Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 312

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/-ын

Хариуцагч: ******* дүгээр хороо******* тоотод оршин суух /******* дугаар баг Ахкоримд бүртгэлтэй/ ******* овгийн ы /РД:/-д холбогдох

Хүүхдийн эцгийг тогтоох, тэтгэлэг гаргуулах, хамтын амьдрал байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И., хариуцагч Х., түүний өмгөөлөгч С., орчуулагч Т. шинжээч Б., Ш.,  нарийн бичгийн дарга М.Одгэрэл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сард ы ээжийн хүсэлтээр тай танилцаж дотносож эр, эмийн харьцаанд орсон. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ы эцэг, эх манайд ирж бэр гуйсан. Бид 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуримаа хийхээр товлож байсан. Бидний дундаас дугаар сарын 07-ны өдөр охин төрсөн. Охиноо бодоод төрөхөөс гараад шууд ыд очсон. Тэр цагаас ы эцэг, эх “манай талыг дуурайгаагүй,  чи өөрөө ирсэн, нохой, гахайтай зүйрлэж, хулгайд хүртэл хардаж” 4 сар хамт амьдраад тэсэхээ байгаад гэртээ харьсан. Энэ хугацаанд нэг ч уулзаж уучлалт гуйж ирээгүй. Харин ч ээж надад өөр эхнэр авч өгнө гэж ярьсан. 2015 оны 10 дугаар сард тай танилцсанаас хойш би аас өөр ямар ч эр хүнтэй эр эмийн харьцаанд орж байгаагүй. Гэтэл охиныг минь өөрийнх нь хүүхэд гэдэгт эргэлзэж маргаж байгаад гайхаж байна. Түүний тайлбарыг уншиж танилцаад шүүхээр охиныхоо эцгийг тогтоолгох, түүнтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай юм байна гэж үзсэн. Иймд Х.тай дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг, дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин ы ы эцгийг Х. мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёрыг манай ээж танилцуулсан нь үнэн. 4 удаа л эр эмийн харьцаанд орсон. өөрөө надтай амьдарч байхдаа өөр хүнтэй утсаар ярьдаг, энэ чиний хүүхэд биш гэж хэлдэг байснаа болж би миний хүүхэд гэдэгт эргэлзэж эхэлсэн. дугаар сард хүүхдээ төрүүлчихээд тэврээд манайд хүрээд ирсэн. Надтай болон ээж, аавтай минь таарахгүй байснаас 2017 оны 1 дүгээр сард гэрлүүгээ буцаад явсан. Түүнээс хойш уулзаагүй. Цаашид хамт амьдрахгүй.  миний хүүхэд биш учраас би тэтгэлэг төлөхгүй. Шинжээчийн дүгнэлт 2 өөр гарсан учраас дахин шинжилгээ хийлгэнэ гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар, шинжээч нарын дүгнэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И., хариуцагч Х.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хүүхдийн эцгийг тогтоох, хариуцагч Х.тай дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн.

Хариуцагч Х. үндэсний ёс заншлынхаа дагуу бусдаар дамжуулан нэхэмжлэгч И.тай танилцаж, сайн дурын үндсэн дээр харилцан зөвшөөрөлцөн 2015 оны 10 дугаар сараас хойш эр, эмийн харьцаатай байсан, дугаар сараас  2017 оны 01 дүгээр сар хүртэл өөрийн эцэг эхийнд нэхэмжлэгч И., түүний охин Б. нартай хамт амьдарч байсан үйл баримтад маргаагүй.

Тэрээр “И.ыг хамт амьдрах хугацаандаа өөр хүнтэй утсаар ярьдаг байсан. Энэ чиний хүүхэд биш гэж хэлсэн”-д эргэлзэж хүүхдийн эцгийг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж тэтгэлэг төлөхөөс татгалзан маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар “гэрлэлтээ бүртгүүлээгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эцэг, эхийг хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар тогтоодог.

Нэхэмжлэгч И., хариуцагч Х. нар хүүхдийг төрснөөс хойш дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн Иргэний бүртгэлийн байгууллагад хамт очиж охин д эцгийн нэрээр овоглож төрсний бүртгэл хийлгэж, захиргааны журмаар эцэг, эхийг тогтоолгож дугаар бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан нь хариуцагч Х.ы өөрийнх нь тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож тогтоогдсон.

Захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоож гэрчилгээ олгосон үйл баримт, нотлох баримт хэрэгт авагдсан хэдий ч шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хэн алиных нь хүсэлтийг хангаж Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнг 2 удаа шинжээчээр томилж ДНХ шинжилгээ хийлгэсэн.

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3991 дугаар шинжээчийн дүгнэлтээр Х.ыг охин ы биологийн эцэг байх боломжгүй гэсэн/хх-30-31/

2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 6289 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтээр Х.ыг Б.ы биолоийн эцэг байх боломжтой гэсэн/хх-68-69/

Эдгээр 2 шинжээчийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй байсан учраас хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд шинжээч нарыг дуудан оролцуулсан.

Шинжээч нар тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 410 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 4 дүгээр сарын 19-ний өдөр шинжилгээнд хамрагдагч нараас цусны дээж авч шинжээчид дамжуулахдаа алдаа гаргасныг дотоод хяналтаар илрүүлсэн тухай хүлээн мэдүүлсэн учраас  шүүх  2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 6289 дугаартай бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон баримт  гэж үнэлсэн.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар хүүхдийн эцэг нь хариуцагч Х. болох нь тогтоогдсон учраас хариуцагч Х.ы дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа нь хүүхэд төрснөөр болон хүүхэд төрснийг бүртгэснээр, өөрөөр хэлбэл хууль зүйн факт болсон үйлдэл, үйл явдлын үндсэн дээр үүснэ.

Хариуцагч Х. хүүхдийн эцэг биш гэж маргах боловч тэрээр нэхэмжлэгч И.тай эр эмийн харьцаатай байсан, хүүхдээ төрсний дараа Налайх дүүргийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүүхдийн эх И.тай хамт очиж төрөлтийн бүртгэл хийж хүүхдийг өөрөө овоглож гэрчилгээ авсан, дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл өөрийн эцэг, эхийн гэрт нэхэмжлэгч И.тай хамт амьдарч байсан үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Мөн энэ зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг учраас эцэг Х. дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.ыг хуульд заасан журмын дагуу тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд И.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Х.ыг дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.ы эцгээр тогтоож, түүнээс хуульд заасан журмын дагуу тэтгэлэг гаргуулах, И., Х. нарыг дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ гэж үзсэн.

Нэхэмжлэгч И. улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн бөгөөд түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 702 дугаар шүүгчийн захирамжаар 101.450 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөнийг, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Х.аас гаргуулах  улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин ы ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* овгийн ы аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Х.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Х. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч И.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.аас 70.200/далан мянга хоёр зуу/ гаргуулж нэхэмжлэгч И.д, хариуцагч Х.аас 101.450 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд  энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг дурдсугай. 

7. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                Л.ЭНХБИЛЭГ