Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч В.******* Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.*******, Б.******* нарт холбогдох 2223000000004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ******* боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ийн *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 02-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр 3 хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум багийн  тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч В.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум баг хэсэг тоот хашаанд байрлах иргэн Ж.ийн гэрт иргэн Б.*******тай “Хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгойн тус газар гутлаар цохих, цээжин тус газар хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум баг хэсэг тоот хашаанд байрлах иргэн Ж.ийн гэрт иргэн В.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдох үедээ түүний толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч В.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум баг хэсэг тоот хашаанд байрлах Ж.ийн гэрт Б.*******тай “Хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгойн тус газар гутлаар цохисон, цээжин тус газар хөлөөрөө өшиглөсөн хэргийн үйл баримт нь Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум баг хэсэг тоот хашаанд байрлах Ж.ийн гэрт В.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгойн тус газар архины шилээр цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал: Б.т архины шилээр цохиулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч В.*******ы “...би *******ыг “Миний хөгшин хоол хийчих” гэсэн чинь ******* “Чи надаар хоол хийлгэдэг хэн бэ” гэж хэлээд ууж байсан “Ерөөл” нэртэй архины шилийг бариад над руу дайрсан. Тэгээд миний толгой руу архины шилээр 3 удаа цохиод шил нь хагарсан чинь архины шилний хагархай хэсгийг бариад дахиад над руу дайрсан. Тэгэхээр нь би *******ын ардаас нь тийрсэн дахиад дайраад байхаар нь дахин 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр, В.*******д зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед гэх айлд очсон чинь тэднийд ...бид гурав 0.5 литрийн “Ерөөл” архи 2 шилийг хувааж уугаад байж байсан чинь ******* “Өлсөөд байна, чи надад хоол хийж өг” гэхээр нь би “Хөгшин чинь согтуу байна хоол хийж чадахгүй” гэсэн чинь ******* миний толгой руу гутлаар цохисон, тэгээд намайг нүүр нүдгүй цохиод байхаар нь би ууж байсан архины шилээ аваад *******ы толгой руу цохисон. ...******* миний толгой руу гутлаар нилээд хэдэн удаа цохисон, тэгээд миний цээж рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр, В.*******, Б.******* нарыг харилцан зодолдсон талаар мэдүүлсэн гэрч Ж.ийн “...Би тэр өдөр гэртээ байж байсан чинь *******, ******* нар манай гэрт орж ирсэн. Тэгээд бид гурав нийлээд 0.5 литр хэмжээтэй ...2 шил архи уусан. Тэгээд байж байсан чинь ******* нь *******ыг “Хоол хийж өг” гэсэн чинь “Мах гэсээгүй байна жаахан байж бай” гэсэн. Тэгсэн чинь ******* уурлаад миний өмсдөг хар гутлаар *******ыг цохиод байхаар нь би гутлыг нь булааж авсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад газарт унаад *******ын барьж байсан архины шилэн дээр ******* унаад толгойноос нь цус гарсан. Тэгээд зууралдаад салахгүй болохоор нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлгээр, Иргэний нэхэмжлэгч Д.гийн “Хохирогч Б.******* нь 2021 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 234.000 /Хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн төлбөр гаргуулсан байна лээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан дээрх төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг. Би гэм буруутай этгээдээс 234.000 /Хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцааж олгуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр болон эд мөрийн баримтаар хураагдсан тэмдэглэл, өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч В.*******ы үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000000023 дугаартай “Иргэн Б.*******ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины дээд хэсэгт, баруун нүдний доод зовхинд, баруун чихний дэлбээний хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний салстад цус хуралттай, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун чихний дэлбээний хэсэг болон хуйханд цус хуралт хавдар, зүүн талын 9-10- р хавирганы хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.*******ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч В.*******ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000000022 дугаартай “Иргэн В.*******ы биед толгойн их зулайн хэсэгт хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн В.*******ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч В.******* нь Б.*******ын толгойн тус газар гутлаар цохисон, цээжин тус газар хөлөөрөө өшиглөсөн үйлдэлдээ, Б.******* нь В.*******ы нүүр болон толгойн тус газар архины шилээр цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. В.*******, Б.******* нар нь шууд санаатай үйлдлээрээ харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч В.*******, Б.******* нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч В.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй. Хохирол тооцсон талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна. Хохирогч Б.******* нь шүүгдэгч В.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Мөн хохирогч Б. нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 234.000 /Хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн зардлыг авчээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч В.*******аас 234.000 гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******аас хохирогч В.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгчид 234.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч В.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч В.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч В.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч В.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.*******, Б.******* нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй. Шүүгдэгч В.*******д 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, шүүгдэгч Б.*******т 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн хангалтын хар өнгийн 1 хос гутлыг иргэн Ж.т буцаан олгож, хугархай модон сандал 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч В.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ийн *******, шүүгдэгч овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******, Б.******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.*******, Б.******* нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******, Б.******* нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн хангалтын хар өнгийн гутал хос гутлыг иргэн Ж.т буцаан олгож, хугархай модон сандал 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоох хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч В.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.ын Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 234.000 /Хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн зардлыг шүүгдэгч В.*******аас гаргуулж, иргэний нэхэмжлэгчид Д.д олгож, хохирогч Б.******* шүүгдэгч В.*******аас эмчилгээ сувилгаа хийлгэсэнтэй холбогдуулан 1000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч В.*******, Б.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, В.******* нь шүүгдэгч Б.аас хохирол төлбөр нэхэмжлээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА