Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 310

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Онон овогт Доржийн ******* /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би аймгийн “*******” тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад Барилгын үндэсний хорооны даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Налайх дүүргийн шилний үйлдвэрт мэргэжлээрээ ажиллахаар шилжиж ирээд лабораторийн эрхлэгчээр томилогдсон.

1988 оны 11 дүгээр сараас ээлжийн оор ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүүгээ төрүүлээд чөлөө авсан.

1990 оны 3 дугаар сард эргээд ажилдаа орсон. 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Шилний үйлдвэртээ Чанарын тасгийн даргаар томилогдон ажилласан. 1992 оны ******* дугаар сарын 28-ны өдөр охин Б.******* төрүүлээд асрах хугацаанд буюу 1993 оны 11 дүгээр сард шилний үйлдвэр зогсож ажиллахгүй болсон.

Би олон жилийн өмнө хөдөлмөрийн дэвтэр болон баримт бичгээ алдсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж архиваас баримтаа шүүлгэхэд 1989, 1990, 1993 оны тушаалууд олдоогүй.

Иймд 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл На******* лабораторын эрхлэгчээр, 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл На******* ээлжийн  мастераар, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шилний үйлдвэрт чанарын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл На******* лабораторын эрхлэгчээр, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл шилний үйлдвэрт ээлжийн мастераар,1993 оны 10 дугаар сарн 31-ний өдрийг дуустал шилний үйлдвэрт чанарын тасгийн даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Д.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохоор Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч бичиг баримтын бүрдэл дутуу байснаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болж шүүхэд хүсэлт гаргасан байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Д.******* Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т заасан хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлсэн болохоо эрх олгосон баримт бичгээр нотлох боломжгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6.-д заасны дагуу шүүхэд хүсэлт гарган эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтаа тогтоолгох эрхтэй.

Нэхэмжлэгч Д.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, шүүхэд хүсэлт гарган нотлох баримтыг бүрдүүлүүлэх эрх, үүрэгтэй ч өөрөө хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.

Хавтаст хэргийн ******* дахь хуудсанд авагдсан баримт болох Үндэсний төв архивын 2017 оны 8 дугаар сарын сарын 22-ны өдрийн албан бичигт “...Налайхын шилний үйлдвэр байгууллагын 1979 оноос хойших /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Доржийн *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй” гэсэн байгаа ч түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээс чөлөөлөхгүй.

Нэхэмжлэгч Д.******* нь 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд На******* ажиллаж байсан байдлаа1987 оны 11 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сар хүртэл Д.*******д цалин олгосон тухай цалингийн тооцооны бүртгэлийн дэлгэрэнгүй хуулбар, Захиргааны ИТА хаагчдын цалинг түүвэрлэсэн жагсаалт, БНМАУ Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн харьяа шилний үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149 тоот “...Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны 180 дугаар шилжүүлгийг үндэслэн Доржийн *******г 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс лабораторын эрхлэгчээр түр томилсон тухай” тушаалын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа шилний үйлдвэрийн даргын 1988 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 22 тоот “...лабораторийн эрхлэгчээр түр ажиллаж байсан *******г 3 дугаар сарын 01-нээс төв цехэд мастераар ажиллуулах тухай” тушаалын хуулбар, тоот “...амаар үлээхийн бригадыг мастер *******гаар -ний өдрөөс удирдуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 1989 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн 43 тоот “...ЭАТН-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай тушаалын ******* дугаарт *******” гэсэн тушаалын хуулбар, 1-ны өдрийн 2 тоот “...12-т *******д 1991 оны******* дугаар сард ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 тоот “...*******г 16-20 өдөр эргүүлд гаргахаар хуваарилсан тухай” тушаалын  хуулбар, 1991 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 38 тоот “...технологи ажиллагааны горимыг чанд сахиулахыг механик ...*******д үүрэг болгосон тухай” тушаалын хуулбар, 1991 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн*******1 тоот “...тооллогын комиссын гишүүнд *******г томилсон тухай” тушаалын хуулбар,  1991 оны******* дугаар сарын 23-ны өдрийн 84 тоот “...галын бүлгийн гүшүүдэд 9-т *******-” гэсэн тушаалын хуулбар, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1******* тоот “... чанарын тасгийн даргаар Д.*******г 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 1988, 1989 онуудад шилний үйлдвэрийн ажилчидтай хамт авахуулсан фото зураг зэрэг баримтаар нотолсон.

Гэрч П., П., Э. нар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл байдлыг мэдэх этгээд болохоо нотолж тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг шүүхэд баримтаар өгсөн.

Иймд нэхэмжлэгч Д.*******гийн ажиллаж байсан байдал дээрх баримт болон гэрч П.ын “...Би 1987 оны 3 дугаар сарын 0*******-ны өдөр Налайх хотын Хөнгөн үйлдвэрийн харьяа шилний үйлдвэрийн аж ахуйн тасагт ачигчаар ажилд орсон. 1987 онд Д.******* аймгаас шилжин ирж тус шилний үйлдвэрт лабораторын эрхлэгчээр ажилд орсон. Би 1988 оны 10 сард шил хайлагчаар шилжсэн. 1988 оны сүүлээр Д.******* ээлжийн инженерээр, 1989 оны дундуур 2 дугаар зуухны даргаар, 1992 онд чанарын албаны даргаар тус тус ажиллаж байсан. 1993 оны 10 сард Шилний үйлдвэрын ажил бүрэн зогссон. 199******* он -ний өдөр шилний үйлдвэр дампуурлаа бүрэн зарласан” гэсэн мэдүүлэг,

гэрч П.гийн “...Би 1987 оны******* дугаар сард Налайх хотын Хөнгөн үйлдвэрийн харьяа шилний үйлдвэрийн автоматад цехэд операторчины дагалдангаар ажилд орсон. Харин Д.******* 1987 оны 11 дүгээр сард тус үйлдвэрийн лабораторын эрхлэгчээр ажилд орсон. Д.******* нь тус үйлдвэрт ээлжийн инженерээр, 2 дугаар зуухны дарга, чанарын албаны даргаар тус тус ажиллаж байсан. 1993 оны 10 сард Шилний үйлдвэрийн ажил бүрэн зогссон” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Солонгын “...Би 198******* оны 10 дугаар сард На******* техно хийн /чанарын алба/ хяналтын тасагт лаборатораар ажилд орсон. Харин Д.******* Оросод сургууль төгсөж ирээд 1987 онд тус үйлдвэрт лабораторын эрхлэгчээр орсон. Дараа нь ээлжийн инженер, 2 дугаар зуухны дарга, чанарын албаны даргаар тус тус ажиллаж байсан. Шилний үйлдвэр 1993 оны 10 сард бүрэн зогссон” гэсэн мэдүүлэгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Мөн 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1999 оны ******* дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 1-т зааснаар нэхэмжлэгч Д.******* 1992 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр төрсөн охин Б.******* 2 настай болтол асрах эрхтэй байх ба ажил олгогч албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч Д.*******гийн амаржсаны болон хүүхэд асрах чөлөөний хугацааг Налайх хотын Хөнгөн үйлдвэрийн харьяа шилний үйлдвэр татан буугдах хүртэл хугацаагаар  тооцох нь зүйтэй байна. 

Иймээс шүүх нэхэмжлэгч Д.*******г 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх На******* лабораторын эрхлэгчээр, 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл На******* ээлжийн мастераар, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарн 31-ний өдрийг дуустал хугацаанд На******* чанарын тасгийн даргаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.******* хууль зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрч нар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0.200 төгрөгийг улсын орлого болгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6.-д зааснаар Онон овогт Доржийн *******г 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл На******* лабораторын эрхлэгчээр, 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл На******* ээлжийн мастераар, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарн 31-ний өдрийг дуустал хугацаанд На******* чанарын тасгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

*******. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС