Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 314

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Боржигин овгийн *******ын ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овгийн /РД:/-д холбогдуулан

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.тай 2008 онд танилцаж, 2009 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Бидний дундаас дүгээр сарын 05-ны өдөр хүү С. төрсөн. Б. өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир хүүг өөрийн нэрээр овоглосон. Хамт амьдрах хугацаанд Б. байнга архи ууж, гар хүрэх болсон тул 2014 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү С. миний асрамжид өсч торниж байна.

Иймд эцэг Б.гаас тэтгэлэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр О.*******той 2008 онд танилцаж, 2009 онд хамт амьдрах болсон. дүгээр сарын 05-ны өдөр хүү С. төрсөн. Тухайн үед бид  гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүгээ эх О.*******ор овоглосон. Хүү С. нь миний хүүхэд мөн. Би өөрийн гэм бурууг ойлгож О.*******ос уучлалт гуйж хамт амьдаръя гэсэн боловч зөвшөөрөхгүй байгаа. Тусдаа амьдрах хугацаанд би хүүтэйгээ уулзаж тусалж дэмжиж байсан. Одоо том оюутан хүүгийнхээ сургалтын төлбөр төлдөг, мөн банкны зээлтэй. Иймд хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* хариуцагч Б.нд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Б. дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү С.ын эцэг мөн эсэх, хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгч О.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймд зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй бол нэхэмжлэгч О.******* тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б. нар 2007 онд танилцаж, 2008 оноос эхлэн хамтран амьдрах хугацаанд буюу дүгээр сарын 05-ны өдөр хүү С. төрсөн. Тухайн үед хариуцагч Б. өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүйгээс зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир эх О.ын нэрээр хүү С.ыг овоглосон байна.

Мөн хүү С. эх О.ын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүү С.ын №0000538986-569 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Голомт цогцолбор сургуулийн “31 бүлэгт суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/

Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Иймд зохигчид хүү С.ыг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү С.ыг эцэг Б.гаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч О.******* хүү С.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч О.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.700 төгрөгөөс 2.467 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.гаас 31.233 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү С.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү С.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* овгийн гаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.гаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч О.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.700 /гучин гурван мянга долоон зуун/ төгрөгөөс 2.467 /хоёр мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.гаас 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС