| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0350/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/382 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/382
2021 03 22 2021/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.М,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Д.Ч нарт холбогдох эрүүгийн 0000 000 0000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02
дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Д.Ч
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Д.М /РД:ХХ00000000 /
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Д.Ч нь ганцаараа 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 171Г байранд байрлах хохирогч С.Одын эзэмшлийн ажлын байранд нэвтэрч 25.046.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,
Д.Ч, Д.Мтэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан хохирогч Д.Батмагнайн эзэмшлийн Приус 10 загварын автомашиныг түлхүүр тааруулж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М нь Д.Чтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан хохирогч Д.Батмагнайн эзэмшлийн Приус 10 загварын автомашиныг түлхүүр тааруулж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Батмагнай
эзэмшлийн автомашиныг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн үед өөрөө бие даалтад гарахын тулд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Пүрэвжавтай үгсэн тохиролцсоны үндсэн дээр энэ хэргийг Д.Ч үлдсэн гэж хэлж би өөрөө тухайн үед бие даалтад гарсан. Бид 2 хоёулаа эрэн сурвалжлагдаж байсан. Тэгээд би Д.Ч руу энэ хэргийг чихэж хаяад өөрөө батлан даалтад гарсан. Эхний байцаалтыг Нийслэлийн мөрдөн байцаалтын шатад гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн. Дараагийн байцаалтаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр намайг 48 цаг цаг хорьсон. Гарч ирээд би гэрчээр байцаалт өгөөд бие даалтад гарсан. Бусдаар энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулахгүйгээр авч явсан. Хөл дүүжлэх зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг авч явсан. Тухайн тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд зүйл хулгайлж, тонож байсан зүйл байхгүй. Хохирогчид хүлээлгэн өгөхөд бүх зүйл бүрэн байсан. Дотроос нь ямар нэгэн эд зүйл алдагдсан зүйл байхгүй гэх мөрдөгчийн тогтоол хавтаст хэрэгт авагдсан. Тухайн машиныг хулгай хийх зорилгогүйгээр авч явсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Приус-10” маркийн автомашиныг хулгай хийж түлхүүр тааруулсан зүйл байхгүй. Мөнх-Эрдэнийн хэлдгээр надад хамаатных нь хүний машин гэж хэлсэн. Д.М согтуугаар машин бариад явж байсан учраас машиныг нь би авсан. Дараа нь Д.М над руу ярихдаа хулгайн машин, эх нялхсын хашаанд аваад ир гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь эх нялхсын хашаанд аваачиж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Приүс-10” маркийн машиныг хулгайлаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны хулгайн хэрэг байгаа. Энэ хэргээ нэгтгүүлэх талаар прокурор, мөрдөгчид хэлж байсан. Энэ үйлдлийг нэгтгэхгүй байж байгаад намайг хорих 423 дугаар ангиас дуудлагаар авчирсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч С.Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би гэртээ орж амарчхаад өглөө 5 цагт босож цайгаа уучхаад ажил руугаа 6 цагийн орчим ирж явахад манай ажлын байрны урд айлын цонхны салхивчны хамгаалалт төмрийг хөшөөд авчихсан цонх онгорхой байдалтай гангарын хамгаалалтын албаны 2 хамгаалагч ирчихсэн манай дээд давхрын залуу Батмандах нар хамт зогсож байхаар нь үйлдвэр дотроо орж үзэхэд агуулахын өрөөний хаалганы цоожийг эвдэлж ороод уг өрөөний зүүн урд буланд байдаг төмөр сейфийг эвдэж миний цуглуулгын мөнгөнөөс шинэ 500 төгрөгийн 2 боодол, мөн 1 боодол 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нийт 200.000 төгрөг, хаалгыг нь эвдэлж сейфэн дотор байсан 3 ширхэг дунд гарын хуучны үндсэн тагш алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 хуудас/,
Гэрч Б.Жанчивнямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чулуунбаатар миний 88686038 гэсэн дугаар руу залгаад уулзах хэрэг байна гэхээр нь би за миний
ажил дээр хүрээд ир би Жанжин клубын хажууд дэлгүүрт худалдагч хийж байгаа гэсэн чинь удалгүй Д.Ч над дээр ирээд чи надад энэ хэдийг зараад өгөөч гээд арьсан цүнхэнд хийсэн мөнгөн болон ган халбаганууд жижиг цулбуургүй мөнгөн хазаар, цулбууртай мөнгөн хазаар, мөнгөн ташуур үндсэн жижиг 3 ширхэг тагш, гуулийн уур нүдүүр гуулин домбо, гуулин сав, жижиг ууттай товч, эрх тэмдэг зэрэг жижиг эд зүйлс зэргийг цагаан торонд хийчихсэн авч ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-28 хуудас/,
Алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 98 хуудас/,
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутын үед өөрийнхөө эзэмшлийн 40-35 УБН улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приус 10 маркийн машинаа гэрийнхээ ойролцоо байрлах авто зогсоолд машинаа хонуулаад 2018 оны 05 сарын 03-ны өглөө 07 цаг 50 минутын үед машин дээрээ иртэл машин байхгүй алга болсон байна. гэрийнхээ ойролцоо тэр хавиар хайсан боловч олдоогүй. ...би уг хэрэг явдал болсны дараа өөрийн эзэмшлийн 40- 35 УБН улсын дугаартай автомашинаа цагдаагийн алба хаагч нартай хамт очиж аваад 800000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд зарчихсан, одоо уг автомашин надад байхгүй. Тухайн үед унаж явсан хүн нь миний автомашиныг мөргөлдүүлчихсэн байсан. Түүнээс бол дотроос нь юм алдагдаагүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-180 хуудас/,
Сэжигтэн Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өөрийн хэрэг хам болох Долсогмаагийн Д.Чтай хамт Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны гаднаас 40-35 улсын дугаартай Приус 10 маркийн автомашиныг хулгайлсан юм. Уг автомашиныг Д.Ч түлхүүр тааруулж онгойлгож ороод суусан ба би хүн харж байсан юм. Улмаар тэндээсээ гараад бөхийн өргөө орсон. Дээр нь хороолол орж айлд хоночихоод маргааш нь уг хулгайлсан машинтайгаа бид 2 явсан. Тэгж байгаад 2018 оны
Дамно ХХК-ийн Тоёота Приус 10 загварын автомашиныг 1400000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 190 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-18/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-28/,
Хохирогч С.Одын “би гэртээ орж амарчхаад өглөө ажил руугаа 6 цагийн орчим ирж явахад манай ажлын байрны урд талын цонхны салхивчны хамгаалалт төмрийг хөшөөд авчихсан цонх онгорхой байдалтай гангарын хамгаалалтын албаны 2 хамгаалагч ирчихсэн манай дээд давхрын залуу Батмандах нар хамт зогсож байхаар нь үйлдвэр дотроо орж үзэхэд агуулахын өрөөний хаалганы цоожийг эвдэлж ороод уг өрөөний зүүн урд буланд байдаг төмөр сейфийг эвдэж ... 3 ширхэг дунд гарын хуучны үндсэн тагш, алтан нуухтай, шүрэн толгойтой хуучны халтар манан хөөрөг, 2 ширхэг мөнгөн хазаар, ташуурын хамт, зэс бүслүүртэй домбо, гуулин хувин, гуулин уур нүдүүр алга болсон байсан” гэх мэдүүлэг /1хх-31-35/,
Гэрч Б.Жанчивнямбуугийн “... уулзах хэрэг байна гэхээр нь би миний ажил дээр хүрээд ир, би Жанжин клубын хажууд дэлгүүрт худалдагч хийж байгаа гэсэн чинь удалгүй над дээр ирээд чи надад энэ хэдийг зараад өгөөч гээд арьсан цүнхэнд хийсэн мөнгөн болон ган халбаганууд жижиг цулбуургүй мөнгөн хазаар, цулбууртай мөнгөн хазаар, мөнгөн ташуур, үндсэн жижиг 3 ширхэг тагш, гуулин уур нүдүүр гуулин домбо,
гуулин сав, жижиг ууттай товч, эрх тэмдэг зэрэг жижиг эд зүйлс зэргийг авч ирсэн. Уг эд зүйлсийг нийлүүлээд 1 сая төгрөгөөр зараад өг гэж надад өгсөн. Хулгайн эд зүйл юм биш үү гэж асуухад үгүй би энэ эд зүйлсийг хөдөө гэрээсээ авчирсан, хохирлоо барагдуулах хэрэгтэй байна гээд байсан” гэх мэдүүлэг /1хх-36-38/,
Дамно ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №БЗ1-20-46 дугаартай “10 нэр төрлийн 12 ширхэг эд зүйлийг 24.046.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-95-97/,
Мөрдөгчийн “Хохирогч С.Одод эд зүйлийн үнэлгээ танилцуулахаар ярихад би алдсан бүх зүйлээ авсан, танилцах шаардлагагүй” гэх тэмдэглэл /1хх-99/,
Хулгайд алдагдсан эд зүйлсийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-103-106/, Яллагдагч Д.Чын “Би тухайн үед баригдахдаа хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Би урьд шийтгүүлсэн хэрэгт энэ хэргийн талаар хүсэлтүүд гаргасан байхад энэ хэргийг байхгүй гэсээр байгаад ял авахуулсан, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой, миний хэргийг нэгтгэн шийдэж өгнө үү. Би
хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1хх-119-121/,
2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-155/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-157-160/,
Хохирогч Д.Батмагнайн “2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутын үед өөрийнхөө эзэмшлийн 40-35 УБН улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приус 10 маркийн машинаа гэрийнхээ ойролцоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах авто зогсоол дээр хойшоо харуулж тавьж хонуулаад 2018 оны 05 сарын 03-ны өглөө 07 цаг 50 минутын үед машин дээрээ иртэл машин байхгүй алга болсон байна. Гэрийнхээ ойролцоо тэр хавиар хайсан боловч олдоогүй. Машины түлхүүр ганц надад 1 хувь байдаг, уг машиныг 2018 оны 02 дугаар сард 1.600.000 төгрөгөөөр худалдан авч байсан, тухайн үед эвдрэлтэй машин байсан ...
Би уг хэрэг явдал болсны дараа өөрийн эзэмшлийн 40-35 УБН улсын дугаартай авто машинаа цагдаагийн алба хаагч нартай хамт очиж авсан .... дотроос нь юм алдагдаагүй байсан” гэх мэдүүлэг /1хх-177-178, 179-180/,
2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийг олсон талаарх мэдээлэл, хэргийн газарт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЭХЭМҮТ-ийн хашаанд зогсоол дээр 97-85 УНБ улсын дугаартай, ногоон өнгийн Тоёота приус 10 маркийн машин байв. Уг машины хаалга цоожтой нээгдэхгүй байсныг эзэмшигч гэх Д.Батмагнайгаас уг машины түлхүүрийг авч
онгойлгоход түлхүүр таарч байсан ба машины хайрцагт уг машины 40-35 УНБ гэсэ гэрчилгээ байсныг хураан авав” гэсэн тэмдэглэл /1хх-161-165/,
Хохирогч Д.Батмагнайгаас авто машин хүлээн авсан талаарх баримт /1хх-166/,
Мөрдөгчийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра төвийн хяналтын камерын бичлэгийг шалгасан “... 03-ны шөнө 04:30 цагаас 04:32 цагийн хооронд хар өнгийн теньтэй, ногоон өнгийн Тоёота приус 10 маркийн авто машиныг дүрс царай тодорхойгүй этгээд жолоодон Астра төвийн урдаас хойд чиглэлд явж баруун эргээд туслах замаар явж байгаа дүрс илэрсэн” гэх тэмдэглэл /1хх-173-174/,
Дамно ХХК-ий 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №БЗ2-20-633 дугаартай “1999 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монголд орж ирсэн Toyota Prius 10 маркийн тээврийн хэрэгслийг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн” Авто машины техникийн үнэлгээний тайлан /1хх-188/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-167/,
Д.Мөнх-Эрдэний гэрчээр өгсөн “... бүтэн сайн өдөр хүртэл Д.Ч уг машиныг авч үлдсэн. Өчигдөр ярьж байгаад Эх нялхсын хашаанд тавиулж цагдаа хурааж авсан” гэх мэдүүлэг /1хх-181-182/,
Сэжигтэн Д.Мөнх-Эрдэний “Би 2018 оны 05 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өөрийн хэрэг хам болох Д.Чтай хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гаднаас 40-35 улсын дугаартай Приус 10 маркийн автомашиныг хулгайлсан. Уг автомашиныг Д.Ч түлхүүр тааруулж онгойлгож ороод суусан ба би хүн харж байсан. Д.Чыг уг машиныг хулгайлаад хөдлөхөөр нь би явж очоод суусан. Тэндээсээ бөхийн өргөө орсон. Хороолол орж айлд хоночхоод маргааш нь уг хулгайлсан машинтайгаа бид 2 явсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Чаас салсан. Тэгэхдээ хамт хулгайлсан машинаа үлдээсэн. 2018 оны 05 сарын 09-ний өдөр Нийслэлийн цагдаагийн алба хаагч нарт баригдсан ба намайг хулгайлсан Приус 10 маркийн автомашиныг авч явсан гэхээр нь би хулгайлаагүй, тэрийг чинь Д.Ч түлхүүр тааруулж хулгайлсан, би цуг явах нь бол явсан гэж хэлсэн. Улмаар Д.Чын дугаар луу залгаад машинаа нэг газар тавьчихаа намайг авсан гээд хорих гээд байна гэж хэлсэн ба Д.Ч нэг цагийн дараа Эх нялхсын хашаанд тавьчихлаа шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-193-194/,
Яллагдагч Д.Мөнх-Эрдэний “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлэгтээ өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв өгсөн. Анх уг санааг Д.Ч гаргасан. Д.Ч түлхүүр тааруулж унаж явсан” гэх мэдүүлэг /2хх-169-172/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч маргахгүй гэж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ч оролцоогүй гэж үзэж цагаатгаж хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Мандал гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй
гэсэн байр суурь илэрхийлж тус тус оролцсоныг дурдвал зохино.
Шүүгдэгч Д.Ч нь Д.Мтэй бүлэглэн тээврийн хэрэгсэл хулгайлсан гэх хэргийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хуульд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдэлж мөрдөн байцаалтын шатанд дээрх хэргийн талаар мэдүүлэг огт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Харин Д.Мөнх-Эрдэний хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч удаа дараа мэдүүлэг өгсөн, мэдүүлгээрээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болон хэрэгт хамтран оролцсон этгээд, түүний үүрэг оролцоог заасан,
Д.Мөнх-Эрдэний мэдүүлэг нь гэмт хэргийн улмаас алдагдсан тээврийн хэрэгсэл Д.Чад байсан, Д.Мөнх-Эрдэний хэлсний дагуу Д.Ч уг тээврийн хэрэгслийг зохих газарт орхисон үйлдэл зэргээр давхар нотлогдсон гэж үзэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт тээврийн хэрэгслийг ганцаараа авсан, цагдан хоригдохгүйн тулд Д.Чыг хэрэгт татсан гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ өөрчилсөн ба тээврийн хэрэгслийг хулгайлаагүй, харин зөвшөөрөлгүй авч явсан гэж хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр мэтгэлцэж оролцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол ...” гэж заажээ. Гэмт хэргийн улмаас алдагдсан тээврийн хэрэгслийг олж илрүүлэх үед улсын дугаарыг сольсон, олон хоног унаж эзэмшсэн байдал тогтоогдсоноор завших зорилгогүй гэх шинж үгүйсгэгдэнэ.
Шүүгдэгч Д.Ч, Д.М нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хүч хэрэглэхгүйгээр, бусдад мэдэгдэхгүй нууц аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар ашиглаж байсан орон сууцны подвалын давхрын цонхны хамгаалалт төмрийг авч дотогш орсныг бусдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилнэ” гэж заасан. Д.Ч,
Д.М нар гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай нэгдсэн гэж үзэж ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэнд тооцсон нь зөв зүйтэй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд бүлэглэн үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заагаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг 2018 оны 04 сар, 2018 оны 05 дугаар сард тус тус үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжтэй, уг шинжийг хэдэн хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Уг гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг хохирогчид биет байдлаар буцаан өгсөн баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч Д.Ч, Д.М нарыг хохирол төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ч, Д.М нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага
хүлээлгэх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Чад 3 жил 6 сар хорих ял оногдуулах, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Мд 5 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч
Д.Чын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний өмгөөлөгч Ц.Мандал хуульд заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 сар хорих ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдвал зохино.
Шүүгдэгч Д.Ч, Д.М нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тогтоов.
Шүүгдэгч Д.Чын урьд дараа ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Д.Ч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хоригдсон ба ялын тооцоог тус өдрөөр тасалбар болгон тооцож 3 жил 10 сар 21 хоног хорих ялыг эдэлсэн, 8 жил 7 сар 9 хоногийн хорих ялыг эдлээгүй талаар,
Д.М нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хоригдсон ба ялын тооцоог тус өдрөөр тасалбар болгон тооцож 5 жил 25 хоног хорих ялыг эдэлсэн, 11 сар 5 хоногийн хорих ялыг эдлээгүй талаар хорих ангиас тус тус тодорхойлжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн
хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
Шүүхээс Д.Ч, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ял шийтгүүлснээс хойш тус гэмт хэрэг нөхөн илэрсэн байдал, шүүх хуралдаанд оролцож буй харилцаа хандлага, урьд удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзав.
Шүүгдэгч Д.Чад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Чад Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 7 сар 9 хоног хорих ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 10 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар, Д.Чад Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 5 хоног хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар тус тус тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Д.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ч нь энэ хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлагдсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 301 хоног, шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлагдсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 284 хоног тус тус цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч, Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Б
Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 5 /тав/ хоног хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
хорих ял, Д.М оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ