Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 309

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******/

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Хү*******гийн /РД:1/-д холбогдуулан

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.тэй 2015 онд танилцаж, нэг гэрт орон хамт амьдрах хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү нийг төрүүлсэн. Бид  гэрлэлтээ батлуулаагүй учир хүүг өөрийн нэрээр овоглосон. Бид 2017 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Б. энэ хугацаанд үр хүүхдээ тэжээн тэтгэж, харж хандаж байгаагүй. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр А.*******тэй 2015 онд танилцаж, хамт амьдрах хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү нэ төрсөн. Бид  гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүгээ эх А.*******эр овоглосон. Хүү нэ нь миний хүүхэд мөн учир тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Асрамжийн хувьд маргах зүйлгүй. Харин А.*******тэй буцаж нийлье гэхээр хадам тал зөвшөөрөхгүй байгаа гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* хариуцагч Б.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Б. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.нийн эцэг мөн эсэх, хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгч А.Номин-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймд зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй бол нэхэмжлэгч А.******* тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б. нар 2015 онд танилцаж, нэг гэрт орон хамт амьдрах хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.нэ төрсөн. Тухайн үед тэд гэрлэлтээ батлуулаагүй байсан учир эх А.Номин-Эрдэнийн нэрээр хүү Н.нийг овоглосон байна.

Мөн хүү Н.нэ эх А.Номин-Эрдэнийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүү Н.нийн дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/

Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Иймд зохигчид хүү Н.нийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.нийг эцэг Б.ээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч А.******* хүү Н.нэд зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч А.Номин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 31.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.нийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү Н.нийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хү*******гийн ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.ээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч А.Номин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 31.233 /гучин нэгэн мянга хоср зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

7. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС