| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1359/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1412 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1412
2018 10 11 1412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Нийн Шд холбогдох эрүүгийн 1806 06967 1630 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Шилтгээн” амралтын газрын хашаанд хохирогч Б.Быг “эд зүйл хулгайлсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Шг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд
холбогдох эрүүгийн 1806 06967 1630 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу
Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2018 оны 08 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монгол шилтгээн төвийн орчим лааз түүгээд явж байтал тус газрын менежер Н.Ш гэх залуу ирээд намайг дуудахаар нь очсон. Тэгтэл намайг нэг жижиг өрөөнд дагуулан ороод баруун гараа даавуугаар ороож байгаад толгой руу гараараа 4-5 удаа цохиод, цээж рүү өшиглөөд “чи манай амралтын газраас хулгай хийдэг хүмүүсийн нэрийг хэл” гээд өшиглөөд байхаар нь “би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Ш “зодуур багадаад байна" гээд гаднаас хүрз оруулж ирээд модон ишээр нь цохиж байгаад намайг “гар” гээд хөөж явуулахаар нь би Гачууртын цагдаад мэдэгдсэн. Би эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/
Шүүгдэгч Н.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Б.Б гэх эрэгтэй манай амралтын хашаанд орж ирээд хог түүгээд, амралтын гэрүүдээр ороод байхаар нь боль гэж шаардлага тавьсан чинь би хулгай хийгээгүйгээд байхаар нь би цээж хэсэгт нь хоёр удаа өшиглөж, гараараа бас 2 удаа цохьсон, бас хүрзний ишээр цээж хэсэгт нь 2 удаа цохиод хөөгөөд гаргасан. Би хохирогч Б.Быг зүс мэднэ, манай бйгууллагын ойр орчмоор хог түүж амьдардаг, тухайн хэрэг гардаг өдөр хохирогчийг зодож гэмтээсэн нь миний буруу. Би хохирогч Б.Быг манай байгууллагаас хулгай хийлээ гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, хэргээ хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 28 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10201 дугаартай:
Б.Бы биед зүүн бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, цээж, баруун гуя, ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 13 хуудас/
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/,
-хохирол төлсөн тул гомдолгүй гэх хохирогчийн хүсэлт /хх-ийн 34/,
-Н.Шандарсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31 хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 хуудас/, хохирол төлбөр хүлээж авсан, гомдол саналгүй гэх хохирогчийн хүсэлт /хх-ийн 35 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй,
мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Шгийн иргэн Б.Бы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Ш нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ