Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/907

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа /томилолтоор/

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Сосорбарам нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** овогт ************ холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Щуугдэгчийн биеийн байцаалт:

*****************************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С" төвийн гадна Б.У-биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20:30 цагийн үед машин тавих зогсоол байхгүй тул машин таглаад орхисон. 20 минутын дараа хүн хэлэхээр нь машинаа холдуулах гэж байтал 1 эмэгтэй цонх тогшихоор нь онгойлгоход яасан уддаг пизда вэ гээд цохихоор нь би бууж очсон ба гар утсаар нь бичлэг хийхээр нь нүүрэнд нь цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэв

Хохирогч Б.У мэдүүлэхдээ: “..Би 2018.9.20-ны орой 20 цагийн үед би өөрийн хичээллэдэг “Сс” төвийн 4-н давхарт байрлах фитнесс төвд хичээлж байгаад гарч ирээд явах гэтэл миний машиныг ********************* улсын дугаартай машин таглаад зогсчихсон байхаар нь ************ дугаар цонхон дээр нь байхаар нь удаа залгахад утсаа аваагүй. Тэгээд би С төвийн 2 давхар руу нийтийн бүжиг болж байгаа заал руу ороод машиных нь дугаарыг хамгаалагчаар нь чанга яригчаар зарлуулсан. Тэгэхэд хамгаалагч бид хоёр 30-аад минут хайгаад байхгүй байсан. тэгээд би дээшээ хайгаад явж байхад хамгаалагч нь нөгөө машин жолооч нь ирсэн байна гэхээр нь би гарч очоод уг машиныг цонхыг тогшиход эрэгтэй хүн цонхоо тал нээсэн. Та утсаа аваач таны утас руу зөндөө залгаж зөндөө хайлаа гэхэд “би хоол идчихээд гарч ирж байна гээд намайг юу гээд байгаа өмхий гичий бэ” гээд хэл амаар доромжлоод байсан. тэгээд тэр хүн бууж ирээд миний нүүр рүү 1 удаа цохиод цаашаа машинаа унаад хөдлөөд явсан. Би тэндээ 102-т дуудлага өгсөн ...” би уг залуугийн өөдөөс харилцан зодоон хийгээгүй. Тэр залуу миний хацар руу 1 удаа гараараа цохисон...” гэжээ. /хх 7-8, 21, 23-24 хуу/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11485 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Уын биед зүүн хацар дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 33/,

Гэрч О.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр БГД-н 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С төвийн хамгаалагчаар ээлжийн ажилтай байсан. тэгээд орой 20 цаг өнгөрч байхад гадаа машины зогсоол дээр машин хааж тавьсан байна гээд нэг эмэгтэй ирээд уг машины жолоочийг зарлуулаад өгөөч гээд би 2 давхарт байдаг нийтийн бүжиг рүү ороод чанга яригчаар 2 удаа зарлуулсан. Тэгээд 10-20 минутын дараа жолооч нь ирэхээр нь би машинаа холдуул гээд бид 3 хамт гараад би үүдэнд хараад зогсож байсан. тэгэхэд нөгөө залуу машиндаа суухад тэр эмэгтэй уг залуугийн машины цонхруу гар нь орж харагдсан. Тэгэхэд тэр залуу уг эмэгтэйг машиныхаа хаалгаар түлхэж харагдсан тэгээд би 2 давхарлуу дуудлага гараад явсан...” гэжээ. /хх 25/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/,

Хохирогч Б.У-ын гомдол саналгүй гэх баримт /хх 56,65/,

Таслан шийдвэрлэх тогтоол /хх 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” төвийн гадна Б.У-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Б.У-ын: “..Би 2018.9.20-ны орой 20 цагийн үед би өөрийн хичээллэдэг “Сс” төвийн 4-н давхарт байрлах фитнесс төвд хичээлж байгаад гарч ирээд явах гэтэл миний машиныг *********** улсын дугаартай машин таглаад зогсчихсон байхаар нь *********** дугаар цонхон дээр нь байхаар нь 2,3 удаа залгахад утсаа аваагүй. Тэгээд би С төвийн 2 давхар руу нийтийн бүжиг болж

байгаа заал руу ороод машиных нь дугаарыг хамгаалагчаар нь чанга яригчаар зарлуулсан. Тэгэхэд хамгаалагч бид хоёр 30-аад минут хайгаад байхгүй байсан. тэгээд би дээшээ хайгаад явж байхад хамгаалагч нь нөгөө машин жолооч нь ирсэн байна гэхээр нь би гарч очоод уг машиныг цонхыг тогшиход эрэгтэй хүн цонхоо тал нээсэн. Та утсаа аваач таны утас руу зөндөө залгаж зөндөө хайлаа гэхэд “би хоол идчихээд гарч ирж байна гээд намайг юу гээд байгаа өмхий гичий бэ” гээд хэл амаар доромжлоод байсан. тэгээд тэр хүн бууж ирээд миний нүүр рүү 1 удаа цохиод цаашаа машинаа унаад хөдлөөд явсан. Би тэндээ 102-т дуудлага өгсөн ...” би уг залуугийн өөдөөс харилцан зодоон хийгээгүй. Тэр залуу миний хацар руу 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

Гэрч О.-ийн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр БГД-н 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С төвийн хамгаалагчаар ээлжийн ажилтай байсан. тэгээд орой 20 цаг өнгөрч байхад гадаа машины зогсоол дээр машин хааж тавьсан байна гээд нэг эмэгтэй ирээд уг машины жолоочийг зарлуулаад өгөөч гээд би 2 давхарт байдаг нийтийн бүжигрүү ороод чанга яригчаар 2 удаа зарлуулсан. Тэгээд 10-20 минутын дараа жолооч нь ирэхээр нь би машинаа холдуул гээд бид 3 хамт гараад би үүдэнд хараад зогсож байсан. тэгэхэд нөгөө залуу машиндаа суухад тэр эмэгтэй уг залуугийн машины цонхруу гар нь орж харагдсан. Тэгэхэд тэр залуу уг эмэгтэйг машиныхаа хаалгаар түлхэж харагдсан тэгээд би 2 давхарлуу дуудлага гараад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11485 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Уын биед зүүн хацар дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 33/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/,

Хохирогч Б.Уын гомдол саналгүй гэх баримт /хх 56,65/,

Таслан шийдвэрлэх тогтоол /хх 58/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.У нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Бтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй /хх 56,65/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Г.Б нь “гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б овогт Г-н Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г-ын Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ