| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03164/И |
| Дугаар | 2935 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2935
2017 оны 09 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2017/02935 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жаргалсайхан овогтой Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Оргилын Б,
Хариуцагч: Мөнх-Өлзийн Б нарт холбогдох,
8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч О.Б, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Жаргалсайхан овогтой Б миний бие 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 50-54 УБҮ улсын дугаартай Бенз S500 маркийн Б.М нэр дээрхи машиныг М.Б, О.Б нараас 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр худалдаж авсан. Уг автомашиныхаа гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан тул 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 8070 дугаар тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ингээд миний бие 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын дарга О.Алтангэрэл гэх хүнд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээж аваагүй. Одоог хүртэл худалдаж авсан машинаа хуулийн дагуу эзэмшиж ашиглаж чадахгүй байгаа бөгөөд 2016 оны 08 дугаар сард зогсоолд тавиад огт хөдөлгөөгүй. Батаа овогтой Мөнхжин гэх залуу О.Болор-Эрдэнийн хажууд гэрчилгээг нь аваад явсан. Уг автомашиныг худалдаж авах болон засвар үйлчилгээнд нийт 8,000,000 /найман сая/ төгрөг зарцуулж хохирчихоод байгаа тул М.Б, О.Б нараас 8,000,000 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Бенз машиныг нэхэмжлэгчид зарсан. Он сар өдөр таарч байна. Тус машиныг би анх 18,000,000 төгрөгөөр авч, 2 сар унаж байгаад М.Бт 6,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон. М.Б надад 1,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгөө цувуулж өгье гэж хэлээд аваад явсан. М.Бт бараг жилийн өмнө зарсан. Би анх энэ машиныг худалдан авахдаа нэр дээрээ шилжүүлж аваагүй. Одоо машиныг эзэмшиж байгаа Б.Мө өмнө н.Баттулга гэх хүний нэр дээр байсан. Хаяг нь Гачууртын тэнд байдаг байсан. н.Баттулгаас би машиныхаа нэрийг шилжүүлж авъя гэж хэлээд бичиг баримтыг нь аваад М.Бт өгсөн. Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг өгөхөөс 1 хоногийн өмнө надад худалдсан хүн болох Б.Мөнхжин өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад 2 хоног уначихаад өгье гэж хэлээд ломбарданд 4,000,000 төгрөгөөр тавьчихсан байсан. Өөрөөр хэлбэл Б.Мөнхжин гэдэг хүн надаас хулгайлсан гэсэн үг. Ломбарданд тавиад 2-3 сар болж байтал М.Б Ж.Б гэх хүнд зарахаар харилцан тохирч 4,000,000 төгрөгийг авч ломбардаас чөлөөлж аваад машиныг нь шууд өгсөн. Ийм л зүйл болсон. Нэр дээр нь шилжүүлээд өгөхөд надад гомдол байхгүй. Би өөрөө 18,000,000 төгрөгийн машиныг 1,000,000 гаруй төгрөг болгож, хохирсон байгаа. Надад ирэх ёстой байсан мөнгийг би ломбарданд өгч нэхэмжлэгчид машиныг өгсөн юм гэв.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 02 дугаар сард тус Бенз машиныг О.Бэс 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 1,000,000 төгрөгийг өгч үлдсэн мөнгийг цувуулан өгөхөөр тохирсон юм. О.Б манай найзын найз юм. Би тус машиныг 9 сар хүртэл унасан. Унаж байх хугацаандаа би засвар үйлчилгээ хийж байсан. Нийт би энэ машины төлбөрт 3,400,000 төгрөг өгсөн. О.Бд энэ машиныг ломбарданд тавьж, үлдэгдэл мөнгөө авъя, чи өөрөө ломбардаас машинаа чөлөөлж аваарай гэж хэлээд 9 сард надаас авч явсан. Би үүнээс хойш О.Бтэй холбоо бариагүй байж байсан. Ж.Б машиныг авъя гэсэн учраас би мөнгөө өгвөл авч болно гэж хэлээд харилцан тохирч 6,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Би Ж.Боос 4,000,000 авч О.Бд үлдэгдэл төлбөр болгож өгсөн. Энэ машин над дээр байхдаа О.Бэс өөр хүний нэр дээр байсан. О.Б нэрээ шилжүүлж аваад Ж.Бид шилжүүлж өгөх гэтэл Б.М гэдэг хүний нэр дээр болсон байсан. Ж.Боос мөнгө авч машинаа ломбардаас чөлөөлж аваад Ж.Бид өгсөн. Б.М , Ж.Б, О.Б бид нарын хооронд маргаан үүсч, Ж.Б О-Б бид хоёрын дэргэд Б.М-д машины гэрчилгээг өгөөд явуулсан. Ийм л зүйл болсон. Би уг машинд засвар үйлчилгээ хийсэн гэхдээ тэрийн авахгүй. Нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж, цаашаа өгч явуулъя гэж бодож байсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б, М.Б нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч О.Б, М.Б нараас 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 50-54 УБҮ улсын дугаартай бенз S500 маркийн тээврийн хэрэгсэлийг 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлийг тодорхойлж үзвэл нэг талаас худалдагч тал нь гэрээнд заасан тээврийн хэрэгсэлийг хүлээлгэн өгөх, худалдан авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хуульд уг гэрээг байгуулах талаар тусгай шаардлага байхгүй тул хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тээврийн хэрэгсэлийн эзэмших эрхийг худалдагч тал 1 жилийн хугацаанд шилжүүлж өгөөгүй, хөөцөлдсөн боловч эзэмшигч нь худалдагч нар өөрсдөө биш тул эзэмших эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа тул хариуцагч О.Бд 4,000,000 төгрөг, М.Бт 1,800,000 төгрөгийг төлснөө буцаан авах, хохирол 2,200,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч О.Б 4,000,000 төгрөг, хариуцагч М.Б 1.800.000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй харин татгалзалын үндэслэлээ бид өөрсдөө давхар хохирсон учраас мөнгийг биш машины эзэмших эрхийг хөөцөлдөж шилжүүлж өгнө гэж тус тус тайлбарлан маргасан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь үнэ төлөх үүргээ биелүүлсэн харин хариуцагч нар тээврийн хэрэгсэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн байх боловч эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх дагалдах үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иргэний хуульд гэрээнээс татгалзах үндэслэлийг 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч О.Бэс 4,000,000 төгрөг, хариуцагч М.Бээс 1,800,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Иргэний болон тодорхой төрлийн хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигч талуудын өөрийн хүсэл зоригийн асуудал бөгөөд нэхэмжлэгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөгийг зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй. /х.х-ийн 15 дугаар тал/
Нэхэмжлэгч нь хохирол 1.700.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй болно.
Хэрэгт авагдсан автомашин оношилгоо, засвар үйлчилгээнд 1,130,000 төгрөг төлсөн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 16 дугаар тал/
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.Бэс 4,000,000 төгрөг, хариуцагч М.Бээс 1,800,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Бид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Бэс 4,000,000 төгрөг, хариуцагч М.Бээс 1,800,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Бид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бэс 78,950 төгрөг, хариуцагч М.Бээс 43,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ