| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1333/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1392 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хд холбогдох эрүүгийн 1806 07450 1639 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны хойд талд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Любимы мини” маркетад иргэн А.Нийг ажилаа хийж байхад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан улмаар жин дээр байсан хөлдүү мах шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806074501639 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу
Хохирогч А.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би тэр залууг “чи уг нь манай дэлгүүрээр урьд өмнө үйлчлүүлдэг байсан өнөөдөр яачаа вэ гэж хажуу тийшээ болж бай дараагийн хүнтэй чинь тооцоог чинь хийе” гэтэл лангуун дээр жин дээр хөлдүү махаар миний зүүн шанаан тус газар цохиод, жин, тооны машин зэрэг лангуун дээр байсан эд зүйлс авч газар шидэж байгаад лангуун дээр байсан эд зүйлс авч газар шидэж байгаад лангууны дэргэд байсан бохь зардаг тавиурыг сугалж шидэх гээд байсан. Одоо миний зүүн шанаа хавдсан байна, би шүүх эмнэлэгт үзүүлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/
Гэрч Ш.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"... миний охин А.Н та жаахан хажуу тийшээ болж байгаа ч гэж хэлтэл жин дээр байсан хөлдүү махыг шидэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан, ингэж байхдаа кассны дэргэд байсан хэвлэгчийг авч шидээд кассын машиныг биеэрээ түлхэж унагаах үед манай охин барьж аваад арай л унагаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22 хуудас/
Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...үл таних 30 гаран насны 180 см орчим өндөр нуруутай, согтуу эрэгтэй хүн орж ирээд лангууны цаад талаас хэдэн печень аваад кассан дээр очоод тооцоогоо хийхдээ цүнхээ ухаад удаад байхаар нь Н эгч тэр ахыг болж байна уу, болоогүй бол арын хүмүүсийн тооцоог хийлгэе гэж хэлтэл тэр ах жин дээр байсан хөлдүү махыг аваад шууд нүүр рүү нь шидэж зүүн шанаанд нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/
Шүүгдэгч А.Хын мөрдөн байцаалтад өгсөн:
“... тэгээд би худалдагчийн урд талын жин дээр 500 граммын савалгаатай хөлдүү мах байхаар нь тэрийг нь аваад худалдагч хүүхний нүүрэн тус газар нь шидэж оносон чинь тэр хүүхэн уйлаад, би дэлгүүрээс гарч яваад байрны сандал дээр сууж байтал тэнд байсан үл таних 2 хүүхэд над дээр ирээд намайг та ингэж болохгүй шүү дээ, худалдагч эмэгтэйтэй уулзаач гэж хэлж байсан...”
“...би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирогч А.Нт учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулна... гэх мэдүүлэг” /хх-ийн 29-30 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11044 дугаартай:
“...А.Нийн зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 12 хуудас/
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/
-хохирол төлсөн тул гомдолгүй гэх хохирогчийн хүсэлт /хх-ийн 34/
-А.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-10 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход Хттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч А.Хыг иргэн А.Нийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг
Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ