Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 318

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, Тайжийн*******4-8а тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /*******/-ын

Хариуцагч: *******, *******,*******-6 тоотод оршин суух, Боржигин овгийн /-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч,*******017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би*******011 онд Э.тай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд*******013 оны 01 дүгээр сарын*******9-ний өдөр охин М. төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж*******015 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид байна. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул М.д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.*******тай*******011 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бидний дундаас охин М.*******013 оны 01 дүгээр сарын*******9-ний өдөр төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Одоо би охиндоо тэтгэлэг өгөх талаар маргаад байх зүйлгүй. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э. охин М.ийн эцэг мөн эсэх болон хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргаагүй.

Д.*******, Э. нар нь*******011 онд анх танилцан хамтран амьдарч тэдний дундаас*******013 оны 01 дүгээр сарын*******9-ний өдөр охин М. төрсөн, Э. нь охин М.ийн эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, охин М.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, “” ӨЭМТ-ийн “... М. нь эрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт /хх-6/, Налайх дүүргийн*******08 дугаар цэцэрлэгийн “... М. нь тус цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-7/ зэргээр нотлогдож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Э. нь охин М.д тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Э.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин М.ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч Э. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Д.******* охин М.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Э. зориулалтаар нь зарцуулахыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.аас 31.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан*******013 оны 01 дүгээр сарын*******9-ний өдөр төрсөн охин ын /РД: УД13212903/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин М.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг  Боржигин овгийн аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Э.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Э. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.аас 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                             Н.БАЯРСҮРЭН