Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 319

 

                         Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, *******д овогт *******жийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******0 тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1*******.754.10*******,*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Х.д Улаанбаатар хотод байгаа өөрийн хашаа байшинг Хас банкны барьцаанд тавьж 8.856.1*******5 төгрөг өгсөн боловч заасан хугацаанд мөнгөө төлөөгүй тул үндсэн төлбөрийг хүүгийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн.Би 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 11.754.10*******,*******6 төгрөгийг хариуцагч Х. нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцна гэжээ. 

Хариуцагч Х. шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: Миний бие нөхөр охины хамт 1 өрөө байранд амьдарч байгаад 2 өрөө байр захиалан *******0 хувь болох 12.650.000 төгрөгийг өгсөн. Тэгээд үлдэгдэл 70 хувь 28.000.000 гаруй төгрөгийг банкны зээлэнд хамрагдах гэсэн боловч бүтээгүй тул хадам эгч О.аас хашаа байшингийн 11.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Яг тэр үеэр хамаатны эгч төслийн зээл авах гэж байна, эгчид нь мөнгөний хэрэг байна, надад тусалбал танай байрны 70 хувийг төлж өгөх санал тавьсан. Нөхөр бид 2 ярилцаад тэр эгчид 9.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд эгчийн мөнгө бүтэхгүй 2 жил гаруй болж байна. Манайх 201******* оноос хойш орон гэргүй айлын гэр хашаа байшин хажуу өрөөнд амьдарч, 5-17 насны 4 хүүхэдтэй, нөхөр ажилгүй, бие муутай группэд байдаг. Би ганцаараа ажил хийж амьдралаа залгуулж байна. Энэ 9.000.000 төгрөгийг хүнээс гаргуулж өгнө. Харин нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын 2.000.000 төгрөгөөс татгалзсан тул үлдэх 11.754.10*******,*******6 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбарууд, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1*******.754.10*******,*******6 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Х.аас Иргэний хуулийн 281  дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар 1*******.754.10*******,*******6 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******  нэхэмжлэлийн шаардлагын 1*******.754.10*******,*******6 төгрөгийн 2.000.000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч 11.754.10*******,*******6 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан.

Шүүхийн шатанд зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1*******.754.10*******,*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1*******.754.10*******,*******6 төгрөгийн 2.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х. үлдэх 11.754.10*******,*******6 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч Г.******* зөвшөөрч, зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шаардлагаа нотолж, ХАС банкны 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр зээлийн гэрээ, -01 дүгээр барьцааны гэрээ, -02 дугаар баталгаат ипотекийн гэрээ, дүгээр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.  

Зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.721 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, зохигч талуудын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 20*******.015 төгрөгийн тал хувь 101.507,5 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамж 101.507,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75 дугаар зүйл, мөн хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******д овогт *******жийн ******* зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******.754.10*******,*******6 /арван гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга нэг зуун гурван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийн 2.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х. 11.754.10*******,*******6 /арван нэг сая долоон зуун тавин дөрвөн мянга нэг зуун гурван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 101.507,5 /нэг зуун нэг мянга таван зуун долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамж 101.507,5 /нэг зуун нэг мянга таван зуун долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ид олгосугай.     

*******. Хариуцагч Х. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг заасугай.

                             

                                          ШҮҮГЧ                                      Л.НАРАНГЭРЭЛ