| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0963/и |
| Дугаар | 00963 |
| Огноо | 2017-10-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 00963
| 2017 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2017/00963 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй бөгөөд одоо Мөрөн сумын 3 дугаар багийн 21-19 тоотод оршин суух Анч овогт Пүрэвжавын Одгэрэл /РБ-89032803/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух Дуут овогт Эрдэнэбадрахын Сугарбазар /РБ-87092219/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяжавыг суулцуулан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Одгэрэл нь нөхөр Э.Сугарбазартай 2008 оноос үерхэж байгаад 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү С.Энхманлайг төрүүлсэн. Одоо хүү С.Энхманлай маань 7 настай. Бид 7 жил хамт амьдарч байгаад 2015 оны 2 дугаар сараас бид зан байдлын хувьд таарч тохирохгүй болж нөхөр маань хардалт сэрдэлтээс болж хэрүүл маргаан үүсгэж надад гар хүрч байсан. Ингээд би хүүгээ авч ээжийндээ амьдарсан. Би 2015 оны 07 дугаар сараас нөхрийгөө өөр хүнтэй уулзаж байгаа талаар мэдээд өөрт нь хэлэхэд энэ талаар үгүйсгээгүй ба нөхөр маань өөрийн аав, ээжийнхрүүгээ явж хүү бид хоёр өөрийн гэртээ ирсэн. Үүнээс хойш бид тусдаа амьдарч байгаа. Нөхөртэйгөө гэрлэлтээ цуцлуулах талаар хэлэхэд буцаж нийлэхээс өнгөрсөн учраас зөвшөөрч байгаа талаараа хэлсэн.
Иймд бидний 0043395 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцлаж, хүү С.Энхманлайг миний асрамжид үлдээж, эцэг Э.Сугарбазараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч П.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.Одгэрэл нь хариуцагч Э.Сугарбазарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд бид харилцан ярилцаад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болсон.
Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
Хариуцагч Э.Сугарбазар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Сугарбазар нь эхнэр П.Одгэрэлтэй 2008 оноос үерхэж 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон. Хүү С.Энхманлай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Бид 7 жил хамт амьдарч байгаад 2015 оноос зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, тусдаа амьдарцгааж эхэлсэн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулж, хүү С.Энхманлайг эх П.Одгэрэлийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар ярилцсан болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч П.Одгэрэл нь хариуцагч Э.Сугарбазарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгээсээ татгалзсан шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.Одгэрэл нь хариуцагч Э.Сугарбазар нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү С.Энхманлай төрсөн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын улсын бүртгэлийн ажилтан бүртгэж № 0048 дугаарт бүртгэж 0043395 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү Дуут овогт Сугарбазарын Энхманлай /РБ-10301915/-г төрүүлсэн ба түүнд олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгч П.Одгэрэл: ....бидний 0043395 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцлаж, хүү С.Энхманлайг миний асрамжид үлдээж.... гэх тайлбар,
Хариуцагч Э.Сугарбазар: ....эхнэр П.Одгэрэлтэй 2008 оноос үерхэж 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон. Хүү С.Энхманлай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Бид 7 жил хамт амьдарч байгаад 2015 оноос зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, тусдаа амьдарцгааж эхэлсэн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулж, хүү С.Энхманлайг эх П.Одгэрэлийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна.... гэх нэхэмжлэл болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй П.Одгэрэл, Э.Сугарбазар нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй хүү С.Энхманлайг эх П.Одгэрэлийн асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн тэтгэлэгийн тухайд: Нэхэмжлэгч П.Одгэрэл: ....бид харилцан ярилцаад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болсон. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.... гэжээ.
Хариуцагч Э.Сугарбазар: ....бид эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар ярилцсан болно.... гэх тайлбар ирүүлснийг тус тус дурьдах нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Одгэрэл: ....би Улаанбаатар хотод ажлаар явж байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.... гэх хүсэлт ирүүлсэн ба хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цахилгаан явуулж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа болон хэргийн нөхцөл байдал болон маргаангүй байгааг харгалзан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 29.534 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч С.Сугарбазараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Одгэрэлд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Дуут овогт Эрдэнэбадрахын Сугарбазар /РБ-87092219/, Анч овогт Пүрэвжавын Одгэрэл /РБ-89032803/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Дуут Сугарбазарын Энх-Амгалан /РБ-10301915/-г эх П.Одгэрэлийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сугарбазараас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Одгэрэлд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ