| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0965/и |
| Дугаар | 00965 |
| Огноо | 2017-10-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 00965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1981 онд төрсөн,37 настай, эмэгтэй, хувиараа цайны газарт ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо эмнэлгийн 1 дүгээр гудамж, 25 тоотод оршин суух Дайртановогт Шагдарын Отгонцэцэг /РД-81091301/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1386 дугаарын үнэмлэхтэй, Харуул овогт Бавуугийн Түмэндэмбэрэл /РЮ-53092011/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, малчин, ам бүл 2, эхийн хамт Галт сумын Зүрх багийн нутаг Хуурай гэх газарт оршин суух Барнууд овогт Замбалгаравын Мэндбат /РД-78072011/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Ш.Отгонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч З.Мэндбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Отгонцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Мэндбаттай 2000 онд танилцаад, 2001 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэр бүл болон хамт амьдрах болсон ба хамт амьдрах хугацаанд буюу 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдөр том хүү М.Содномцэрэн, 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага охин М.Мөнхшүр нарыг тус тус төрүүлсэн. З.Мэндбат хамт амьдрах хугацаанд архи дарс их уудгаас байснаас болж 2007 оноос хойш өдий хүртэл тусдаа амьдарч байгаа юм. Хоёр хүүхэд маань надтай хамт амьдарч байгаа ба Улаанбаатар хотод сургуульд суралцаж байгаа болно. Одоо нөхөр Мэндбат нь өөр хүнтэй гэр бүлийн холбоотой болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй тул гэр бүлээ цуцлуулна.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах гэсэн юм. Эд хөрөнгийн хувьд маргаангүй гэв.
Хариуцагч З.Мэндбатын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэр бүл болж хамт амьдрах хугацаандаа хүү, охин хоёртой болсон нь үнэн ба миний хүүхдүүд мөн тул хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй. Одоо нэгэнт эхнэр Ш.Отгонцэцэг нь сална гээд байгаа ба эхнэр маань өөр хүнтэй суусан тул цаашид хамт амьдрах боломжгүй юм. Би өөрийн хүү М.Содномцэрэнгээ өөр дээрээ авах хүсэлттэй байсан боловч хоёр хүүхдээ салгаад яахав гэж одоо бодож байгаа тул эхэд нь өгөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүү охин хоёроо эхийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ш.Отгонцэцэг нь хариуцагч З.Мэндбатад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Отгонцэцэг нь хариуцагч З.Мэндбат нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү М.Содномцэрэн, охин Мөнхшүр нар төрсөн болох нь Тухайлбал;
Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2001 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Галт сумын улсын бүртгэлийн ажилтан бүртгэж №15 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Тэдний дундаас 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Барнууд овогт Мэндбатын Содномцэрэн /РД-01251011/, 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Барнууд овогт Мэндбатын Мөнхшүр нарыг төрүүлсэн ба тэдэнд олгосон төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон бусад нотлох баримт зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2007 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд гэрлэгчдийн гэр бүлийг цуцлаж, 2001 онд төрсөн хүү М.Содномцэрэн, 2004 онд төрсөн охин М.Мөнхшүр нарыг эх Ш.Отгонцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг З.Мэндбатаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч нь шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд хоёр хүүхдэд 96.524 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байтал 230.000 төгрөг буюу 63.276 төгрөг илүү төлсөн байна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 166.724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 63.276 төгрөг, хариуцагч З.Мэндбатаас 166.724 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Отгонцэцэгтолгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Барнууд овогт Замбалгаравын Мэндбат /РД-78072011/, Дайртан овогт Шагдарын Отгонцэцэг /РД-81091301/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Барнууд Мэндбатын Содомцэрэн /РД-01251011/,2004 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Барнууд овогт Мэндбатын Мөнхшүр /РД-04302204/ нарыг эх Ш.Отгонцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Содномцэрэн /РД-01251011/, 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М. Мөнхшүр нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагчЗ.Мэндбатаар сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Мэндбатаас 166.724 /нэг зуун жаран зургаан мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг, Голомт банкан Хөвсгөл салбар дахь Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 63.276 /жаран гурван мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Отгонцэцэгт олгосугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ