Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 305

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо,******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:НВ57*******1211/-ын

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие тэтгэвэр тогтоолгох болоход архиваас тухайн үеийн баримт олдоогүй. Би 1978 онд цэргээс ирээд 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сэтгэл мэдрэлийн эмнэлэгт галч, асрагч сувилагчаар 1985 он хүртэл ажиллаж байгаад 1985 оны 01 сарын 16-ны өдрөөс ******* орон сууцны зууханд галч, слесариар 1******* жил ажилласан. 1994 онд сургуульд сантехникийн слесарийн ажилд орж ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Х.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага бий болсон байна. 

Х.******* нь 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний газарт галч, асрагч,  1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Улаанбаатар Төмөр замын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн төв зууханд 3-р зэргийн галч, цехийн гагнуурчин, 1993 оны 06 сарын 16-ны өдрөөс 1994 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал  Улаанбаатар Төмөр замын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн сантехникийн цехэд 4-р зэргийн цахилгаан гагнуурчин, 1994 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал  Багахангай 10 жилийн 91 дүгээр сургуулийн сантехникийн слесариар тус тус ажиллаж байсан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан болох нь Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний  газрын даргын 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар болон 1979 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар ажилд томилох, ажлаас чөлөөлөх, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар 1985 оны ажилчин, албан хаагчдын ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарууд, Улаанбаатар Төмөр замын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажилд томилох тухай Б-12 дугаар тушаалын хуулбар, 1985 оны 01 сараас 1993 оны 12 сар дуустал хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолтууд, мөн ангийн даргын 1993 оны 06 сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б-59 дүгээр, ээлжийн амралт олгох тухай Б-84 дүгээр тушаалын хуулбарууд, Багахангай 10 жилийн 91 дүгээр сургуулийн захирлын сантехникийн слесарийн ажилд авах тухай тушаалын хуулбар, цалин олгосон хүснэгт, гэрч Ц.*******гийн ... 1985 онд ******* орон сууцны зууханд галчаар эхэлж ажиллаад 1995 оны 09 дүгээр сар хүртэл слесарь, гагнуурчнаар ажилласан, Г.ийн   ... Х.******* 1978 онд намайг Улаанбаатар хотод сэтгэцийн эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байхад тасгийн асрагчаар ажилласан, сэтгэцийн өвчтэй хүмүүс эмчлүүлж байсан болохоор голчлон эрэгтэй хүмүүсийг асрагчаар ажиллуулдаг байсан гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг Ажилласан жил нөхөн тооцох...  тухай хуулиар зохицуулсан байх тул Нэхэмжлэгч Х.*******ын 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 он хүртэл -ын харьяа Багахангай өртөөнд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэрэгт цугларсан 1995 оны цалин олгох хүснэгт, -ын өртөөний даргын Б-324 дүгээр, Б-299 дүгээр тушаалын хуулбар, цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй болно.

Иймд Х.*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. 

Нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Х.*******ыг 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний газарт галч, асрагч,

 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Улаанбаатар Төмөр замын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн төв зууханд 3-р зэргийн галч, цехийн гагнуурчин,

1993 оны 06 сарын 16-ны өдрөөс 1994 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал  хугацаанд Улаанбаатар Төмөр замын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн сантехникийн цехэд 4-р зэргийн цахилгаан гагнуурчнаар,

1994 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд Багахангай 10 жилийн 91 дүгээр сургуулийн сантехникийн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Х.*******ын 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 он хүртэл -ын харьяа Багахангай өртөөнд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ