Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/282

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч А.Нямсүрэн,

 

Шүүгдэгч Б Б, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж

 

ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б Б холбогдох 201625032052 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхон сот гудамж 8-3 тоотод оршин суух бүртгэлтэй урьд

 

-1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан,

 

-2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 149 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан,

 

-2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

 

-2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулсан, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, гавьяа шагналгүй Б овогт Б Б, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Б Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн

 

  1. дүгээр хороо, Хүчит шонхор захын урд байрлах “Херо” интернэт тоглоомын газраас Э.Б Самсунг эс 5 загварын гар утсыг хулгайлж, 350.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Дээрх гэмт Хэрэгт сэжигтнээр тооцогдон гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан атлаа гадагш явж болохгүй баталгаандаа оршин сууж байгаа хаягаа зориуд худал тэмдэглэж, Сэлэнгэ аймаг руу самранд явж дуудсан цагт хүрэлцэн ирэлгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны

 

  1. дугаар сарын 10-ны өдөр хүртэл 37 хоног хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч Б Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Самранд явсан байхад намайг оргон зайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн

 

261.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсн тэрэн дээр л миний буруу байгаа. Өөр хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн ажлуулдаг интернэт тоглоомын газар байж байгаад нөгөө талын өрөө рүү буюу давхар биллиардны өрөө рүү орчихоод эргээд суудаг өрөөндөө ороод иртэл миний гар утас алга болсон байсан.Тэгээд гайхаад камераа шүүгээд үзтэл үл таних 30-35 орчим насны улаан алаг куртиктэй залуу орж ирээд аваад гарсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний гар утас Самсунг эс 5-маркийн гар утас байсан. Өөрийн суудаг ширээн дээр ил тавьсан байсан. Тухайн залуу урьд манайхаар үйлчлүүлж байгаагүй, хараагүй хүн байна лээ гэсэн мэдүүлэг./хх-31/

 

Гэрч Н.Х мөрдөн байцаалтанд өгсөн: Би Баттулгатай 2 жилийн өмнөөс хамтран амьдарч эхэлсэн.Над руу дүү нь хэлсэн юм.Баттулга ахыг цагдаа нар асуугаад яваад байна гээд тэгэхээр нь чи ямар учиртай юм бэ гэтэл жаахан согтуу байсан би мэдэхгүй байна гээд байсан гэсэн мэдүүлэг./хх-33-34/

 

Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн: Манай ах Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-576 тоотод оршин суух бүртгэлтэй боловч архи уудаг учир би гэртээ байлгадаг.Манай гэрт 3 жил амьдарч байсан.Би өөрийн гар утсыг өөрийн хүргэн дүү Отгонбаярт үлдээчихсэн байсан.Тэгээд хөдөө ажил гараад явсан үед Отгонбаяр луу нэг удаа цагдаагаас ярьж байна.Баттулгыг хайж байна гэж ярьсан гэсэн. Манай дүү Март нь ахын хаягт оршин суудаг юм.Тэр хаягаар цагдаа нар ирж шалгаж байсан гэсэн.Мөн манай дүү Энхжаргалтай утсаар залгаж асууж байсан гэсэн.Мөн намайг асуугаад байсан гэж хэлж байсан.Тухайн үед би гар утсаа хөдөө самарт явхаараа хүүхэд хардаг Отгонбаярт үлдээчихдэг байсан учир надтай холбоо барьж байгаагүй.Ах Баттулгатай самарт 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яваад 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрээр ирсэн.Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс Улаанбаатар хотод Зурагтын хуучин эцсийн буудлын дэргэд барилгын ажил надтай хийж байгаад 2017 оны 05 дугаар сарын 04-ний үед цалингаа аваад хамт амьдардаг гэх Хулантайгаа яваад өгсөн.Цагдаагаас хайж байгааг 5 сарын эхээр дүү Энхжаргал, Март нараас сонссон гэсэн мэдүүлэг./хх-36-37/

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Баттулга ах надтай хамт амьдардаггүй. Би дэнжийн 42-576 тоотод эцэг Батмөнх, эгч Энхжаргал, үеэл 3 дүүгийн хамтаар амьдардаг. Манай ах Баттулга нь манай эгч Отгонжаргалынд амьдардаг. 3 дугаар сарын дундуур өдрийг нь мэдэхгүй байна манай эгч Отгонжаргал, нөхөр Ганболд, ах Баттулга нар самарт явсан. Тухайн үед Баттулга ахыг өртэй, цагдаад асуудалд орчихсон гээд байна, өрийг нь төлөхгүй бол хэцүү юм шиг байна гээд самарт авч явах гэсэн юм гэсэн. Тэгээд тэд нар самарт яваад 4 сарын дундуур ирж байсан. Самраас ирсэн үеэсээ хойш мөнгөтэй болчихоод гадуур архи уугаад яваад байгаа юм шиг байсан. Манай оршин суух хаягаар 5 сарын эхээр Зөнбилэг гээд эрүүгийн төлөөлөгч гэсэн цагдаа ирээд манай ахыг асууж байсан. Тухайн үед би ахын байгаа газрыг мэдэхгүй учраас мэдэхгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг./хх-38/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл хх-22, эд зүйлийн үнэлгээ хх-32, иргэний үнэмлэхний лавлагаа хх-55, ял шалгах хуудас хх-56, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын урд байрлах “Херо” интернэт тоглоомын газраас Э.Бямбадоржийн Самсунг эс 5 загварын гар утсыг хулгайлж, 350.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Э.Бямбажаргалын өгсөн мэдүүлэг хх-31, гэрч Н.Хулангийн мэдүүлэг хх-33-34, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд…хар саарал өнгийн саравчтай малгайтай, бор өнгийн алаг

 

куртиктэй, бэлтгэлийн хар өнгийн өмд, хар гуталтай этгээд тоглоомын газрын зохион байгуулагчийн өрөө рүү ороод гар утсыг аваад гарав…хх-22, эд зүйлийн үнэлгээ 350.000 төгрөг хх-32, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б Б бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт сэжигтэнээр тооцогдон гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан атлаа гадагш явж болохгүй баталгаандаа оршин сууж байгаа хаягаа зориуд худал тэмдэглэж, Сэлэнгэ аймаг руу самранд явж дуудсан цагт хүрэлцэн ирэлгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 37 хоног хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Б Бд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Боржгон овогт Батмөнхийн Баттулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б Бд холбогдох хэрэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Б.Баттулгын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б Бас 350.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Бямбадоржид олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

 

Шүүгдэгч Б Б нь нийт 79 хоног цагдан хоригдсосныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зүйл хэсгийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Боржгон овогт Батмөнхийн Баттулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Бас 350.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Бямбадорж гаргуулан олгосугай.
 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгын 79 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолсугай.

 

7.Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Бд урьд авсан бусдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Н.БАЯРМ