| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/36 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч А.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох 2223000080035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 29 настай эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* //
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “” гэх газар иргэн М.тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “” гэх газар иргэн М.тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: А.******* нүүрэн тус газарт нь гараараа цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.ын “... ******* бид хоёр өмнө нь хамт архи ууж байхдаа маргалдаад “чамайг нутагт чинь сайн явахыг чинь харна” гэж хэлээд байхаар нь би “тухайн үед тэр үгийг нь хэлээд чи ингэж хэлж байсан яагаад чи ингэж хэлсэн юм бэ, чи намайг загнаад байгаа юм биш үү” гэж хэлтэл түүнээс болж маргалдаад бид хоёр гэрээс гартал миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон ....Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн. Уг гэмтлийг ******* гараараа цохиж учруулсан. ... *******д цохиулсны дараа хамраас бага зэрэг цус гарч байсан...” гэсэн мэдүүлгээр, А.******* М.ын нүүрэн тус газарт гараараа цохисныг харсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Ц.гийн “...манай нөхөр М. нь *******ыг сууж байхад нь “чи намайг энэ нутагт сайн явуулахгүй гээд байл уу одоо харъя гээд” байхаар нь би нөхөр М.т хандаж “чи бид хоёр бүл цөөн *******ыг хүртэл зарим үед гуйж ажлаа хийлгэдэг ш дээ юунд тэгж хэлдэг юм бэ” гэтэл намайг *******тай хардаад “чи *******тай сайхан яваарай” гээд орилоод байсан. Тэгээд ******* манай нөхөр М.тай хамт гэрээс гараад буцаж орж ирэхдээ бие биеийгээ түлхсэн байдалтай орж ирсэн ба ******* манай нөхрийг цохих шиг болсон тэгтэл ... манай нөхрийн нүд нь хавдаж эхэлсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч М.ын “...М. гэх ах , ******* хоёр руу нулимаад элдэв үгээр өдөөд байсан ...Тэгээд *******ыг М. нь “хоёулаа зодолдоё” гээд дагуулаад гэрээс гараад удалгүй гэрт орж ирээд М. *******ын хамар руу нэг удаа цохиод, нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь ******* түүнийг гэрийн баруун талд хураасан бараа руу шахаж байгаад нүүр рүү 2-3 удаа гараараа цохихоор нь , бид гурав тэр хоёрын дундуур нь ороод салгасан...” гэсэн мэдүүлгээр, гэрч С.ын “...Архи дууссаны дараа хоорондоо юм яриад дуу дуулж байсан, тэгтэл *******, ах хоёр бие бие рүүгээ үг хаяад маргалдаад эхэлсэн. Юунаас гэдгийг сайн мэдэхгүй байна. ах түүнийг гарах уу гэхээр нь ******* гаръя гээд гэрээс хоёулахнаа гарсан. Гэрээс гарсаны дараа ах *******ын хамар руу нь нэг удаа мөргөхөөр нь ******* зөрүүлж нүүр рүү нь нэг удаа цохиод гэр рүү хамт орж ирсэн. Би энэ явдлыг хараагүй. ******* өөрөө надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч ийн “...Эхнэр рүүгээ дайраад “гичий” гээд харааж байснаа бид нартай зүгээр юм ярьж байсан. Тэгтэл ******* түүнийг тайвшруулах гээд “ах хоёулаа гараад юм яръя” гээд гэрээс түүнийг дагуулаад гарсан удалгүй ******* түрүүлээд гэр рүү орж ирсэн араас нь орж ирээд *******ын хамар руу нь нэг удаа мөргөхөд ******* зөрүүлээд түүний нүүр рүү 2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлгээр, гэрч Н.ын “...Н. архи уухаараа агсан зантай, хүн болгон руу үсчээд дайраад байдаг зантай. Тэгтэл *******ыг танай хамаатнууд хулгайч гээд тэрнээс болж маргалдсан. Тэгтэл нь *******ыг нэг удаа мөргөхөөр нь ******* зөрүүлээд 1-2 удаа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь одоо зодолдож болохгүй гээд тайвшруулаад...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.гийн “...Манай гэрт ирээд 1 шил 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” архи задлаад хувааж уусан. Тэгтэл *******, хоёр юм ярьж байснаа сүүлдээ маргалдаад гэрийн баруун талын , *******ын нүүр рүү мөргөхөөр нь ******* зөрүүлээд 1-2 удаа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь салгасан...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. А.******* М.ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000000021 дугаартай “...1.Иргэн М.ын биед тархи доргилт, хамрын таславч муруйлт, зүүн нүдэнд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.М.ын биед үүссэн шинэ гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун нүдний ухархайн дотор ханы хугарал, Th7, Th9, Th12 нугаламуудад Шморлын ивэрхий, L5-S1 Тархмал цүлхийлт болон баруун парацентрал протрузи үүсч нугасны өмнөд зайг бага зэргээр нарийсгаж, баруун талын дамжих мэдрэлүүдийг шүргэсэн. Мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдал гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн М.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч А.*******ын хохирогч М.ыг цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ. Шүүгдэгч А.******* нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч А.******* нь хохирогч М.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд А.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч М.ын ... А. ******* миний эмчилгээний зардал болох 5.000.000 орчим төгрөгийг төлж барагдуулсан. Тийм болохоор миний хувьд гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийхариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. А.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ