| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0312/И |
| Дугаар | 308 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* дүгээр хороо, Уурхайчдын*******8-643а тоотод оршин суух, *******ын ******* /РД: *******/-ийн
Хариуцагч: *******,*******6 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ы /РД: /-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2007 онд Б.тэй танилцаж хамтран амьдарч бидний амьдрах хугацаанд 2007 оны*******0 дугаар сарын 08-ны өдөр охин Б төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос хойш салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өсч байна. Салснаас хойш бид баталгаагүй болохоор шүүхэд хандах боломжгүй гэдэг ойлголттой байсан. Охин хүүхэд жил ирэх тусам хэрэглээ нь ихэссэн тул хүүхдээ тэжээж чадахгүйдээ шүүхэд нэхэмжлэл гаргаагүй харин хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэдэг утгаар би нэхэмжлэл гаргасан тул Б.эс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2007 оноос Б.*******тэй хамтран амьдарч охин Б төрсөн. Тухайн амьдрах хугацаанд харилцааны таагүй байдал, ар гэрийн нөлөөллөөс болж салсан. Түүнээс хойш тус тусын амьдралаар амьдарч би одоо 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа машин засч ар гэрээ авч явж байна ... иймд тэтгэлэг төлөх боломжгүй байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү ... хүүхдээ их сургуульд суралцахад нь туслалцаа үзүүлье гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. охин Бын эцэг мөн эсэх талаар маргаагүй.
Б.*******, Б. нар нь 2007 онд анх танилцан хамтран амьдарч тэдний дундаас 2008 оны*******0 дугаар сарын 08-ны өдөр охин Б төрсөн, Б. нь охин Бын эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, “” ӨЭМТ-ийн “хүүхэд эрүүл бойжиж буй тухай” тодорхойлолт /хх-3/, Налайх дүүргийн сургуулийн “Б 4в ангид суралцаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-4/, охин Бын төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б. нь охин Бд тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Б.эс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Быг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Б.******* охин Бд зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.эс 31.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.1.,*******16.,*******18.,*******19 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан 2008 оны*******0 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б /РД: /-ыг*******1 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Быг*******1-16 нас /суралцаж байгаа бол*******8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ы эс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Б.эс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.эс 31.500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19.2.,*******19.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН