Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 307

 

                    Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, *******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД: *******/-гийн

Хариуцагч: *******, ******* дүгээр хороо, тоотод оршин суух, лын н /РД: /-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч, дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 09 сарын 22-ны өдөр Н.нтай байгуулсан гэрээгээр нүүрс олборлож ашиг хуваах зорилгоор тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар нийт 5.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж түүний дансанд 2015 оны 09 сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2015 оны 09 сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно ... Н.н нь мөнгөний зарцуулалтаа тайлбарлахдаа бэхэлгээ хийж, тоног төхөөрөмж авахад *******.000.000 төгрөг зарцуулсан гэсэн. Бид үлдсэн 1.000.000 төгрөгөө ядаж буцааж өг гэхэд тэгье дараа нь *******.000.000 төгрөгөө шилжүүлье гэдэг байсан боловч одоог хүртэл ямар ч мөнгө өгөөгүй, утсаа авахгүй харилцаа тасарсан. Иймд Н.нд шилжүүлсэн 5.000.000 төгрөгөө буцаан төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.нд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээ /хх-7-8/, мөнгө шилжүүлсэн тухай банкны орлого, зарлагын мэдүүлэг /хх-9-10/ зэргийг шүүхэд баримтаар өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: Д.*******гийн нэхэмжлэлтэй Н.нд холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Н.н нь 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д дараах байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Үүнд:

            1. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 төгрөгийг,

            2. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 төгрөгийг,

            3. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг

            *******. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500.000 төгрөгийг,

            5. 2018 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг,

            6.  2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500.000 төгрөгийг тус тус төлнө. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.н нь хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нэхэмжлэгч Д.*******д сар бүр хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-20/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9*******.950 төгрөгийн тал хувь болох *******7.*******75 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.наас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох *******7.*******75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгов.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1., 7*******.2., 7*******.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******ийн *******гийн нэхэмжлэлтэй лын нд холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.н 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, 2018 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас *******7.*******75 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Н.наас *******7.*******75 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.н сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

*******. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                         ШҮҮГЧ                          Н.БАЯРСҮРЭН