| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0307/И |
| Дугаар | 300 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* дүгээр хороо,******* тоотод оршин байгаа, “*******” ХХК /РД: *******/-ийн
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “” ХХК, захирал *******ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бум-Инвест” ХХК-ийн захирал ******* нь манай компаниас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр *******8.000 ширхэг ердийн улаан тоосго худалдан авах гэрээ хийсэн юм. Тоосгыг гэрээний дагуу авч дууссан боловч 2.*******00.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй бөгөөд захирал ******* нь өөрөө огт холбоо барихгүй, утас нь дуудаж байгаа боловч авч ярихгүй байна. *******ийн оршин суугаа газрын харъяалал болох Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч *******,******* дугаар хороо, , Энэбишийн гудамж 23в-*******8 тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн. Мөн хуучин компанийх нь хаягаар очихоор жижүүр нь байхгүй болсон гэж надад хэлсэн. Иймд *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “” ХХК, захирал *******ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “” ХХК, захирал *******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолж “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, тус компанийн “*******” ХХК-иас тоосго худалдан авснаа баталсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №05 дугаар тодорхойлолт /хх-*******/ зэрэг баримтуудыг өгсөн.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “” ХХК, захирал *******ийн эрх ашгийг хөндөхгүй байх, түүнд нэхэмжлэлийн талаар мэдэгдэх зорилгоор 91919293, 80398908 дугаарын утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан /хх-10/, мөн тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хуулийн этгээдийн албан ёсны хаягаар оршин байгаа газрыг тодруулахаар шүүхийн мэдэгдэх хуудас явуулахад *******,******* дугаар хороо, , Энэбишийн гудамж 23в-*******8 тоот хаягт огт бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /хх-11-12/
Иймд “” ХХК, захирал ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба тэрээр хаана оршин суудаг /оршин байгаа/ нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, утсаар холбоо барих боломжгүй болох нь зохигчийн тайлбар, дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “” ХХК, захирал *******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
******* дэх Цагдаагийн хэлтэс нь “” ХХК, захирал *******ийн оршин суугаа /оршин байгаа/ газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “*******” ХХК-д мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “” ХХК-ийн регистрийн дугаар: 59**************589, сүүлийн оршин байсан хаяг: *******,******* дугаар хороо, , Энэбишийн гудамж 23в-*******8 тоот, захирал *******ийн утас: 91919293, 80398908 гэсэн мэдээллийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлснийг тэмдэглэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлого болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.3.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “” ХХК, захирал *******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.*******.-т зааснаар “” ХХК, захирал *******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа /оршин байгаа/ газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. ******* дэх Цагдаагийн хэлтэс “” ХХК, захирал *******ийн оршин суугаа /оршин байгаа/ газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “*******” ХХК /захирал Б.*******ы утас: , , 9*******110332/-д мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.*******.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН