Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 298

 

                                      Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овгийн Төмөрдагвын ******* /РД: *******/-гийн

Хариуцагч: *******, *******, дугаар багт оршин суух, овгийн ын /РД: ВР93032*******1*******/-д холбогдох  

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 201******* оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2011 оноос эхлэн Б.той хамтран амьдарч 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б. төрсөн ... бид зан байдлын тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Иймд Б.гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Б.д холбогдуулан охин Б.т хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид харилцан ярилцаж ойлголцолд хүрсэн тул би хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байна. Иймд миний татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “хүүхэд эрүүл бойжиж буй тухай” тодорхойлолт /хх-3/, охин Б.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/ зэргийг шүүхэд баримтаар өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт /хх-14/-ээр тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа ч хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн1.233 төгрөгийн тал хувь болох 15.616 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1., *******4.2., *******5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн Төмөрдагвын *******гийн нэхэмжлэлтэй овгийн ынд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас 15.616 /арван таван мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж Т.*******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                  ШҮҮГЧ                        Н.БАЯРСҮРЭН