Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/745

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Б.М , Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Ц ийн Л ,   овогт Б ы М  нарт холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.Л нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчим иргэн Б.М тэй “Автобус цагтаа явсангүй” гэх асуудлаас үүдэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.М  нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчим иргэн Ц.Л тай “Автобус цагтаа явсангүй” гэх асуудлаас үүдэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Л нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчим иргэн Б.М тэй “Автобус цагтаа явсангүй” гэх асуудлаас үүдэн маргалдан зодож биед “уруулд шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Б.М  нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчим иргэн Ц.Л тай “Автобус цагтаа явсангүй” гэх асуудлаас үүдэн маргалдан зодож биед “тархи доргилт зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хурууны цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ...  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би ...  ХХК-д жолооч хийдэг. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өглөө ...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-н автобусны буудал дээр ирээд өглөөний кофе уух гээд автобусаа зогсоогоод ТҮЦ ороод кофе аваад автобусандаа суутал одоо мэдсэнээр Л , Эхо нар ирээд автобусны хаалга цохисон тэгээд би хаалгаа онгойлгосон чинь 7 буудал руу орох уу гэж асуухаар би орохгүй гэсэн чинь ...яахаараа 7 буудал ордоггүй юм дугаарыг чинь хэлдэг газар хэлнэ гэхээр нь би автобус хөдөлгөөн хийх болоогүй 08 цагаас эхэлдэг юм гэхэд ...хаалга хаах гэсэн чинь хаалга алдалж зогсоод хаалга хаалгахгүй байхаар би очоод ахын дүү алхаад явчих гээд Л ын мөрөн дээр цохиод хэлсэн чинь намайг Л  миний хувцаснаас татаад буулгасан юм. Миний араас дал хэсэг рүү Эхо нь цохихоор би Л ыг заамдаад бариад авсан Л  намайг заамдаад бариад авсан бид хоёр зууралдаад түцний хажуугаар ороод намайг 2 удаа унагаасан. Миний нүүр рүү Л  гараараа хэд хэд цохиод байсан. Тэгээд би дахиад Л ыг бариад бид хоёр хамтдаа газар унасан юм. ...Л ын биед учирсан тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Л  бид хоёр заамдалцаад хамт газар унахад учирсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Л ын хохирлыг төлөх талаар аавтай нь ярилцаж тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 31-ний 07 цаг 30 минутын үед найз Эхогийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудал руу очсон чинь автобус байхаар нь очоод 7 буудал явах уу ахаа гээд асуусан чинь жолооч нь өөдөөс нэг юм хэлсэн сонсож чадаагүй, тэгээд хажууд нь дахиад автобус байхаар нь яваад очтол хаалгаа онгойлгоогүй, тэгээд буцаж ирээд эхлээд асуусан автобус дээр ирээд Б.М  гэх жолоочид яагаад явдаггүй юм 7 буудал ордог биз дээ яагаад явахгүй байгаа юм бэ? дугаарыг чинь бичээд аваад хэлэх ёстой газар нь хэлнэ гэсэн чинь М  бууж ирээд намайг шууд заамдаад би зөрүүлээд заамдсан. Намайг боогоод унагаахаар би ухаан алдаж унаад босож ирээд М  бид хоёр нэг нэгээ цохисон юм. ...надад учирсан гэмтлүүдийг М  гараараа цохиж учруулсан юм. ...би Б.М ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо бид хоёр эвлэрсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ий 8-9 дүгээр хуудас/,

Хохирогч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...32-ын автобусны буудал дээр кофе уух гээд зогсох үед үл таних хоёр залуу ирээд автобусны хаалга цохиод байсан. Онгойлгох үед тэр залуучууд надад хандаж 7-н буудал руу явах уу гэж асуусан би хариуд нь явахгүй гэхэд ...яахаараа 7-н буудал явдаггүй юм дугаарыг чинь авч хэлдэг газар нь хэлнэ гэсэн би хариуд нь хөдөлгөөн эхлэх болоогүй 08:00 цагаас хөдөлгөөн эхэлнэ гэж хэлсэн. Тэр хоёр залуу намайг хэл амаар доромжлоод хаалгаа хаах гэхэд хаалгахгүй байсан учир би босож ирээд тэр хоёр залууд хандаж ахын хоёр дүү яв за юу гээд мөрөн дээр нь гараа тавихад үл таних залуу нь автобусны хаалган дээрээс татаж буух үед нэг залуу нь араас цохихоор нь урд талд байсан залууг нь бариад авсан тэгээд намайг зодоод эхэлсэн. ...миний толгой бүхэлдээ хавдартай, уруул хэсэг язар ч сэтэрсэн, цээж хөндүүртэй байгаа. ...надад гомдол санал байхгүй. Бид хоёр ойлголцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 31-ний 07 цаг 30 минутын үед найз Эхогийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудал руу очсон чинь ...автобусны жолооч Б.М өөс ...яагаад явдаггүй юм 7 буудал ордог биздээ, дугаарыг чинь бичээд хэлэх ёстой газар нь хэлнэ гэсэн чинь М  буцаж ирээд намайг шууд заамдаад би зөрүүлээд заамдсан. Намайг боогоод унагаахаар би ухаан алдаж унаад босож ирээд М  бид хоёр нэг нэгээ цохисон юм. ...Би уг жолоочийг гараараа нүүр рүү цохисон. Хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөсөн. ...Надад ойролцоогоор 200.000 төгрөгийн хохирол гараад байгаа. Уг хохирлыг төлөх талаар бид хоёр хоорондоо тохиролцсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,                                                                                                       

Өсвөр насны гэрч Э.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 31-ний 07 цаг 30 минутын үед найз Л ын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудал руу очсон чинь автобус байхаар нь очоод 7 буудал орох уу явах уу ахаа гээд асуусан чинь жолооч нь өөдөөс нэг юм хэлсэн сонсож чадаагүй, тэгээд хажууд нь дахиад автобус байхаар яваад очтол хаалгаа онгойлгоогүй, тэгээд буцаж ирээд эхлээд асуусан автобус дээр ирээд одоо мэдсэнээр Б.М  гэх жолоочид Л  яагаад явдаггүй юм 7 буудал ордог биз дээ яагаад явахгүй байгаа юм бэ? Дугаарыг чинь бичээд аваад хэлэх ёстой газар нь хэлнэ гэсэн чинь М  бууж ирээд Л ын мөрөн дээр гараараа цохиод яв гэж хэлсэн тэгээд би араас нь мөр хэсэгт та боль гээд гар хүртэл М  Л ыг заамдаад бариад авсан тэр хоёр ноцолдоод зууралдаад байсан. Тэгээд арай гэж салаад явах гэтэл М  намайг дарж унагаагаад миний дээр гарч суугаад над руу нүлэмээд Л ыг нэг гараараа заамдаад бариад байсан. Тэгээд удаачгүй цагдаа нар ирээд манай найз нар бид хоёрыг эрүүжүүлсэн юм. ...уг жолооч намайг зодож цохиогүй. ...би найзтайгаа Эсса нэртэй пиво нэгийг хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6581 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Ц.Л ын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6480 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Б.М д уруул шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/

- Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий “СD” болон

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.М ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодохойлолт, ... ХХКомпани тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Л ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-48 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М , Ц.Л нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М , Ц.Л нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М , Ц.Л нар нь өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М , Ц.Л нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.Л нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчим иргэн Б.М тэй “Автобус цагтаа явсангүй” гэх асуудлаас үүдэн маргалдан зодож биед “уруулд шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Б.М  нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчим иргэн Ц.Л тай “Автобус цагтаа явсангүй” гэх асуудлаас үүдэн маргалдан зодож биед “тархи доргилт зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хурууны цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Өсвөр насны гэрч Э.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 31-ний 07 цаг 30 минутын үед найз Л ын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудал руу очсон ...эхлээд асуусан автобус дээр ирээд одоо мэдсэнээр Б.М  гэх жолоочид Л  яагаад явдаггүй юм 7 буудал ордог биз дээ яагаад явахгүй байгаа юм бэ? дугаарыг чинь бичээд хэлэх ёстой газар нь хэлнэ гэсэн чинь М  бууж ирээд Л ын мөрөн дээр гараараа цохиод яв гэж хэлсэн тэгээд би араас нь мөр хэсэгт та боль гээд гар хүртэл М  Л ыг заамдаад бариад авсан тэр хоёр ноцолдоод зууралдаад байсан. ...М ийн нүүр хэсэг рүү Л  гараараа цохисон. ..” гэх,

Хохирогч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...хоёр залуу дахин ирээд автобусны хаалга нүдсэн. Би онгойлготол уг залуучууд яахаараа 7-н буудал явдаггүй юм дугаарыг чинь авч хэлдэг газар нь хэлнэ гэсэн. Би хариуд нь хөдөлгөөн эхлэх болоогүй 08:00 цагаас хөдөлгөөн эхэлнэ гэж хэлсэн. ...автобусны хаалган дээрээс татаж буух үед нэг залуу нь араас цохихоор нь урд талд байсан залууг нь бариад авсан тэгээд намайг зодоод эхэлсэн. ...хоёр гараараа нүүрэн тус газар нь олон удаа цохисон. ...хөлөөрөө өшиглөснийг нь харж чадаагүй...” гэх,,

Хохирогч Ц.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 31-ний 07 цаг 30 минутын үед найз Эхогийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудал руу очсон чинь автобус байхаар ...Б.М  гэх жолоочид яагаад явдаггүй юм 7 буудал ордог биздээ яагаад явахгүй байгаа юм бэ? дугаарыг чинь бичээд аваад хэлэх ёстой газар нь хэлнэ гэснээс болж маргаан болсон. ...М  бууж ирээд намайг шууд заамдаад би зөрүүлээд заамдсан намайг боогоод унагаахаар би ухаан алдаж унаад босож ирээд М  бид хоёр нэг нэгээ цохисон юм. ...Би уг жолоочийг гараараа нүүр рүү цохисон. Хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөсөн. ...надад учирсан гэмтлийг М  учруулсан...” гэх,                                                                                                       

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6480 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6581 дугаартай дүгнэлтүүд,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь “...гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Б.М , Ц.Л нар хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал, шүүгдэгч Ц.Л нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

 

Шүүгдэгч Б.М , Ц.Л нар нь хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шүүгдэгч нар нь ганцаараа үйлдсэн болох гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Шүүгдэгч Б.М , Ц.Л нар хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Б.М  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролтой холбоотой 242774 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол барагдуулах талаар бид хоёр хоорондоо тохиролцсон одоо Л аас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, хохирогч Ц.Л нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.М , Ц.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , Ц.Л нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх...” гэх,

Шүүгдэгч нар нь “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргаж өөрөө өөрийгөө өмгөөлөн мэтгэлцэв.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.М , Ц.Л нар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, түүний хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” тухай шүүгдэгч нарын хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М , Ц.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Л ын орлого олох боломж, цалин хөлс, хөрөнгийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч   овогт Б ы М ,  овогт Ц ийн Л  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , шүүгдэгч Ц.Л нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд, шүүгдэгч Ц.Л т шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
    Б.М , Ц.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.