Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/661

 

.:

 

 

 

 

 

 

2020             10            09                                2020/ШЦТ/661

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ц.Ганчимэг /томилолтоор/,

шүүгдэгч П.Д-, түүний өмгөөлөгч С.Батнасан /ҮД:- / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Х- овогт П-ын Д-д холбогдох эрүүгийн 2010000000808 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цутгалан багана” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 4-68 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогт П-ын Д- /чп88032515/.

 

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч П.Д- нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханс вилл хотхоны хажуугийн баригдаж буй барилгын хашаан дотор Б.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч П.Д- шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаан болж байгаа өдөр болох өнөөдөр хохирлын баримттайгаар гаргаж нэхэмжилсэн 145000 төгрөгийг мобайлаар шилжүүлж төлж өглөө. Харин өнөөдрийн шүүх хурал дээр нэмж нэхэмжилсэн, ажлаа хийж чадаагүйн 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх хэрэгтэй байх, хэрвээ шүүх төл гэсэн шийдвэр гаргавал төлж өгнө гэв.    

 

2. Хохирогч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханс вилл хотхоны хажуугийн баригдаж буй барилгын хашаан дотор ажлаа хийж байхад мужаан П.Д- хажуугаас хэрүүл үүсгээд маргалдсан. Тэгээд миний цээж рүү өшиглөөд нүүр рүү цохисон гэв.

 

3. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажил дээр очоод Б.Э- инженерийн хамт арматурын ажилд гарсан бөгөөд ажил хийгээд байж байтал намайг чи буруу хийж байна гээд намайг загнахаар нь би өмнө Тулгаа инженер ингэж зааж өгсөн гэхэд чиний ажил юм байгаа биздээ гээд загнаад дарамтлаад байсан. Доод давхар руу Б.Э- буусан бөгөөд П.Д-тай маргалдаад байсан бөгөөд харахад нэг нүд нь хавдсан байсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28х/, 

4. Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ц.Н-ийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн - дугаартай дүгнэлтэд “...Б.Э-ынн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 11-12х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгч П.Д-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч П.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х- овогт П-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Д- нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч П.Д-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Д- нь хохирогчид эмчилгээний зардал 145000 төгрөг төлж өгсөнийг болон энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Б.Э- өөрт учирсан хохирлоо /ажилгүй байсан үеийн цалингаа/ нотлох баримтаар бэхжүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР