Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 99

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч

Шүүгдэгч Б.*******  нарыг  оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000281 дугаартай  хэргийг  2016 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, нөхөр, дүү, 2 настай хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр дугаар баг Данриг Данжаалин хийдийн баруун талд 2016 оны 6 сарын 14-ний орой 17 цагийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******тай маргалдан зодолдож биед зүүн шуу ясны далд хугарал, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод, баруун зүүн хацрын гадна доод, ооч, зүүн далны доод нурууны дунд, доод хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 6 сарын 14-ний өдөр Данриг Данжаалин хийдийн хойд талын дэлгүүрт сууж байтал ******* нөхрийн хамт мөн найз цуг дэлгүүрт орж ирээд таарсан. Тэд нар дэлгүүрээс пиво аваад гарахдаа ******* төрсөн өдөр болж байгаа цуг явах уу гэхээр нь тэгье гээд найзынх нь гэр рүү яваад пиво уух болсон. Уг нь эхэндээ хэрүүл маргаан болоогүй байсан. Сүүлдээ дахиж нэмж пиво ууснаас болж маргаж муудалцах болсон. ******* надтай зууралдаж байгаад гарыг маань эвгүй дарж унасан юм шиг байна лээ. Би яг болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Их л зууралдаад байсан. Гар маань гэнэт хүндрээд өргөж чадахгүй болоод түргэн дуудсан. Рентгенд харуулахад миний гарыг хугарсан байна гэж хэлсэн. Хамаатан садан улсууд тул надаас ирээд уучлалт гуйх байх гэж бодсон. Гэтэл над дээр ирээгүй болохоор нь цагдаад хандах болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэв.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 14 тоот актад: 1. Шинжээч эмч 477 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. 2. биед зүүн шуу ясны далд хугарал, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод, баруун, зүүн хацрын гадна доод, ооч, зүүн далны доод, нурууны дунд доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-т зааснаар зүүн шуу ясны далд хугарал  гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, 2.6-д зааснаар баруун, зүүн нүдний доод, баруун, зүүн хацрын гадна доод, ооч, зүүн далны доод, нурууны дунд доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид  гэмтэл нь биеийн эрүүл мэнд, ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 56/

-    Бичгийн нотлох баримт:

-    Хохирогч мэдүүлэг /хх-ийн 23-24/

-    Шүүгдэгч Б.*******ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 43, 72/

-    Урьд ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/

-    Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 58/

-    Гэрч мэдүүлэг /хх-ийн 65-66/

-    Гэрч мэдүүлэг /хх-ийн 67-68/

-    Гэрч мэдүүлэг /хх-ийн 69-70/ зэргийг шинжлэн судлав.

     Шүүгдэгч Б.*******  нь  согтуурсан үедээ 2016 оны 6 сарын 14-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Данриг Данжаалин хийдийн баруун талд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******тай маргалдан зодолдож түүний биед зүүн шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

     Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хохирогчид 100000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.    Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.*******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.******* оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэн ирээгүй бөгөөд ялтан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 100000 төгрөг өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.******* авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2016 оны 9 сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.ЭНХБААТАР