Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

 

 

 


Монгол улсын нэрийн өмнөөс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарт холбогдох 2132000670081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ширхэнцэгийн 94Б тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн № 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Чулуунбаатарын Мөнхбаатар. /РД:МЗ81111113/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ширхэнцэгийн № 94Б тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж нар овогт Авирмэдийн Энхтуяа. /РД:МЗ72111761/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын № 18 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж нар овогт Энхтуяагийн Лхагважаргал. /РД:МЗ95101112/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 54А тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэтуяагийн Дарханбаатар. /РД:ТА95010511/

 

Шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Буданчийн ам гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж 141 шуудай чулуу буюу 3596 кг 200 грамм жинтэй алтны баяжмалтай чулуу олборлож байгаль экологид 7920674 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мөнхбаатарын өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Буданчийн ам гэх газар луу Лхагважаргал, эхнэр Энхтуяа, Дарханбаатар нарын хамт явсан. Бид нар Д.Отгонбаатарыг гуйгаад түүний эзэмшлийн 00-16 СЭҮ улсын дугаартай прадо маркийн машинаар хүргүүлсэн. Бид дөрөв цаашаа зам хэцүү байхаар нь бууж алхаад Зил-131 машинд дайгдаж Буданчийн ам гэх газарт очсон. Тэгээд алттай чулуу авахаар нүх рүү би эхэлж ороод чулуу авч шуудайлахад Лхагважаргал, Дарханбаатар хоёр дээрээс татаж авсан. Тэгээд шуудайтай чулуугаа Түнхэлийн Зил-131 маркийн машинд эзнийг нь гуйж ачаад бууж яваад шаварт суугаад байж байхад өглөө нь цагдаа нар ирээд баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Энхтуяагийн өгсөн ..... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орой 17 цагийн орчимд Буданчийн ам гэх газар луу нөхөр Мөнхбаатар, хүү Лхагважаргал, Дарханбаатар нарын хамт явсан. Явахдаа би Д.Отгонбаатарыг гуйж түүний прадо маркийн машинаар хүргүүлсэн. Тэгээд бид дөрөв Отгонбаатарын машинаас буугаад цааш алхаж яваад Зил-131 машинд дайгдаж алт гарч байгаа газар очсон. Мөнхбаатар нүх рүү ороод чулуу авахаар нь дээрээс нь Лхагважаргал, Дарханбаатар хоёр татаж авсан. Тэгээд авсан шуудайтай чулуугаа Түнхэлийн гэх Зил-131 машинд гуйж ачаад уулнаас бууж яваад шаварт суугаад байж байхад цагдаа нар ирээд баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Лхагважаргалын өгсөн ..... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний орой Буданчийн ам гэх газар луу алтанд явсан. Ээж Энхтуяа, Мөнхбаатар, Дарханбаатар нарын хамт явсан. Эндээс явахдаа Отгонбаатар гэдэг хүний прадо маркийн машинаар хүргүүлсэн. Зам шавар ихтэй байхаар нь прадо машиныг үлдээгээд бид дөрөв цааш явсан. Алт гарч байгаа газар очоод Мөнхбаатар, Дарханбаатар бид гурав нүх рүү ээлжилж ороод чулууг татаж авсан. Тэгээд авсан чулуугаа Зил-131 маркийн машинд ачиж буцаж яваад шаварт суусан. Тэгээд цагдаа нар ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дарханбаатарын өгсөн ...... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний орой алтанд Мөнхбаатар, Энхтуяа, Лхагважаргал нарын хамт явсан. Явахдаа Д.Отгонбаатарын прадо маркийн машинаар хүргүүлээд замд шавар ихтэй болохоор нь прадо маркийн машиныг үлдээгээд цааш бид дөрөв явж байгаад Зил-131 машин таарахаар нь сууж алт олборлох газраа очсон. Тэгээд нүх рүү орж алттай чулуу аваад авсан чулуугаа Зил-131 машин дээр ачаад буцаж явахдаа шаварт суугаад байж байтал цагдаа нар ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч О.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …… Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтооход надад татгалзах зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч М.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 8897 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 9 сая төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 33 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би Ч.Мөнхбаатар, Э.Дарханбаатар, Э.Лхагважаргал, А.Энхтуяа нараас мөнгө нэхэмжлэхгүй  гэх мэдүүлэг /Хх-н 209 дүгээр хуудас/

Гэрч Д.Цэвээндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Орой 22 цагийн орчим Сүхбаатар, нэг танихгүй залуу /Ариунболд/ бид гурав Сүхбаатарын гэрт байхад Жамсран ах Зил-131 маркийн 88-97 СБА улсын дугаартай машинтай бид нар Мандал сумын 5 дугаар баг, Буданчийн ам гэх газарт уг тээврийн хэрэгсэлтэй явсан. Мандал сум 5 дугаар баг, Буданчийн ам гэх газар нь уртаашаа 20 гаран метр, гүн нь 10 метр орчим, өргөн нь 3 метрорчим байсан. Бид нарыг очиход нүхэн дотор хүмүүс ажиллаж байсан. Бид хоёр нүхний буланд очиж Сүхбаатар бид хоёр молдокоор чулуу цохиж авч байхад манай молдок эвдэрсэн. Тэгэхээр нь хүнээс молдок гуйгаад чулуу цохиж аваад Сүхбаатар нүхнээс чулуу татаж гаргаад шуудайлсан. Бид хоёр 16 бондгор чулуу аваад машин дээр ачаад буцах гэтэл тэнд байсан хүмүүс чулуу тавиад уулнаас бууя гэхээр нь ач ач гэж хэлээд Жамсран ахын машин дээр чулуу ачаад уулнаас буцаж Түнхэл рүү явах замдаа машин шаварт суугаад тэндээ зогсож байхад цагдаа нар ирээд бид нарыг бичиг баримтгүй чулуу ачиж явсан гэж журамласан ..... Хар өнгийн малгайтай цамцтай ах, нэг эрэгтэй хүн шиг тайрмал үстэй, үсээ шараар будуулсан эгч хоёр ирээд чулуугаа танай машинд тавиад уулнаас буучихъя гэхээр нь бид нар тэг тэг гэж хэлэхэд тэр хүмүүс манай машин дээр чулуугаа ачсан гэх мэдүүлэг /Хх-н 32-33 дугаар хуудас/

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . ... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Энхтуяа миний гар утас руу залгаад урагшаа ноён уул руу хүмүүс яваад байна намайг хүргээд өгөөч гэхээр нь машин тэрэг явахгүй шүү дээ гэхэд Энхтуяа наана нь дөхүүлээд хаячих гэж надад хэлэхээр нь орой 18 цагийн орчим би Энхтуяагийн гэрээс нь Энхтуяа, нөхөр Мөнхбаатар, өөр хоёр залууг аваад Мандал сум 5 дугаар баг, Буданчийн ам гэх газар руу явж байх замд зам хаасан шуудуу татчихсан байсан. Тэрнээс цааш машин явахгүй болохоор нь Энхтуяаг нөхөр Мөнхбаатар нөгөө хоёр залуугийн хамт буулгаад би тэндээ зогсож байсан. Тэд нар уул руу алхаад явсан. Шөнө 04 цагийн орчим Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Энхтуяа ирээд энэ машин дээр хэдэн бондгор дайгаад ирлээ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө Зил-131 маркийн машин шаварт суугаад шавартайгаа ноцолдож байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 43 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн № 15 дугаартай Дүгнэлт ...... Иргэн А.Энхтуяа, Ч.Мөнхбаатар, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарын Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн нутаг Буданчийн ам гэх газарт олборлолт явуулж газрын хэвлийд халдсан бөгөөд газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын хэмжээгээр тооцдог. Тус нутгаас иргэн А.Энхтуяа, Ч.Мөнхбаатар, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарын олборлосон 3596 кг чулуунаас Геологийн төв лабораторид шинжлүүсэн агууламжаар 6.24 мг/кг буюу нийт чулуулагт шилжүүлэн агуулагдах алтны хэмжээ 22.44 гр байхаар тодорхойлогдсон бөгөөд үүнийг Монгол банкны 2020 оны 09 дүгээр сарын /Тгр/ алтны дундаж ханшаар тооцож үзсэн. Иргэн А.Энхтуяа, Ч.Мөнхбаатар, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 3960337 төгрөг болж байна гэх /Хх-н 214 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн № 18-04-340/32 дугаартай хохирол тооцох тухай акт ...... 1.Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3960337 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалт газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 3960337 х 2 = 7920674 төгрөг буюу нийт 7920674 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учирсан байна гэх /Хх-н 227 дугаар хуудас/

 

141 шуудай алтны баяжмалтай чулууг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 23 дугаар хуудас/

Улаан өнгийн хамгаалалтын малгай 1 ширхэг, хүрз 1 ширхэг, цагаан цайвар өнгийн олс зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 24-26 дугаар хуудас/

Зил-131 маркийн 88-97 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /Хх-н 28 дугаар хуудас/

            141 шуудай алтны баяжмалтай чулууг жинлэхэд 3596,2 кг болсон гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 53-62 дугаар хуудас/

            Зил-131 загварын 88-97 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15000000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /Хх-н 75 дугаар хуудас/

            Э.Дарханбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, Э.Дарханбаатар нь Улиастайн 54А тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 111 дүгээр хуудас/

            Э.Дарханбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 115 дугаар хуудас /

            Э.Лхагважаргалын иргэний үнэмлэхний хуулбар, Э.Лхагважаргал нь Ширхэнцэгийн 94Б тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 119 дүгээр хуудас/

            Э.Лхагважаргал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 123 дугаар хуудас /

            Ч.Мөнхбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, Ч.Мөнхбаатар нь Ширхэнцэгийн 94Б тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 127 дугаар хуудас/

            А.Энхтуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, А.Энхтуяа нь Ширхэнцэгийн 94Б тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 145 дугаар хуудас/

            А.Энхтуяа нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 150 дугаар хуудас /

            Ланд круйзер-70 загварын 00-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 205 дугаар хуудас/

            Ланд круйзер-70 загварын 00-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3500000 төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимейт ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 238 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Буданчийн ам гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж 141 шуудай чулуу буюу 3596 кг 200 грамм жинтэй алтны баяжмалтай чулуу олборлож байгаль экологид 7920674 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборолт явуулж 7920674 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .. гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно .....гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас байгаль экологи түүний нөөцөд 7920674 төгрөгийн хохирол учирсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нар нь 7920674 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор мод, модон материалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Түмэн далай ХХК болон Итгэлт ой ХХК-д ажиллаж ажлын хөлсөөрөө нөхөн төлөхөө илэрхийлж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлснийг шүүгдэгч нарыг хохирлоо нөхөх төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын тогтсон орлогогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хураан авсан хөрөнгө орлого болох Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын агуулахад хадгалсан 141 шуудай буюу 3596 кг 200 гр жинтэй алтны баяжмалтай гэх хураан авч битүүмжилсэн чулууг байгаль экологи түүний нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлөхөд ашиглах зорилгоор худалдан борлуулж шүүгдэгч нарын гэм буруугаас газрын хэвлийд учирсан хохирол болох 7920674 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 Харин уг 141 шуудай алтны баяжмалтай чулууг худалдан борлуулахад байгаль экологид учирсан хохирол 7920674 төгрөгийг нөхөн төлж хүрэлцэхгүй тохиолдолд 7920674 төгрөгийн үлдэх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж төлүүлэх, хэрэв гэмт хэрэг үйлдэж олсон 141 шуудай алтны баяжмалтай чулууны худалдан борлуулсны хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд илүү гарсан хэсгийг нь улсын төсөвт шилжүүлэхийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Байгаль орчны хяналтын тасагт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 Шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан үүрэг хүлээлгэх, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын  Түнхэл 5 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Ноён уулын дархан цаазат газрын Буданчийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборолт явуулж 7920674 төгрөгийн хохирол байгаль экологид учруулах гэмт хэрэг үйлдэхдээ М.Төрбатын эзэмшлийн Зил-131 загварын 88-97 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь шүүгдэгч нарын болон иргэний нэхэмжлэгч М.Төрбатын мэдүүлгээр тогтоогдсон боловч шүүх хураан авч улсын орлого болгох боломжгүй байна.

Учир нь Зил-131 загварын 88-97 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь М.Төрбат болох нь тогтоогдсон бөгөөд тухайн үед уг тээврийн хэрэгслийг өөр этгээд жолоодож явсан учир гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэсэн гэдгийг эзэмшигч М.Төрбат огт мэдээгүй, тухайн үед байгаагүй, Прадо-70 загварын 00-16 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг буюу алттай чулууг зөөж тээвэрлээгүй байна.

Мөн Зил -131 загварын 88-97 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Ч.Жамсран, Ц.Сүхбаатар, Д.Цэвээндорж нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн № 51 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд 00-16 СЭА улсын дугаартай прадо-70 загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх уг тээврийн хэрэгслийг хураан авах, эсвэл түүний үнэ болох 3500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжилсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын агуулахад хадгалсан 141 шуудай буюу 3596 кг 200 гр жинтэй алтны баяжмалтай гэх чулуу, Д.Отгонбаатарын эзэмшлийн 00-16 СЭҮ улсын дугаартай Ланд круйзер прадо-70  загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хамгаалалтын малгай 1 ширхэг, хүрз 1 ширхэг, цагаан цайвар өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Чулуунбаатарын Мөнхбаатар, Тайж нар овогт Авирмэдийн Энхтуяа, Тайж нар овогт Энхтуяагийн Лхагважаргал, Боржигон овогт Эрдэнэтуяагийн Дарханбаатар нарыг Эрхүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар буюу хохирол төлөх арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хамгаалалтын малгай 1 ширхэг, хүрз 1 ширхэг, цагаан цайвар өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нараас хураан авч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын агуулахад хадгалсан 141 шуудай буюу 3596 кг 200 гр жинтэй алтны баяжмалтай гэх чулууг худалдан борлуулж газрын хэвлийд учирсан хохирол болох 7920674 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 7920674 /долоон сая есөн зуун хорин мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөгийг нөхөн төлөх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөхөөр тогтоосугай.

 7. Энэ хэргийн улмаас битүүмжилсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын агуулахад хадгалсан 141 шуудай буюу 3596 кг 200 гр жинтэй алтны баяжмалтай гэх чулуу, Д.Отгонбаатарын эзэмшлийн 00-16 СЭҮ улсын дугаартай Ланд круйзер прадо-70  загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарт оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Мөнхбаатар, А.Энхтуяа, Э.Лхагважаргал, Э.Дарханбаатар нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН