| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0323/И |
| Дугаар | 313 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, Боржигин овгийн ******* /РД: *******/-ийн
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг*******017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч,*******017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Н.******* нь надтай*******016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж суудлын автомашинаа барьцаалан 700.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 9.5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээл авах үедээ *******,, ******* тоотод оршин суудаг,******* дугаар хорооны 13 дугаар байранд кадастрын зураглалын байгууллагад ажиллаж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад*******016 оны 08 сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө хийхгүй, хаягтаа амьдрахаа больж, ажлын газраа ч ажиллахгүй болсон байсан. Би өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээг аваад мухардсан. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч Х нь Н.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолж түүнтэй байгуулсан*******016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, хавсралт /хх-3-4/, Н.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-5/, Налайх дүүргийнны Засаг даргын “Н.******* нь тус дүүргийн, ******* тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн тодорхойлолт /хх-6/ зэрэг баримтуудыг өгсөн.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ын эрх ашгийг хөндөхгүй байх, түүнд нэхэмжлэлийн талаар мэдэгдэх зорилгоор 94244027, 99289553 дугаарын утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан /хх-11/, мөн Н.******* нь иргэний бүртгэлийн лавлагаагаар *******,, ******* тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй боловч тэрээр тус хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон байна. /хх-5-6/
Иймд Н.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба тэрээр хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, утсаар холбоо барих боломжгүй болох нь зохигчийн тайлбар, дээрхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хийн Н.*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
******* дэх Цагдаагийн хэлтэс нь Н.*******ын оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч Хт мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овгийн Нарангийн ******* /РД: , оршин суух бүртгэлтэй хаяг: *******,, ******* тоот,/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Н.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. ******* дэх Цагдаагийн хэлтэс Н.*******ын оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч Х /утас: *******, /-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН