| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0305/И |
| Дугаар | 299 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 299
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: ******* дүгээр хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод албан ёсны бүртгэлтэй, ******* дугаар хороо, Ш дугаар байрны 3 тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдуулан
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.985.135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хариуцагч Б. 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота премио” маркийн 29-67 УБС улсын дугаартай автомашиныг барьж явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас намайг мөргөж биед хүнд гэмтэл учруулсан. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор түүнээс /2017 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр/ эмчилгээний зардал, цалин, цалингийн зээл зэргийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.
Би 2017 оны 6 дугаар сард дахин тархины хагалгаанд орсон. Одоо биеийн байдал муу, ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна. Би эмчилгээгээ гүйцэд хийлгэж чадахгүй, мөн цалингийн зээлээ төлж чадахгүй байна.
Иймд 7, 8 дугаар сарын цалин 742.000х2=1.484.000 төгрөг, цалингийн зээлд төлсөн 562.000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл эмчилгээний зардал 939.135 төгрөг нийт 2.985.135 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагч Б.тай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.200.000 төгрөг болгож, 7, 8 дугаар сарын цалин 1.223.135 төгрөг, цалингийн зээл 562.000 төгрөг нийт 1.785.135 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагч Б. 1.200.000 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөгийг төлж барагдуулах, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрх нээлттэй байх ба 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цалин, цалингийн зээлийг дахин нэхэмжлэхгүйгээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Д.*******ыг мөргөж хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор 4.103.047 төгрөгийг гаргуулж Д.*******д олгохоор шийдвэрлэсэн. Би уг мөнгөнөөс 2.072.500 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөрийг төлж барагдуулна. Харин дахин эмчилгээний зардал, цалин, цалингийн зээл нийт 2.985.135 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн шатанд бид ярилцаад нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганхуяг нэхэмжлэлийн шаардлагаа 1.200.000 төгрөг болгож багасгасан ба 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цалин, цалингийн зээлийг дахин нэхэмжлэхгүй гэсэн. Иймд би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Д.******* 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж эвлэрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.гаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.985.135 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 1.200.000 төгрөг болгон багасгаж, цалин 1.223.135 төгрөг, цалингийн зээл 562.000 төгрөг нийт 1.785.135 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагч Б. өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй учир нэхэмжлэгч Д.******* Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар нотлох баримтын хүрээнд 1.200.000 төгрөгийг шаардах эрх үүссэн байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр -д хагалгаанд орж 296.600 төгрөг тушаасан баримт, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр -д хэвтэж эмчлүүлсэний төлбөрт 76.194 төгрөг тушаасан баримт, 2017 оны 6 дугаар сарын 26, 27, 29-ний өдөр, 2017 оны 7 дугаар сарын 03, 06, 26-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд “” эмийн сангаас нийт 282.630 төгрөгийн эм тариа авсан баримт, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “-Энхжин” эмийн санаас 233.800 төгрөгийн эм тариа авсан зарлагын баримт, “Лидэр оюу” ББН-аас 25.000 төгрөгийн эм авсан баримт, “Өлзийдэн” ХХК-иас 26.250 төгрөгийн тариа авсан баримт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, Д.*******ын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “” ХХК-ийн 17/45 тоот цалингийн тодорхойлолт, Хас банкны 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1280024885 тоот зээлийн гэрээ, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Д.*******ын Хас банкны дансны хуулга, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Хас банкны орлогын баримт зэргийг өгсөн байна. /хх-5-25/
Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.******* нь 2.985.135 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1.200.000 төгрөг болгон багасгаж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цалин, цалингийн зээлийг дахин нэхэмжлэхгүй байх, хариуцагч Б. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар эвлэрэн тохиролцов гэжээ.
Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч Д.******* цаашид гарах эмчилгээний зардлаа шаардах эрх нээлттэйг дурдаж байна.
Хариуцагч Б. нэхэмжлэгч Д.*******тай сайн дураар эвлэрсэн тул шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.
Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийн тал хувь болох 16.675 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч овогт ын /РД:/ эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Д.******* 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цалин, цалингийн зээлийг дахин нэхэмжлэхгүй гэснийг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гарах эмчилгээний зардлыг шаардах эрх нээлттэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийн тал хувь болох 16.675 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС