| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0265/И |
| Дугаар | 304 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хохоо ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/-ын
эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1957 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* суманд Ногооны *******гийн ууган хүү болон мэндэлсэн. Бага залуу байхад эцэг, эх, ах дүү найз нөхөд ажлын хамт олон бүгд л гэж нэрлэж дууддаг байсан. 1987 онд бичиг баримтаа үрэгдүүлж дахин архиваас төрөлтийн лавлагаа авахдаа өөрийгөө ******* гэж нэртэйг мэдсэн. Энэ цагаас хойш бүх бичиг баримт ******* нэртэй болсон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас ойртож аймгийн архиваас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 238 дугаар лавлагаа авахад уг лавлагаанд ******* овогтой нэрээр цалингийн түүвэр гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан *******гийн нь *******гийн ******* болохыг тогтоох шаардлагатай байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүх онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоодог. Уг үйл явдал нь иргэнд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал байдаг.
Нэхэмжлэгч Р.******* хүсэлтэд дурьдсан үйл баримтыг нотолж аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 238 тоот “, байсан ******* овогтой нь
1.1974 онд 270 хөд/өдөр 3980 төгрөг
2. 1975 онд 280 хөд/өдөр 1675 төгрөг
3.1976 онд 360 хөд/өдөр 1593төгрөг
4. 1977 онд 360 хөд/өдөр 2006 төгрөг
5. 1978 онд 360 хөд/өдөр 678 төгрөг
6.1979 онд 360 хөд/өдөр 1955 төгрөг
7. 1980 онд 260 хөд/өдөр 1989 төгрөг
8. 1981 онд 210 хөд/өдөр 1213 төгрөг
9.1982 онд 250 хөд/өдөр 2212 төгрөг
10. 1983 онд 270 хөд/өдөр 2469 төгрөг
11. 1985 онд 250 хөд/өдөр 2310 төгрөг
12. 1986 онд 206 хөд/өдөр 1604 төгрөг
13. 1977 онд 106 хөд/өдөр 1019 төгрөгний цалин авч байсан байна. Тус сумын Тонхил сумын Үнэн нэгдлийн *******, 1973 он, Нуур бригадын 1984 оны баримтыг шүүж үзэхэд Р.т холбогдох баримт байхгүй болно. Эрхлэгч М." гэсэн лавлагаа, ******* овгийн *******гийн *******ын иргэний үнэмлэхний хуулбар, Г-36 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ******* сумын 12 жилийн дунд сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 46 тоот “******* овогтой нь 1965-1969 оны хооронд д суралцаж байсан нь үнэн болно. Захирал Д.” гэсэн тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх эдгээр баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, үйл баримтыг нотолсон, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн.
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Р., Я., Б. нар нь “Р.*******ыг бага залуу насанд нь гэж дууддаг байсан ” гэж мэдүүлсэн мэдүүлгийг энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт гэж үзсэн.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар “Иргэний нэрээ өөрчилсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх... дуусгавар болгох үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Р.*******т өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд түүний зарим баримт бичигт нэр зөрүүтэй бичигдсэн нь нөлөөлсөн, үүнийг зөвхөн шүүхийн журмаар залруулахаас өөр аргаа засч залруулах боломжгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж ******* сумын Үнэн нэгдлийн Алтайн-Оргил бригад, байсан ******* овогтой нь ******* дугаар хороо Нарлагын 13 дугаар гудамж ******* тоотод оршин суудаг, ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн ******* болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар ******* сумын Үнэн нэгдлийн Алтайн-Оргил бригад, байсан ******* овогтой нь ******* дугаар хороо Нарлагын 13 дугаар гудамж ******* тоотод оршин суудаг, ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн ******* болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ