Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00979

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 9-59 тоотод оршин суух Хас овогт Амгалангийн Батлхагва /РЮ70082904/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 1-р хэсэг, Аймгийн Холбооны байрны 2 давхарт байрлах Мэдээлэл Холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч А.Батлхагва, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч А.Батлхагва  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Мэдээлэл Холбооны Газар ТӨХХК-ны Хөвсгөл аймгийн газарт 1992 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тушаалаар цахилгааны бичээчээр ажилд орж 25 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд ШАТ \шугам аппратын техникч\, архив бичиг хэрэг, нярав, касс зэрэг ажил албан тушаалыг хийж гүйцэтгэж байсан. Миний өөрийн мэргэжил бол Технигч, эдийн засагч юм.  Б.Оюунтуяа дарга 2016 оны 4 дүгээр сарын 04-ний едөр надтай нярав, бичиг хэргийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж уг албан тушаалд томилсон.  Үүнийгээ тайлбарлахдаа нярав, бичиг хэргийн ажилтныг дотроосоо томилхоор болсон бөгөөд “өөрийг чинь уг албан тушаалд томилж байна” гэсэн. Ингээд уг өдрөөс миний бие нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Гэтэл Даваахүү дарга ажлаа аваад намайг “мэргэжлийн ажилд нь буцаан томилно” гээд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б\09 дугаартай тушаалаар шугам аппаратын ээлжийн техникчийн ажилд маань буцаан томилсон байдаг. Ингээд уг ажлаа хийж гүйцэтгэж байтал 2017 оны 3 дугаар сард над руу манай бичиг хэргийн ажилтан залгаад “таныг ажлаас чөлөөлөх тушаал гарч байна. Та даргатай ирж уулз” гэсэн бөгөөд Даваахүү даргатай ирж уулзахад ажлаас чөлөөлөхөөр болсон гээд надад тушаал уншиж танилцуулсан. Ямар үндэслэлээр яагаад ажилаас чөлөөлөх болсноо сайн тайлбарлаж өгөөгүй тул “ажлаас чөлөөлөх тушаалаа авъя” гэтэл өгөөгүй. Ингээд би даргын өрөөнөөс уйлаад гарч явсан. Надад нэгэнт ажлаас чөлөөлөх тушаал албан ёсоор өгөөгүй тул би ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад амралтаа авсан. Намайг амралтаа дуусгаад ажилдаа орох гэтэл 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Тушаалд компаний хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2.3 дахь заалт мөн хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтуудыг тус тус барьсан байсан тул би дээр заалтуудтай танилцсан. Гэтэл уг заалтууд нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх заалт байсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд би Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ны Хөвсгөл аймгийн газрын шугам аппаратын ээлжийн техникчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгэж егнө үү гэв.

Хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Даваахүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Амгалан овогтой Батлхагвын нэхэмжлэлтэй танилцав. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Учир нь А.Батлхагва нь “Солонгос улс руу явна” гээд 1 сарын хугацаатай  техникчээр ажиллая гэж гуйж технигчээр түр ажилласан гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Батлхагва нь хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Батлхагва нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагын нярав бичиг хэрэг хариуцсан ажилтнаар мөн даргын  2017 оны 02 дугаар  сарын 09-ний өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар ШАТ-ын ээлжийн техникчээр томилогдон ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2017 оны 02 дугаар  сарын 09-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дугаартай “А.Батлхагвыг  ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 2-р тал/, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь А.Батлхагвыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2,  хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалт, даргын ажлын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх ба ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь А.Батлхагвыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан ”хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан”, мөн хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан “ажил олгогч санаачилсан” гэх заалтыг баримталсан байх боловч хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах болсон  үндэслэл нь тушаалд тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цаашид сунгагдахгүй болсон үндэслэл, шалтгааныг тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  тохирох заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргах нь зүйтэй байсан бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг хангалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Мөн ажил олгогч нь ажилтантай байгуулсан нярав бичиг хэргийн ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, А.Батлхагвыг техникчийн ажилд түр томилсон  гэж тайлбарлаж байх боловч А.Батлхагва нь  2017 оны 02 дугаар  сарын 09-ны өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар ШАТ-ын ээлжийн техникчээр томилогдсноор өмнө байгуулсан  нярав, бичиг хэргийн ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгнө” гэж заасныг ажил олгогч байгууллага зөрчиж А.Батлхагвыг бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгүйгээр ШАТ-ын ээлжийн техникчийн ажил үүрэг гүйцэтгүүлж байсан, А.Батлхагва нь ажил олгогч байгууллагатай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь түүний буруугаас болсон болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байхад энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй гэж үзнэ.

Иймд Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул А.Батлхагвыг Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газрын ШАТ-ын ээлжийн техникчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 5-р сард 572.676 төгрөг,  4-р сард 542.000 төгрөг, 3-р сард 712.600 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №178849 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба сүүлийн 3 сарын цалин 1.827.276 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 28.329 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл ажлын нийт 97 хоногийн цалин 2.747.913 төгрөгийг Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагчид 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр зохигчийн эрх үүргийн тайлбарлаж өгсөн мөн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр 2 удаа хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хариуцагч талд 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг шүүхэд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.747.913 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 58.917 төгрөг, нийт  129.117 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон