Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        01          06                                       2022/ШЦТ/77

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. Н т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2025 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нью энержи стар ХХК-ийн “... ” шатахуун түгээх станцад 2021 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ээлжийн түгээгчийн ажил хийж гүйцэтгэхдээ, шатахуун авсан иргэдийн мөнгөн төлбөрийг хадам аав болох Х.Б ийн эзэмшлийн хаан банкны 5749318903 тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нью энержи стар ХХК-д нийт 2.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ий 1/,

- “Нью Энержи Стар” ХХК-ийн итгэмжлэл /хх-ийн 3/,

- Хохирогч Г.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би Нью Энержи Стар” ХХК-д хуулийн зөвлөхийн ажил эрхэлдэг юм. Улаанбаатар хотод нийтдээ гурван салбартай бөгөөд налайхын салбарт 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түгээгчээр ажилд орсон Н  гэдэг залуу 2021 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө нийтдээ 2.170.000 төгрөгийг хувьдаа буюу өөр хүний дансанд шилжүүлж авсан байх тул цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна... Баримтуудыг үндэслээд мөнгөн дүн нь 2.170.000 төгрөг болсон юм...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Компанийн тогтсон данс байдаггүй ээ. Өдрийн цагаар эрхлэгчийн дансанд орлогоо хийж байгаад ажлын цаг дуусахаар өөрсдийнхөө дансаар орлогоо авдаг. Яагаад гэвэл шөнө орой орлого хийхэд гүйлгээ орсон талаар эрхлэгч рүү утасдаж асуух шаардлага гардаг. Тиймээс ажлын бус цагаар өөрсдийнхөө дансаар авдаг юм... Би мөнгө таарсан уу гэж асуутал Н  таарсан гэж хариулж байсан юм. Бид хоёр шөнийн 12 цагаас хойш 3 цагаар ээлжлээд хоносон юм. Би 12 цагаас 3 цаг хүртэл би гарсан. 03 цагаас 06 цаг хүртэл Н  түгээгчийн ажлыг гүйцэтгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч Д.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн тооцоо хийсэн баримтуудаар 2.170.000 төгрөг дутсан тодорхой харагдаж байгаа юм. Н  өөрөө 2.170.000 төгрөг дутааснаа хүлээн зөвшөөрч байгаа. 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай салбар дээр нийтдээ 23.720.424 төгрөгийн орлого орсон. Үүнээс пос машин буюу карт уншигчаар 18.323.068 төгрөг уншигдсан. Бэлнээр буюу зөрүү мөнгө 5.397.350 төгрөг тушаах ёстой байтал 3.227.350 төгрөг тушаасан. Зөрүү 2.170.000 төгрөг дутсан юм...”, Би хохирлын мөнгийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 62/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-ийн 31-34/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/,

- Яллагдагч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...мобайл банкаар шилжүүлнэ гэсэн 5 ширхэг ачааны машины түлшний мөнгийг хадам аав Б ийн дансаар авсан. Би байгууллагын дансанд 2.170.000 төгрөгийг дутуу 9 сарын 10-ны өглөө тушаасан юм. Нэг машин нь миний санахнээ 470.000 төгрөг орчим түлш авсан. Хадам аав Б ийн дансны хуулгаар тодорхой харагдана... Надтай цуг Уламбаяр түгээгчээр гарч байсан. Намайг байгууллагын мөнгөнөөс авсны мэдээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

- Гэрч Х.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Манай охин Болортуяа, хүргэн Н  нар шатахуун түгээх станцад ажиллаж байхдаа виза картыг гуйсан. Ингэхдээ түгээгчээр ээлжинд гарч байхдаа орлого авахад картгүй болоод байна гээд авсан юм. Би одоо картаа эзэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

- Х.Б ийн хаан банкны 5749318903 тоот дансны хуулга /хх-ийн 48-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Г.Золжаргал нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.... ” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс хувьдаа 3.650.599 төгрөгийг завшсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ий 1/,

- “Нью Энержи Стар” ХХК-ийн итгэмжлэл /хх-ийн 3/,

- Хохирогч Г.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би Нью Энержи Стар” ХХК-д хуулийн зөвлөхийн ажил эрхэлдэг юм. Улаанбаатар хотод нийтдээ гурван салбартай бөгөөд налайхын салбарт 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түгээгчээр ажилд орсон Н  гэдэг залуу 2021 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө нийтдээ 2.170.000 төгрөгийг хувьдаа буюу өөр хүний дансанд шилжүүлж авсан байх тул цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна... Баримтуудыг үндэслээд мөнгөн дүн нь 2.170.000 төгрөг болсон юм...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Компанийн тогтсон данс байдаггүй ээ. Өдрийн цагаар эрхлэгчийн дансанд орлогоо хийж байгаад ажлын цаг дуусахаар өөрсдийнхөө дансаар орлогоо авдаг. Яагаад гэвэл шөнө орой орлого хийхэд гүйлгээ орсон талаар эрхлэгч рүү утасдаж асуух шаардлага гардаг. Тиймээс ажлын бус цагаар өөрсдийнхөө дансаар авдаг юм... Би мөнгө таарсан уу гэж асуутал Н  таарсан гэж хариулж байсан юм. Бид хоёр шөнийн 12 цагаас хойш 3 цагаар ээлжлээд хоносон юм. Би 12 цагаас 3 цаг хүртэл би гарсан. 03 цагаас 06 цаг хүртэл Н  түгээгчийн ажлыг гүйцэтгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч Д.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн тооцоо хийсэн баримтуудаар 2.170.000 төгрөг дутсан тодорхой харагдаж байгаа юм. Н  өөрөө 2.170.000 төгрөг дутааснаа хүлээн зөвшөөрч байгаа. 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай салбар дээр нийтдээ 23.720.424 төгрөгийн орлого орсон. Үүнээс пос машин буюу карт уншигчаар 18.323.068 төгрөг уншигдсан. Бэлнээр буюу зөрүү мөнгө 5.397.350 төгрөг тушаах ёстой байтал 3.227.350 төгрөг тушаасан. Зөрүү 2.170.000 төгрөг дутсан юм...”, Би хохирлын мөнгийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 62/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-ийн 31-34/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/,

- Яллагдагч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...мобайл банкаар шилжүүлнэ гэсэн 5 ширхэг ачааны машины түлшний мөнгийг хадам аав Б ийн дансаар авсан. Би байгууллагын дансанд 2.170.000 төгрөгийг дутуу 9 сарын 10-ны өглөө тушаасан юм. Нэг машин нь миний санахнээ 470.000 төгрөг орчим түлш авсан. Хадам аав Б ийн дансны хуулгаар тодорхой харагдана... Надтай цуг Уламбаяр түгээгчээр гарч байсан. Намайг байгууллагын мөнгөнөөс авсны мэдээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

- Гэрч Х.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Манай охин Болортуяа, хүргэн Н  нар шатахуун түгээх станцад ажиллаж байхдаа виза картыг гуйсан. Ингэхдээ түгээгчээр ээлжинд гарч байхдаа орлого авахад картгүй болоод байна гээд авсан юм. Би одоо картаа эзэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

            - Х.Б ийн хаан банкны 5749318903 тоот дансны хуулга /хх-ийн 48-60/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Золжаргалыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.        

Шүүгдэгч Б.Н т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Г.У д 2.170.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Н т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Б.Н ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байгаа зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. Н ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н т 240 цаг нийтэд тустай ажил хийлгах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА