Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 306

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* дүгээр сараас 1993 оныг дуустал хугацаанд ******* туслах ажилчнаар ажиллаж байсан, ажилд орсон гарсан тушаал алга болсон. Тухайн үеийн баримт бичиг байхгүй болсоны улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд намайг ******* дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Аржанчивлан рашаан сувилалд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврээ тогтоолгоход ******* дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд ******* туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бий болсон.

Ч.******* нь Үндэсний төв архивын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Ар жанчивлан рашаан сувилал байгууллагын бүх оны баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй тухай 935 дугаар болон Налайх дүүргийн Засаг Даргын  Тамгын Газрын 2017 ны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1896 дугаар албан бичгүүд,  Ар жанчивлан рашаан сувиллын гүйцэтгэх захирал Б.ын тодорхойлолт зэрэг баримтыг хавсаргаж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.д, Ц. нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн Ар жанчивлан рашаан сувиллын гүйцэтгэх захирал Б.ын гарын үсэг, тамга тэмдэг бүхий тодорхойлолт гэх баримт нь огноо, дугааргүй, байгууллагын албан хэвлэмэл хуудаст бичигдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ч.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.д, Ц. нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан боловч бичгийн нотлох баримтгүйгээр гэрчийн мэдүүлгийг үндэслэн түүнийг ******* ******* дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ч.*******ийн ******* дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд ******* туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөхөөр хуульд заасан тул Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргаж болохыг заасугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ