Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 302

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо ******* тоотод оршин суух, /РД:*******/ Боржгон овогт *******ын *******ын

Хариуцагч:******* дугаар хороо ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт гийн д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд С.той танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин О.Гийхнаран төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Энэ хугацаанд С. нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн цаашдаа хамтран амьдрах боломжгүйгээс 2016 оны 6 дугаар сард тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өсөж торниж байна. Иймд охин О.Гийхнаранд эцэг С.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.  

Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.*******тай 2013 оноос хамт амьдарч эхлээд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин О.Гийхнаран төрсөн. Ц.******* бид хоёр хамт амьдрахгүй тул охин О.Гийхнаранд хуульд заасан тэтгэлэг төлөхөд татгалзахгүй хүлээн зөвшөөрч байна гэв.  

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч С.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч С. нар 2013 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин О.Гийхнаран төрсөн бөгөөд эх Ц.*******ын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн О.Гийхнарангийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, ******* дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2021 дүгээр тодорхойлолт, О.Гийхнаран эрүүл бойжиж байгаа тухай Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан ба 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин О.Гийхнаранг эцэг С.оор овоглон төрсний улсын бүртгэлд бүртгэжээ.

Иймд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан эцэг С.оос хуульд заасан тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлөгдсөн 1.752 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.248 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгов.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин О.Гийхнаранд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.оос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.000 /гучин гурван мянга/ төгрөгөөс 31.248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас илүү төлөгдсөн 1.752 /нэг мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжид 31.248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.  

4. Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.НАРАНГЭРЭЛ