Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч Н.Булганчимэг

Шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ш.С холбогдох эрүүгийн 201725031233 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нуурын 9 дүгээр гудамжны 22б тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн 1 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш.С, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.С нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өвөр гүнтийн задгайд хохирогч Ч.Тг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

 

Хохирогч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Эхний архиа уугаад талд нь орж байхад гаднаас Санжаасүрэн орж ирсэн.Тэгээд бид гурав энэ архийг цуг гурвуулаа хувааж уусан. Ингээд архиа уунгаа хорхог болохыг хүлээж байтал хорхог нь мөд болох шинжгүй байхаар нь буцаад Э.Сэлэнгээгийн гэр рүү Санжаасүрэн бид гурав явж очоод үлдсэн архиа хувааж ууцгаасан.Тэгээд би уусан архиндаа согтоод Сэлэнгээгийн амьдардаг Монгол гэрийн хажууд сүүдэрт хэвтэж байтал хажуугаас Санжаасүрэн нь “хоёулаа зодолдъё” гээд байсан.Тэгэхээр нь би үгүй ээ чамтай зодоон хийхгүй гэхэд зодолдъё гээд байсан.Тэгснээ Санжаасүрэн нь миний нүүр рүү гарныхаа нударгаар хэд хэдэн удаа цохьсон.Мөн нүүр лүү өшиглөсөн.Түүнээс нь болж миний хамар ясны хугарал, зүүн шанаа, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх болон шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд байгаа бусад гэмтлүүд учирсан гэсэн мэдүүлэг.хх-14-15

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7268 тоот дүгнэлтэнд:

 

  1. Ч.Тгийн биед хамар ясны хугарал, зүүн шанаа хацар, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хоёр нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
 
  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.хх-25, гэрчүүдийн мэдүүлэг хх-18-21, иргэний үнэмлэхийн лавлагаа хх-29, ял шалгах хуудас хх-30, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ш.С нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өвөр гүнтийн задгайд хохирогч Ч.Тг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Тгийн

 

мэдүүлэг хх-14-15, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7268 тоот шижээчийн дүгнэлт хх-25, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Сд холбогдох хэрэг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр үйлдэгдсэн боловч…2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

 

Прокуророос шүүгдэгч Ш.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

 

Шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,

36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Ш.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    2. Шүүгдэгч Ш.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг 1 хоног хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

 

    1. Шүүгдэгч Ш.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

    1. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

    1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    1. Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Н.БАЯРМАА