Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 00936

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-15 тоотод оршин суух, РК68122112 дугаар регистртэй, Хөхүүд овогт Батмөнхийн Чулуунбаатар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-15 тоотод оршин суух, РЮ72040763 дугаар регистртэй, эмэгтэй, Бүдүүн бөө овогт Дэмбэрэлийн Отгонбаяр нарт холбогдох

Үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү, нийт 9.365.642.98 /есөн сая гурван зуун жаран таван мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2017/00789/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Өлзиймандах, хариуцагч Ч.Чулуунбаатар нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын захирал Д.Өлзиймандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Чулуунбаатар, хамтран зээлдэгч Д.Отгонбаяр нар нь 2014 оны 04 сарын 03-ны өдөр тус банкнаас ХӨ/30 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 9 дүгээр баг, 30 гудамж, 15 тоот хаягт орших 128м2 талбайтай өвлийн сууц, 580м2 талбайтай өмчлөх эрхтэй газар барьцаалсан. Зээлдэгч Б.Чулуунбаатар, хамтран зээлдэгч Д.Отгонбаяр нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлөбрөөс 1.339.569 төгрөг, зээлийн хүүнээс 7.288.707 төгрөг, нийт 8.628.276 төгрөг төлсөн. 2017 оны 05 сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин зээлээ төлөөгүй байна. Зээлийн өрийн үлдэгдэл дараахь байдалтай байна. Үндсэн зээл 8.293.977.79 төгрөг, зээлийн  хүү 1.002.101.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69.563.28 төгрөг, нийт 9.365.642.98 төгрөг. Иймд зээлдэгч Б.Чулуунбаатар, хамтран зээлдэгч Д.Отгонбаяр нараас зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 9.365.642.98 төгрөгийг гаргуулж Капитал банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Чулуунбаатар, Д.Отгонбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: Капитал банкнаас 2014 оны 04 сарын 03-ны өдөр Б.Чулуунбаатар, Д.Отгонбаяр бид нар 10.000.000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж чадахгүй болж 4.076.770 төгрөгийн хоцрогдолд орсон. Одоо энэ мөнгөө 2017 оны 08 сарын 31-ний өдөр 1.076.770 төгрөг хийгээд, 2017 оны 09 сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 09 сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг төлж барагдуулна. Үлдсэн мөнгөө хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Капитал банкны Хөвсгөл салбарын захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 05-08 тоотод оршин суух, РЭ65031600 дугаар регистртэй, Хавчин овогт Дамдиндоржийн Өлзиймандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк нь Б.Чулуунбаатар, Д.Отгонбаяр нараас нийт 9.365.642.98 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч үүнээс хойш хариуцагч нар 2017 оны 08 сарын 31-ний өдөр нийт зээл, хүүний төлбөрөөс 1.076.950 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 1.076.950 төгрөгийг хасч тооцоод үлдэх 8.288.692.98 төгрөгийг гаргуулж авна. Б.Чулуунбаатар, Д.Отгонбаяр нар нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Б.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр Д.Отгонбаяр бид хоёр Капитал банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Манай эхнэр Д.Отгонбаяр бид хоёр зээл төлөхийг зөвшөөрч байгаа. Тус банкны зээлийг төлөх мөнгөний асуудлыг хөөцөлдөхөөр эхнэр Д.Отгонбаяр Улаанбаатар хот явсан. Одоо Капитал банкинд зээл, хүүний үлдэгдэл, нийт 8.288.692.98 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Чулуунбаатар, Д.Отгонбаяр нарт холбогдуулан үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү, нийт 9.365.642.98 /есөн сая гурван зуун жаран таван мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзиймандах нь хариуцагч нар  зээл, хүүний төлбөрөөс 1.076.950 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 8.288.692.98 /найман сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж авна гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Б.Чулуунбаатар, Д.Отгонбаяр нар тус зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164.800.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 8.288.692.98 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 147.569 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээл, хүүний үлдэгдэл, нийт 8.288.692.98 /найман сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Б.Чулуунбаатар, Д.Отгонбаяр нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164.800.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 147.569 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА