| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/02335/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 303
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: *******, ******* дүгээр хороо, *******, ******* тоотод байрлах “*******” ХХК /*******/
Хариуцагч:******* дүгээр хороо, Алтайн *******2 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогтийн /РД:УД92042*******4*******/-д холбогдуулан
NР*******0 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 8 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч, 20*******7 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Д. 20*******4 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манай компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240 000 төгрөгийн үнэтэй, NP*******0 төхөөрөмжийг худалдан авахдаа графикийн дагуу төлбөрөө төлөхөөр тохиролцож, урьдчилгаанд 20.000 төгрөг төлсөн.
Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө *******2 сарын хугацаанд төлөх ба сар бүрийн *******7-ны өдөр 20.000 төгрөг төлөх ёстой байсан.
Гэтэл Д. үлдэгдэл төлбөр 220.000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний ******* дугаар зүйлийн *******.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход **************0.000 төгрөг болж байна. Иймд Д.гээс нийт 330.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Шүүхийн шатанд хариуцагч Д. 220.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3.630 төгрөгийг 20*******7 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулсан тул алданги **************0.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 20*******7 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр NP*******0 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3.630 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Д.д холбогдуулан NP*******0 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 220.000 төгрөг болгон багасгаж, **************0.000 төгрөгийн алдангиас татгалзсан.
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Д.гээс NP*******0 төхөөрөмжийн үнэ 330.000 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******.-д заасны дагуу шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 20*******4 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн NP*******0 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, NP*******0 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-7-8/
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч Д. NP*******0 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3.630 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 20*******7 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *******0**************96*******, *******06*******238 дугаар орлогын мэдүүлэгийн баримтаар нотлогдож байна.
Хариуцагч Д. NP*******0 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 220.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3.630 төгрөгийг 20*******7 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болдог тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Хариуцагч Д. нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.**************0 төгрөгөөс 7.2*******0 төгрөгийн тал хувь болох 3.62******* төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдав.
Иймд 3.62******* төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******., 74.2., 7*******., *******23 дугаар зүйлийн *******23.*******.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Хариуцагч овогтийн NP*******0 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 220.000 төгрөгийг /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д. улсын тэмдэгтийн хураамж 7.2*******0 /долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 3.62******* /гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.**************0 /арван мянга таван зуун тавь/ төгрөгөөс 7.2*******0 /долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 3.62******* /гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС