Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 311

 

                          Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, “*******” ХХК /*******/

Хариуцагч: ******* дүгээр хороо, ******* дүгээр гудамжны******* тоотод оршин суух ******* овогт *******гийн /РД:/-д холбогдуулан

зээлийн гэрээний үүргийн биелэлт*******.789.904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******017 оны 9 дүгээр сарын*******5-ны өдөр хүлээн авч,*******017 оны 9 дүгээр сарын*******7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай банк Д.тай*******013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг*******4 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Гэтэл зээлдэгч Д. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж эхэлсэн. Одоо зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд үндсэн зээл 2.064.099 төгрөг, хүү 609.183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.622 төгрөг нийт*******.789.904 төгрөгийг Д.аас гаргуулахаар шүүхэд хандсан.

Шүүхийн шатанд хариуцагч Д. үндсэн зээл 2.064.099 төгрөг, хүү 609.183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.622 төгрөг нийт*******.789.904 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би “*******” ХХК-тай*******013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг*******4 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан.

Одоо үндсэн зээл 2.064.099 төгрөг, хүү 609.183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.622 төгрөг нийт*******.789.904 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Д.ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт*******.789.904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт*******.789.904 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасны дагуу шаардах эрх үүссэн байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “*******” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цалингийн зээл хүсэгчийн анкетын хуулбар,*******013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Д.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Таван толгой транс” ХХК Д.тай*******013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-5-17/

Хариуцагч Д. зээлийн гэрээний үүргийн биелэлт*******.789.904 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болдог тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 59.589 төгрөгийн тал хувь болох*******9.794 төгрөгийг хариуцагч Д.аас,*******9.794 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:     

1. Хариуцагч ******* овогт *******гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт*******.789.904 /хоёр сая долоон зуун наян есөн мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.589 /тавин есөн мянга таван зуун наян ес/ төгрөгийн тал хувь болох*******9.794 /хорин есөн мянга долоон зуун ерөн дөрөв/ төгрөгийг хариуцагч Д.аас,*******9.794 /хорин есөн мянга долоон зуун ерөн дөрөв/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ТҮВШИНТӨГС