “...шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах” дүгнэлтийг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. “...Шүүгдэгч Ж.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхнаасаа ийм үйл явдал болсонд харамсаж хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж ирсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчид 1,0 сая төгрөг шилжүүлсэнтэй нийлээд хохиролд нийтдээ 5,0 сая төгрөг төлсөн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах тал дээр маргах зүйлгүй. Хорих ял оногдуулах тухайд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлага буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэх боломжтой байна гэж харж байна. Иймд анх удаа болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлсөн, эрүүл мэндийн санд учирсан хохирлыг 2 хувааж төлөх талаар илэрхийлж хүсэлтээ хүргүүлсэн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав. Шүүхээс шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 9 Учир нь шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Р.*******д 5,000,000 /таван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч В.*******д 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.д 830,000 /найман зуун гучин мянга/ төгрөг буюу учирсан бодит хохирлыг бүрэн төлж, иргэний нэхэмжлэгч Д. / сан/-д 13,478,592 /арван гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч Р.*******, иргэний нэхэмжлэгч В.*******, Д. нарт учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Д. / сан/-д төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээний зохицуулалт юм. Харин шүүгдэгч Ж.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ж.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв. 10 Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно” гэсэн тул шүүгдэгч Ж.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан осол болсон газрын бичлэг бүхий СД диск нэг ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 , 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******т тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогч Р.*******гийн эмчилгээнд сангаас гаргасан 13,517,512 /арван гурван сая таван зуун арван долоон мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг шүүгдэгч Ж.*******аас гаргуулж санд буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч Р.*******, иргэний нэхэмжлэгч В.*******, Д. нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол болсон газрын бичлэг бүхий СД диск нэг ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Р.******* нь автотээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой бусад баримт болон цаашид эмчилгээ сувилгаа хийлгэсэн тохиолдолд зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдаж, хохирогч Р.*******гийн эмчилгээтэй холбоогүй буюу түүнийг сахиж байсан Р.ын эмчилгээнд авсан 123,040 /нэг зуун хорин гурван мянга дөч/ төгрөг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилсэн нотлох баримтаар тогтоогдоогүй 25,000,000-30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ