Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 60

 

Г.Д, Б.М, Д.И,  М.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор Р.Батнасан,

          шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд,   

          шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

          шүүгдэгч Д.И-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

          шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, М.Машбат,

          хохирогч О.Б, Ц.Э, Д.М, Д.Л, Д.Н, Н.Т, С.Г, М.Г, Д.А, Г.М,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.М-, түүүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, М.Машбат, хохирогч Ц.Э-, О.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Д-, Д.И-, Б.М-, М.А- нарт холбогдох 2015 2502 1707 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г овгийн Г-ын Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай байсан гэх, ам бүл 2, нөхрийн хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

2. Б овгийн -ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д уурхайн драгчин ажилтай байсан гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

 

3. Д овгийн Д-ийн И, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...” ХХК-д захирал ажилтай байсан гэх, ам бүл 2, эхнэрийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй,

1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 3 дугаар сарын 2-ны өдөр суллагдсан /РД:............. /;

4. Б овгийн М-ын А, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан гэх,  одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, хүүхдүүдийн хамт .................тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Г.Д- нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ” гэж “.............” ХХК-ийн захирал Г.У-аас 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг,

“.............. констракшн” ХХК-ийн захирал Н.А-аас 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг,

“..............” ХХК-ийн захирал П.Б-аас 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг,

“.........” ХХК-ийн захирал Ж.Б-гаас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 60.000.000 төгрөг,

“........т” ХХК-ийн захирал М.Б-өөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг,

“..............” ХХК-ийн захирал Д.П-оос 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 47.000.000 төгрөг,

“.............” ХХК-ийн захирал Х.Ц-аас 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг,

“.........” ХХК-ийн захирал Э.Б-аас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөг,

“...........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У-ээс 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,

“.............” ХХК-ийн захирал О.Б-оос 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 60.000.000 төгрөг,

иргэн Б.О-ээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг,

“..................” ХХК-ийн захирал Н.Т-аас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг,

“.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б-аас 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 30.000 ам.доллар буюу 59.586.600 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 43.000.000 төгрөг, нийт 102.586.600 төгрөг,

“..........” ХХК-ийн захирал Г.М-аас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг,

“.............” ХХК-ийн захирал Х.Б-аас 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөг,

“..........” ХХК-ийн захирал Б.Ц-ээс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг,

“..............” ХХК-ийн захирал Ж.Г-аас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөг,

“........” ХХК-ийн захирал С.Г-аас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 51.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,

“..........” ХХК-ийн захирал Ш.Х-гаас 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 10.000 ам.доллар буюу 19.854.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт 49.854.000 төгрөг,

“...........” ХХК-ийн захирал Д.Г-оос 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг,

“.........” ХХК-ийн захирал Ж.М-аас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30.000.000 төгрөг,

“.........” ХХК-ийн захирал Л.А-ээс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7.500 ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг,

“.......” ХХК-ийн менежер П.Э-оос 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 19.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Тэгшбаяраас 60.000.000 төгрөг,

“............” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Х-ээс 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Э-аас 60.000.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “........” ХХК-ийн захирал С.Ч-оос 60.000.000 төгрөг,

“........” ХХК-ийн захирал Б.-аас 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөг,

“.............” ХХК-ийн захирал С.Б-өөс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг,

“...........” ХХК-ийн захирал В.Л-оос 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг,

“.............” ХХК-ийн захирал Д.Б-аас 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,

“.........” ХХК-ийн захирал Г.О, З.Н нараас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 48.500.000 төгрөг,

“..........” ХХК-ийн захирал Т.О-аас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 195.800.000 төгрөг,

“..............” ХХК-ийн менежер Б.Б-оос 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг,

“.........” ХХК-ийн захирал С.Н-ээс 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 60.000.000 төгрөг,

“.........” ХХК-ийн захирал Ж.Б-оос 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөг,

“...............” ХХК-ийн захирал Н.Э-өөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сард иргэн А.М-аас 30.000.000 төгрөг,

2015 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “..........” ХХК-ийн захирал Г.Га-оос 80.000.000 төгрөг,

“..................” ХХК-ийн захирал Б.Б-аас 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг,

“................” ХХК-ийн захирал А.Т-ээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг,

“...........” ХХК-ийн захирал Д.Н-аас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 55.000.000 төгрөг,

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “.......” ХХК-ийн захирал Б.Г 50 тонн арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 51.532 тонн арматур авсан боловч худалдан авалтын үнэ 65.445.640 төгрөгийг өгөөгүй,

иргэн Ж.Б-аас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “их хэмжээний зээл гаргаж өгнө” гэж 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд иргэн Ц.О-ээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул товер” орон сууцны цогцолбор хороололын 69 дүгээр байрнаас 3 өрөө орон сууц авч өгнө гэж урьдчилгаанд 40.050.000 төгрөг хууран авч залилсан,

иргэн Д.Л-ээс 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3 вагон 182 тонн буюу 28.574.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,

иргэн Я.Т-аас 2016 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдөр 240 тонн буюу 37.200.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,

иргэн Т.О-ээс Азийн хөгжлийн сангаас авах төслийн зээлд хамруулж өгнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг,

иргэн Ю.Ш-ээс 2017 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд 192 тонн цемент худалдан авалтын үнэ 33.600.000 төгрөгийг өгөөгүй,

2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хөрөнгө оруулж хамтран ажиллана гэж иргэн Б.М-ээс 32.000.000 төгрөг,

орон сууц хямд авч өгнө гэж иргэн Д.М-ээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23.000.000 төгрөг,

иргэн Р.С-аас 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 35.800.000 төгрөг,

иргэн М.Г-ээс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг,

иргэн Д.А-аас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг,

иргэн Ц.Э-ээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг,

иргэн А.О-аас 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан авч, нийт 2.854.656.990 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.М- нь Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “..............” ХХК-ийн захирал О.Б-оос 60.000.000 төгрөг,

2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “...................” ХХК-ийн захирал Т.О-аас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт Бүгд найрамдах Хятад Ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

Д.И- нь Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэртй, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “.................” ХХК-ийн захирал О.Б-оос 60.000.000 төгрөг,

2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “.........” ХХК-ийн захирал Т.О-аас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт Бүгд найрамдах Хятад Ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

М.А- нь Г.Д-гийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 11, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд “4 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “............” ХХК-ийн захирал Э.Б-аас 40.000.000 төгрөг авснаас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөгийг,

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ХГ” ХХК-ийн захирал С.Г-аас 60.000.000 төгрөг авсан үйлдлээс 9.000.000 төгрөгийг,

2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “.........” ХХК-ийн захирал Л.Ал-ээс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7.500 ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг авсан үйлдлээс 4.500.000 төгрөгийг, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т-аас 60.000.000 төгрөг авсан үйлдэлд зуучлалын хөлс гэж тусад нь 20.000.000 төгрөгийг,

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “............” ХХК-ийн захирал Ж.Б-аас 60.000.000 төгрөг авсан үйлдлийн 60.000.000 төгрөгийг,

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “6 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “.........” ХХК-ийн захирал Н.Т-аас 50.000.000 төгрөг авсан үйлдлийн 50.000.000 төгрөгийг,

2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “3 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “.......” ХХК-ийн захирал Г.М-аас 100.000.000 төгрөг авсан үйлдлийн 100.000.000 төгрөгийг,

2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “...........” ХХК-ийн захирал Х.Б-аас 50.000.000 төгрөг авсан үйлдлийн 50.000.000 төгрөгийг,

2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “............” ХХК-ийн захирал С.Б-өөс 20.000.000 төгрөг авсан үйлдлийн 20.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх үйлдлүүдэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.М-, Д.И-, М.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Д-г хохирогч Ц.Э-гээс 5.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Д-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

М.А-, Д.И-, Б.М- нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Д-г 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.А-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.И-, Б.М- нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д-, М.А-, Д.И-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-гийн урьд цагдан хоригдсон 268 хоног, М.А-ын урьд цагдан хоригдсон нийт 14 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “.........” ХХК, “........” ХХК гэсэн бичигтэй 2 ширхэг тэмдгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Д-, М.А- нараас шийтгэх тогтоолын хавсралтаар зохих төлбөрийг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хохирлын тооцоо зөрүүтэй, хохирлоо авч дууссан боловч дуусаагүй гэж зарим нь илүү мөнгө, хүү, алданги нэхдэг.

Жишээ нь: а/ “............” ХХК нь манай компанитай гэрээ хийж 100.000.000 төгрөг баримтаар өгсөн нь нотлогдож байхад илүү 80.000.000 төгрөг өгсөн гэж мөнгө нэмж, нийт 180.000.000 төгрөг нэхдэгийг хүлээн зөвшөөрмөөргүй байна.

б/ “............” ХХК нь хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ хийж 80.000.000 төгрөг өгснөөс захирал Г.Уртбаяр нь өөрийнхөө хувийн дансаар 58.000.000 төгрөг буцаан авч, үлдэгдэл 22.000.000 төгрөгт барилгын төмөр хашаа авч, тооцоо бүрэн дууссан байхад шийтгэх тогтоолд 35.500.000 төгрөг төлөөгүй гэж бичсэн байна.

в/ “...............” ХХК нь хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээндээ 20.000.000 төгрөг өгснөөс 10.000.000 төгрөгийг буцаан авснаа өөрсдөө ч хэлдэг, мөн баримтаар нотлогдож байхад шийтгэх тогтоолд 20.000.000 төгрөг төлөхөөр бичсэн байна. Одоо үлдэгдэл 10.000.000 төгрөг төлөх ёстой.

г/ “...........” ХХК нь манай компанитай гэрээ хийж, 40.000.000 төгрөг өгснийг хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Ариунболд өөрөө авч явсан. Гэвч шийтгэх тогтоолд 47.000.000 төгрөг төлөхөөр бичсэн байна.

д/ “............” ХХК нь манай компанид 5.000.000 төгрөг өгсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж, хүү, алданги тооцуулан, эвлэрүүлэн зуучлалаар орж 13.000.000 төгрөг төлөхөөр гарсныг үл харгалзан, 19.000.000 төгрөг төлөхөөр бичсэн байна.

е/ “..............” ХХК нь манай компанитай гэрээ хийж 9.000.000 төгрөг өгч, үүнээсээ 4.500.000 төгрөгийг буцаан авсан нь баримтаар нотлогдсон байхад шийтгэх тогтоолд 10.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ё/ “.............” ХХК нь манай компанитай гэрээ хийж 60.000.000 төгрөг өгснөөс 41.000.000 төгрөгийг буцаан авсан нь баримтаар нотлогддог. Үлдэгдэл 19.000.000 төгрөгтөө шүүгчийн захирамжаар эвлэрч, хүү, алданги тооцуулан 23.000.000 төгрөг төлөхөөр шийдсэн байхад 23.500.000 төгрөг төлөхөөр шийтгэх тогтоолд дурдсан байна.

ж/ “.............” ХХК нь “...........” ХХК-тай давхардсаныг шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд “........” ХХК-ийн захирал Н.У өөрөө хэлж, хүлээн зөвшөөрсөн байхад шийтгэх тогтоолд давхардсан хэвээр нь хохирол төлөхөөр шийдвэрлэсэн.

з/ Шийтгэх тогтоолын хавсралтад иргэн Б.М гэж 18.000.000 төгрөг төлөхөөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.М нь “.............” ХХК гэдэг аж ахуй нэгжээр дамжуулан гэрээ хийж, 30.000.000 төгрөг өгсөн боловч 32.000.000 төгрөг болгон буцаан авч, хохирол төлбөр дууслаа гэж бичиж өгсөн нь нотлогдож байхад шийтгэх тогтоолд 18.000.000 төгрөг төлөхөөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

и/ Иргэн Я.Т нь хохирогч биш. Өөрөө ч намайг танихгүй, биш гэж хэлдэг. Би энэ хүнээс юу ч аваагүй. Гэтэл шийтгэх тогтоолд 37.200.000 төгрөг төлөхөөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй.

й/ Иргэн Ж.Б нь иргэний зээлийн гэрээтэй. “..........” ХХК гэж миний өөрийн үүсгэн байгуулсан компанийн хувьцааны 50 хувийг шилжүүлэн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн боловч өгсөн мөнгөө дахин буцаан авч, 11.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад шийтгэх тогтоолд 15.710.000 төгрөг төлөхөөр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б нь нийт 45.000.000 төгрөг өгсөн байдаг.

Дээрх аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүсийн хохирлын тооцоо зөрүүтэй болсон учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Манай компани нь ашиглалтын шаардлага хангахаа больсон нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 126 дугаар тушаалыг журамлан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах нийтийн зориулалттай 305 айлын орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хуучин орон сууцыг буулгаж, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ хийж байсан аж ахуй нэгжүүд нь гэрээнд заасны дагуу хоёр тал тохиролцоонд хүрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах, эвлэрлийн гэрээ байгуулж, захирамж гаргасныг шийтгэх тогтоолд давхардуулан төлбөр, хохирол төлөхөөр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эвлэрлийн гэрээтэй аж ахуй нэгжүүдэд 1. “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК юм. Эдгээр 13 аж ахуй нэгжүүд нь иргэний шүүгчийн захирамж гарчихсан, хохирол нь эхнээсээ төлөгдөөд явагдаж байгаа учраас шийтгэх тогтоолоос ялгуулах хүсэлтэй бөгөөд давхар төлөхөөр заасанд гомдолтой байна.

3. “” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Ч нь өөрийн эрх мэдлээ ашиглан “” ХХК-иас өгсөн 60.000.000 төгрөгийг компанид тушаахаас өмнө 14.000.000 төгрөгийг “” ХХК-иас зээлийн нөхцөлтэйгээр авсан арматурийн төмрөөс 24 тонн буюу 30.000.000 төгрөгийг дур мэдэн авч явсан байдаг. Д.Ч-ад удаа дараа гомдол гаргаж байсан боловч мөрдөн байцаалтын явцад шалгасан эсэх нь мэдэгдэлгүй өнгөрсөн. Миний бие Д.Ч-ын авсан мөнгийг төлөх тогтоол авч байгаадаа гомдолтой байна. Д.Чт нь энэ хэргийн оролцогч юм.

4. “” ХХК, “ь” ХХК-иудын хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг “” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.А нь өөрөө уулзаж, гэрээг нь хийж, надаар батлуулаад мөнгийг нь өөрөө авч хэрэглэсэн. Б.А энэ хэргийн бас нэг оролцогч мөн байж өнөөдрийг хүртэл шалгагдахгүй, төлбөр хохирлыг нь би төлөхөөр болсонд гомдолтой байхаас гадна энэ хоёр аж ахуй нэгжийн хохирлыг би төлмөөргүй байна.

5. Иргэн Т.О-ээс авсан гэх 3.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. А.П надад хэлэхдээ “би дүүгээсээ мөнгө авч байгаа юм чинь чи дансаараа аваад өгөөч” гэхээр нь би өөрийн “Хаан” банкны дансаар авч өгсөн.

Иймд хохирлын талаар дээрх 5 зүйлд дурдсаныг хянан шийдвэрлэж, үнэн зөвөөр нь тогтоож, шийдэж өгөхийг хүсэж байна.

6. Д.И-, Б.М- бид гурвыг зохиомлоор хөрөнгө оруулалтын гэрээ хийж, гарын үсэг зурж, хохирогч нарыг төөрөгдүүлж, хамтран залилсан гэж байгаад гомдолтой байна. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Б Л Ж /Баатар/ нь манай компанийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шинэчлэгдсэн 126 дугаар тушаал, захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн орон сууцыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөн ажиллаж байсан төсөлд хөрөнгө оруулж өгье гэж өөрөө Хятад, Монголоор гэрээ бэлтгэн ирж, гарын үсэг зурж, хятад тамга дарж, манай компаниас 42.000.000 ам.долларын хөрөнгө өгөхөд улс хоорондын банкны шимтгэл өг гэж 170.000.000 төгрөгийг “” ББСБ-ын дансаар БНХАУ-ын банкны данс руугаа авч “одоо удахгүй танай компанид хөрөнгө оруулна, мөнгийг чинь наашаа татахаар боллоо” гэж хэлж байсан.

Мөрдөн байцаалтын явцад энэ хүнд гомдол гаргаж байсан. Одоо хүртэл энэ хүн Монгол Хятадын хооронд явж байна. Хятад талын гарын үсэг зурж, биднийг хуурч байсан этгээдэд арга хэмжээ аваагүй атлаа Б.М-, Д.И- бид гурвыг хөрөнгө оруулалтын гэрээгээр хуурч, хамтран залилан хийсэн гэдэгт гомдолтой байна.

7. “” ХХК-ийн инженерээр ажиллаж байсан Д.И- нь “” ХХК-ийн өгсөн 70.000.000 төгрөгнөөс ня-бо М.А-ын хувийн Худалдаа хөгжлийн банкны дансаар нь дамжуулан 60.000.000 төгрөгийг нийт 120.000.000 төгрөгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга байсан Н.Одбаярт өгч, барилгын эскиз зургийг батлуулна гэж авсан. Үүнийг гэрчүүд болон баримтаар нотлогдож байхад Д.И- нь ямар ч хохирол төлөхгүй гэж шийтгэх тогтоолд дурдаж байгаад гомдолтой байна. Энэ хүний худлаа ярьж, биднийг хуурч, залилсан мөнгийг М.А- бид хоёр төлөх болсонд гомдолтой байна.

8. Миний бие өөрийн “” ХХК-ийн ашиглалтын шаардлага хангахаа больсон орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа эрхэлж байхдаа хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг аж ахуй нэгжүүдтэй байшин буулгах гэрээ байгуулан, баталж байснаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа боловч аж ахуй нэгжүүдээс авсан мөнгийг хувьдаа авч, мэхэлж залилсан зүйлгүй, зориулалтын ажилд зарцуулсан, эдгээр иргэн, аж ахуй нэгжүүдийг ч хуурч, залилах санаа зорилго агуулаагүй байсан тул мөрдөн байцаалт, прокурорын шатанд аудитын шалгалт, шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргаж байсныг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

9. Хавтас хэрэгтээ холбогдолтой нотлох баримтуудыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, хошууч О.Чулуунбат нь хураан авч байсан боловч 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл өөр дээрээ байлгаж, ямар ч нотлох хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг утсаар дуудаад энэ баримтуудаа шүүх хурал дээрээ гаргаж өг гэж өгсөн. Би өмгөөлөгч Г.Ичинхорлоогийн хамт очиж авсан. Иймд энэ 16 хавтас хэрэг нь ердөө нотлох баримт, хохирогч нарт, хохирол төлсөн, дууссаныг мөрдөн шалгаагүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд нотлох баримт авахгүй гээд л зөвхөн прокурорын ажлаа хамгаалсан, хохирогч нарын талыг баримталсан.

10. Иргэд хоорондын зээлийн хүү, алдангиийг тохиролцоод нотариатаар орсон гэрээтэй, аж ахуй нэгжүүдийг эвлэрүүлэн зуучлах шүүхээр орж шүүгчийн захирамж гарсан зэрэг асуудлуудыг эрүүгийн хэрэгт хэрэг болгон шийтгэсэнд гомдолтой байна.

Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа боловч дээрх 10 зүйлд гомдол гаргаж, дахин хянан шалгуулах, үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтийг хүлээн авна уу. Шийтгэх тогтоолд намайг хорихоос гараад өөрийн компанийн үйл ажиллагаа явуулж, хэрэгжүүлэх гэж байсан төслөө хэрэгжүүлж, мах, сүүний үйлдвэрээсээ олох ашиг орлогоосоо бусдад учруулсан хохирлоо барагдуулна гэж бичсэнийг ойлгохгүй байна.

Хэрэгт шалгагдаж байсан Д.Чинбат, Б.Ариунболд нарын авсан мөнгө, хийсэн үйлдэл дээр нь татан шалгуулмаар байна.

Миний бие өөрт ногдох хохирлыг бүрэн барагдуулах боломжтой байгааг харгалзан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн иргэн Р.Сайнжаргал, Ю.Шагдарсүрэн нарын хүү нэхэж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, баримтаараа үндсэн хохирлыг төлсөн нь нотлогдох болно. Миний бие нийт хохирлоос 452.000.000 төгрөгийн хохирлыг бусдад барагдуулсан байгааг нарийвчлан тогтоолгох, шийтгэх тогтоолд тусгагдаагүй байгааг шийдүүлмээр байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Г.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Цэрэнчимэд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Прокурор, мөрдөгч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн заалт зөрчигдсөн.

Г.Д-г 2.854.656.990 төгрөг залилан авч завшсанаас 2.275.292.920 төгрөг төлөгдсөн гэж прокурорын гаргасан төлбөрийн жагсаалттай 16 дугаар хавтсанд байгаа. Иймээс Г.Д- 579.364.000 төгрөгийн хохирол, төлбөртэй болно. Гэтэл шүүх 2 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх шийдвэр гарсан. Мөн аж ахуй нэгж, иргэдэд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, газрын төлбөр, барилгын хашаа барих, Д.И-, М.А-ын авсан, “Гэзэгийн худаг” ХХК-ийн хохирогч нарт төлсөн гэх мэт 2 тэрбум гаруй төгрөгийн тооцооны нотлох баримт хэрэгт авагдаагүйг анхан шатны шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн авч үнэлээгүй. Дээрх нотлох баримтуудыг шүүх хүлээн авч шинжлэн судлаагүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед “...” ХХК-ийн зарлагын бүх нотлох баримтуудыг мөрдөгч авсан атлаа хэрэгт хавсаргаж, шүүхэд өгөөгүй.

Үүнээс гадна эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамж гарсан 10 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлбөр нь шийтгэх тогтоолд давхар төлөгдөхөөр тусгагдсан. Зарим компанийн төлбөр давхардсан, нэмэгдсэн зэргээр хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүйгээс гадна зарцуулалтын тооцоог огт хийгээгүй, зөвхөн иргэд аж ахуй нэгжээс авсан гэх хохирлыг нэмээд прокурор яллаж байгаагаас биш хохирол төлбөр давхардсан, 10 гаруй аж ахуйн нэгжтэй эвлэрэх гэрээ байгуулж, шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа.

Дээр дурдсан төлбөр зэргээс үзэхэд энэ хэрэгт аудитын дүгнэлт албан ёсоор зайлшгүй гаргуулах шаардлагатай байна. Ингэснээр шүүгдэгчийн гэм бурууг бодитой, гарцаагүй, албан ёсоор тогтоолгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэсэн хуулийн заалт хангагдана гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр, аудитын дүгнэлт гаргуулах боломжоор хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хохирогч О.Б- 2015 оны 4 дүгээр сарын 2-нд 60.000.000 төгрөг, хохирогч Т.О- 2015 оны 10 дугаар сарын 25-нд 195.800.000 төгрөгийг Г.Д-д өгч, гэрээ хийж хохирсон байдаг. Энэ нь Г.Д-гийн “хөрөнгө оруулагч ирсэн байгаа” гэж худал хэлэн гэрээ үзүүлж, гарын үсэг зуруулсан, 2015 оны 10 дугаар сарын 30-наас өмнө болсон үйлдлүүд байхад хамжигчаар хамтран оролцсон гэж намайг буруутган шийдвэрлэсэн. Дээрх хоёр компаниас их хэмжээний мөнгө авч хохирсныхоо дараа тэдний хэл ам, шүүх цагдаагийн асуудлыг аргацаах зорилготой сүүлд хийсэн хуурамч гэрээ байсан.

Миний бие Г.Д-д хууртагдан гэрээнд нь гарын үсэг зурсан нь миний буруу боловч үйлдээгүй хэрэгтээ ял эдлэн хохирч байгаадаа гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудаар Б.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэгт хэрхэн хамжигчаар хамтран оролцсон нь тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад залилах гэмт хэргийн ойлголт, шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл байхаар хуульчлан заасан байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ” гэж тодорхойлсон байна.

Хуулийн утга, агуулгаас харахад хамжигч нь өөрийн үйлдлээр хохирогчид итгэл үнэмшил төрүүлэх буюу төөрөгдөлд оруулсны улмаас гэмт этгээдэд мөнгө шилжүүлэн өгөхөд хүргэж бодитой дэмжлэг үзүүлсэн үйлдэл байх бөгөөд Б.М-ын хувьд дан ганц гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үйл баримт энэ хэрэгт тогтоогдохгүй байгаа.

Тухайлбал хохирогч О.Б, Т.О нараас Г.Д-д мөнгө өгсөн шалтгаанаа өөр өөр байдлаар тайлбарлаж, мэдүүлсэн байхаас гадна гэрээнд Г.Д-, Б.М-, Д.И- нарын нэр байсан гэдэг болохоос Б.М- хэрхэн хамтран оролцсон буюу Б.М-д итгэж Г.Д-д мөнгө өгсөн гэж тодорхой мэдүүлээгүй.

Түүнчлэн Б.М- хувь хүнийхээ хувьд хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэх буюу төөрөгдөлд оруулахад нөлөөлж болохуйц хувийн болон танилын ямар нэгэн харилцаа тухайн үедээ хохирогч нартай байгаагүй болох нь нотлох баримтуудаас тодорхой харагддаг.

Анхан шатны шүүх Б.М- зурсан гэх БНХАУ-аас хөрөнгө оруулалт хийгдэх тухай гэрээг зохиомол байдал зориудаар бий болгосон гэж дүгнэсэн боловч гэрээ үйлдсэн огноо нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж бичигдсэн байгаа бөгөөд гэрээ нь Г.Должинсүрэг мөнгө өгснөөс хойш үйлдэгдэж хохирогч нарт өгсөн гэж үзэхээр байдаг.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах гэсэн шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Гэмт хэргийн сэдэл, санаа зорилго нь энэ хэрэгт Б.М-ын хувьд зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр бус гэмт хэрэг үйлдэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн үү гэдгээс хамааран тогтоогдох учиртай.

Гэтэл хохирогч О.Б, Т.О нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр мөнгө өгч, хүлээн авсан тухай баримтаар хохирогч нар нь Б.М-оос хамааралгүйгээр Г.Д-д мөнгө өгсөн болох нь нотлогдож байгаа.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан амлаж гэдгийг Б.М-ын хувьд ямар байдлаар тогтоогдсон талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа дан ганц гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолын Б.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.И- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Д.И-ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ таамаглалд үндэслэсэн, хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтэд тулгуурласан гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно гэж дүгнэсэн боловч миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэх хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдоогүй, эргэлзээтэй байсаар байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй таамаглалд тулгуурлан буруутгасан нь хэтэрхий шударга бус шийдвэр болсон байна.

Тодруулбал, шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.И- нь шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “” ХХК-ийн захирал О.Б-оос 60.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд 1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “” ХХК-ийн захирал Т.О-аас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт БНХАУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон болох нь хэмээн гэм буруутайд тооцох дүгнэлтийг хийсэн байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигч нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байхыг хуульчилсан байх бөгөөд миний үйлчлүүлэгч 2015 оны 2 дугаар сарын 08, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 02-ноос 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд шүүгдэгч Г.Д-гийн “” ХХК-ийн захирал О.Б-оос 60.000.000 төгрөг, “” ХХК-ийн захирал Т.О-аас 195.800.000 төгрөг авсан үйлдлүүдийг огт мэдээгүй, мөнгө авах үед нь огт байгаагүй, мөн эдгээр мөнгийг авахад 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэх хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй байсныг, мөн ийм гэрээг тухайн үед хараагүй болохоо хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргээс харахад урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа болно.

Хэргийн 2 дугаар хавтасны 40 дүгээр талд “” ХХК-ийн захирал О.Б-ийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөл, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Барилгын коллежийн инженерийн ангийг хамт төгссөн найз болох Д.Ч над руу утсаар залган “... “” ХХК-д өрөнхий инженер, барилга хариуцсан захирал хийж байгаа гээд “манай компани маш том хэмжээний ажил хийх гэж байгаа, ямар ч асуудалгүй мөнгө нь найдвартай ороод ирсэн ажил” гэсэн. Би хаана ч гарын үсэг зураагүй, энэ гэрээний талаар ч мэдээгүй болно. Хэргийн 4 дүгээр хавтасны 185 дугаар талд хохирогч Т.О- “...Би Гүнсэнхорол овогтой Должинсүрэнг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн таньдаг бөгөөд барилга буулгалтын ажил эрхэлдэг гэдгийг сонсоод уг ажлыг хийхээр гэрээ байгуулан танилцсан юм. 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол талаас “” ХХК-ийг төлөөлж Г.Д-, хөрөнгө оруулагч тал болох БНХАУ-ын Ч ф Г Б, Уул уурхайн компанийг төлөөлж Ван Мэй Чин гэдэг хүний гарын үсэгтэй гэрээ, мөн 137.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн БНХАУ-ын Д ф х ХХК-ийг төлөөлж Г Г Ч, “” ХХК-ийг төлөөлөн Г.Д-, Б.М-, Д.И- нарын хооронд байгуулсан гэрээ үзүүлж итгэл төрүүлэн буулгалтын болон хог хаягдал цэвэрлэх 3 төрлийн гэрээг 2014 оны 2 дугаар сарын 08, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 15/8, 25 дугаартай гэрээг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлд хийсэн. Би өөрийн “” ХКК-ийг төлөөлөн гарын үсэг зурж “хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө, урьдчилгаа байдлаар мөнгөө өгч бай” гэж хэлээд 4 удаагийн үйлдлээр 135.000.000 төгрөгийг, мөн буулгах газрын төлбөр хураамжид 30.800.000 төгрөг, уурын зуух буулгах газар цэвэрлэх ажилд зориулан 30.000.000 төгрөг, нийт 195.800.000 төгрөг бэлнээр авсан. Энэ талаар баримт байгаа болно. Би Г.Д-тэй байгуулсан гэрээний дагуу ямар нэг ажил гүйцэтгээгүй ба Сүхбаатар дүүргийн 10 хороо, Цагдаагийн гудамжинд байх уурын зуухыг буулгасан. Уг ажлыг 150.000.000 төгрөгөөр тохирсон боловч мөнгийг өгөөгүй байгаа юм. Би уг ажлыг 30.000.000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэсэн. Д.И- Б.М- нарыг Г.Д-тэй гэрээ хийсэн цагаас эхлэн танил болсон ба өөр ямар нэгэн холбоо байхгүй” гэж мэдүүлэхдээ санаатайгаар хоёр өөр гэрээг нэг гэрээ мэтээр төөрөгдүүлэх үүднээс удаа дараа мэдүүлсэн байна. Тэр байтугай тантай гэрээ хийсэн Гао гуй чен, Ван мэй чин нар нь одоо хаана байгаа вэ гэх асуултад “Би дээрх хүмүүсийг хараагүй, Г.Д-гээс надад үзүүлсэн гэрээн дээр тэдгээр хүмүүсийн нэр, гарын үсэг байсан болохоор итгэж гэрээ хийсэн. Мөн 85.000.000 юанийн хөрөнгө оруулалт орж ирсэн талаар баримт үзүүлж байсан. Сүүлд сураг сонсоход гэрээнд гарын үсэг зурж хөрөнгө оруулалтын баталгаа гаргасан Г Г ч, Х ч нар нь Цагдан хорих төвд хоригдож байгаа гэсэн” гэж хариулсан бөгөөд хэргийн 6 дугаар хавтасны 163 дугаар талд гэрч Х Ч “би ийм гэрээ харж байгаагүй бөгөөд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Энэ үзүүлсэн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, гэхдээ ханз үсгээр миний нэрийг бичсэн байна. Миний гарын үсэг биш. Энд паспортын хуулбар яагаад байгааг мэдэхгүй байна. Энэ гэрээг хэн хийснийг би мэдэхгүй байна Энэ гэрээг би харж байгаагүй. Бай Лу Житэй Монгол улсад ирээд танилцаж байсан. Энэ хүний юу хийдгийг нь би мэдэхгүй. Г.Д-, Б.М-, Д.И- гэх хүмүүсийг таних уу гэхэд “би ийм Монгол хүмүүсийг танихгүй байна. Монгол хүмүүстэй уулзаад хоол идээд байсан үе бол байсан. Гэхдээ хэл нэвтрэлцэхгүй болохоор хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй. Монгол хүмүүсийн нэрийг цээжилж мэдэхгүй” гэх,

Хэргийн 6 дугаар хавтасны 166 дугаар талд, гэрч Г Г “2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад ирчихсэн байсан. Би ийм гэрээ байгуулаагүй. Миний гарын үсэг биш байна. Миний нэрний нэг ханз үсгийг буруу бичсэн байна. Б Л Ж надад Монголд барилгын ажил өгнө гэж байсан бөгөөд тэр ажлын Монгол талын захирал гэх эмэгтэйд миний гадаад паспортыг надаас авч өгөөд Зочид буудалд бүртгүүлсэн. Тэр хамт байсан. Энэ гэрээг хэн хийснийг би мэдэхгүй байна. Би энэ компанийн талаар мэдэхгүй. Мөн би барилгын ажил хийдэг хүн, нягтлан бодогч хийж байгаагүй” гэж мэдүүлсэн. Эдгээр хүмүүс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэрээний талаар дурдсан байна.

Харин хэргийн 7 дугаар хавтасны 183 дугаар талд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30.800.000 төгрөгийг Т.О- төлсөн гэх санхүүгийн баримт хэргийн 7 дугаар хавтасны 184 дүгээр тал, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 45.000.000 төгрөг төлсөн Т.О-ын баримт байгаа бөгөөд миний үйлчлүүлэгчийн гарын үсэг зурсан гэх гэрээнээс өмнө мөнгөө өгсөн болох нь харагдаж байна.

Хэргийн 10 дугаар хавтасны 118 дугаар талд, яллагдагчаар Г.Д- “...О.Б-той хоёрдугаар байрыг буулгуулахаар тохирсон гэрээн дээр хоёрдугаар байр гэдэг нь тодорхой бичигдсэн байгаа, гэрээн дээр м.кв-ын хэмжээ нь хүртэл тодорхой бичигдсэн байгаа. Би тэр үед “” ХХК-ийн нэрээр БНХАУ-ын иргэн Л, түүний эхнэр Булган нартай байгуулсан “хөрөнгө оруулж, хамтран ажиллах” гэрээг үзүүлсэн юм. Энэ гэрээ хэрэгжээгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэргийн 2 дугаар хавтасны 7 дугаар талд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа” төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” БНХАУ-ын “” ХХК-ийг төлөөлж захирал Х Ч, “” ХХК-ийг төлөөлж Г.Д- зурсан. Д.И-, Б.М- нар зурсан гэрээ авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа” төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ БНХАУ-ын “Лун Фү Хө” ХХК-ийг төлөөлж захирал Х Ч, “” ХХК-ийг төлөөлж Г.Д-, мөн Д.И-, Б.М- нар зурсан гэрээний үндсэн дээр ямар ч хохирогчоос мөнгө аваагүй талаар тайлбарласан бөгөөд яллах дүгнэлт нь хэт таамаглалд тулгуурласан үндэслэлгүй болохыг хангалттай баримтын хүрээнд мэтгэлцсэн хэдий ч шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон үндэслэлээ хангалттай тайлбарлалгүй яллах дүгнэлтийн үндэслэлийг хуулбарлан бичиж гэм буруутайд нь тооцсон нь хэт шударга биш гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх нөхцөлийг хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглэлгүй миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсныг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Д.И-ид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Намайг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэрэгт буруутган ялласанд гомдолтой байна. Би Г.Д- захиралтай “...” ХХК-д ажиллахдаа уг хэрэгт дурдагдаж байгаа аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн алинд ч “Газар чөлөөлүүлэх төсөл байна, хамтран ажиллая” гэх элдэв зүйл ярьж, хуурч мэхлэх асуудал гаргаагүй. Харин ч зарим ажлууд давхардаж байгаа тухай компанийн хурал дээр удаа дараа сануулж байсан. Төсөл нэрээр бусдыг хуурч байгааг мэдээгүй. Мэдэх боломж байгаагүй. Шүүхээс намайг нэр бүхий 9 аж ахуй нэгж болон иргэдээс Г.Д- захирал 343.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тухайн мөнгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсныг дараах байдлаар үгүйсгэх хангалттай баримтууд байна.

1. “М.Э.Ш” ХХК-ийн 100.000.000 төгрөгийг миний хувийн дансаар авсан. Уг мөнгөний 40.000.000 төгрөгийг Д.Чинбат, Г.Д- нар авсан. Үүнийгээ мөрдөн байцаалт болон шүүх дээр хүлээн зөвшөөрсөн. 60.000.000 төгрөгийг Д.И- авсан. Г.Д-, Д.И- нарыг мөрдөн байцаалтын явцад нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад Д.И- мөнгө авсан болохоо хүлээсээр байхад шүүх уг асуудалд эсрэг хандан Д.И-ийг хохиролгүй болгон түүний авсан мөнгийг миний төлөх хохиролд тооцсонд гомдолтой байна.

2. “” ХХК-иас авсан 50.000.000 төгрөгийг “” ХХК-д менежер ажилтай Я-тай хамт явж “Хаан” банкнаас аваад Г.Д-д авч ирж өгсөн. Энэ тухай гэрчийн мэдүүлэгт дурдаж, мөн Г.Д- нь шүүх хуралдааны явцад авснаа хүлээн мэдүүлсээр байтал намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

3. “” ХХК-ийн захирал Н.Т захирал 50.000.000 төгрөг өгсөн ба 2016 оны 8 дугаар сард 86.000.000 төгрөг авахаар Г.Д- захиралтай эвлэрлийн гэрээ хийгээд иргэний шүүхийн журмаар шийдүүлсэн. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 104-106 дугаар талд Г.Д-д 50.000.000 төгрөг өгснөө тодорхой мэдүүлсэн байгаа.

4. “” ХХК-ийн захирал С.Б 20.000.000 төгрөг, “” ХХК-ийн захирал Л.А 33.000.000 төгрөг өгснийг Г.Д- захирал шүүх хурлын явцад хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдгээ мэдүүлсэн. Мөн эдгээр хоёр компанитай эвлэрлийн гэрээ байгуулсан шүүгчийн захирамж байсаар байтал намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

5. “” ХХК-иас 60.000.000 төгрөг, “” ХХК-иас 30.000.000 төгрөг, “ХГ” ХХК-иас 9.000.000 төгрөгийг тус тус Г.Д- захирал авсан гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн ба үйл ажиллагаанд зарцуулсан санхүүгийн баримт байгаа.

6. Иргэн Т-аас 20.000.000 төгрөг авсан. 2016 онд иргэний шүүхээр орж мөнгийг төлсөн. Би уг мөнгөнөөс хэзээ ч өөртөө авч зарцуулж байсан удаагүй. Зөвхөн үүргээр хүлээсэн ажил үүргийн дагуу Г.Д- захиралд өгч байсан. Энэ тухай мөнгө авсан болохоо шүүх хуралдаанд Г.Д- болон гэрчүүд мэдүүлж, санхүүгийн баримт байсаар байхад шүүхээс хэргийн үнэн байдлыг зөв шударгаар тогтоолгүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн миний бие тухайн хэрэгт хамжигчаар оролцсон бол миний амьдрал арай өөр түвшинд байх байсан.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хуулийн дагуу зөв бодитойгоор шийдвэрлэж чадаагүйд маш их гомдолтой байна. Намайг буруугүйг нотлох санхүүгийн анхан шатны баримт, кассын орлого, зарлагын дэвтэр, банкны баримтууд байсаар байтал санхүүгийн шинжээчээр шалгуулаагүй, нотлох баримтыг надаас аваагүй. Намайг зөвхөн мөнгө хүлээн авч байсан учраас гэмт хэрэгт оролцсон гэж хэрэг тулгасан. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэт яллах талыг барьж, гүйцэт биш явагдсан. Хэргийн үнэн байдлыг тогтоож чадаагүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, мөн хамжигчаар оролцсон оролцоог дахин хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.А-ыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс М.А-ыг нэр бүхий 9 аж ахуйн нэгж болон иргэнээс Г.Д- 340.500.000 төгрөг залилсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад ззаснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл М.А- нь Г.Д-гийн “” ХХК-д нягтлан бодогчийн ажил үүргийг хийж гүйцэтгэж байсны хувьд нэр бүхий аж ахуйн нэгж болон иргэнээс бэлнээр мөнгийг компанид орлогоор бүртгэж хүлээн авдаг байсан.

Дээрх мөнгөнөөс М.А- хувьдаа завшсан асуудал огт байхгүй, уг мөнгийг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан талаар санхүүгийн анхан шатны баримтууд байдаг бөгөөд шүүх хуралдаанд Г.Д- болон бусад гэрч нар тодорхой мэдүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудад аудитын шинжилгээ томилуулж М.А- нь дээрх мөнгийг хувьдаа завшсан, эсхүл компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг тодруулж дүгнэлт гаргуулахаар М.А-ын өөр дээрээ байсан компанийн үйл ажиллагааны кассын дэвтэр, байгууллагын зарлагын падаануудыг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгөх гэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

М.Аринзулын үйлдэл холбогдлын хувьд нэр бүхий 9 аж ахуйн нэгж болон иргэнээс мөнгө авсан гэх үйлдэл холбогдлууд дараах байдлаар үгүйсгэгдэх хангалттай баримтууд байдаг. Үүнд:

- Б.Тэгшбаяраас зуучлалын хөлс гэж 20.000.000 төгрөг авсан үйлдлийн тухайд энэ асуудал нь 2016 онд Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж дуусаад хохирол төлбөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар барагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал хууль зөрчин гэм буруутайд тооцож, шийтгэсэн.

“” ХХК-иас авсан 100.000.000 төгрөгийг М.А-ын дансаар орсон гэх боловч 60.000.000 төгрөгийг нь Д.И-ид хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар Д.И- анхнаасаа болон шүүх хуралдаанд мэдүүлдэг. Мөн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг Г.Д- “би өөрөө авсан” гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлж хэлсэн. Өөрөөр хэлбэл, аваагүй 100.000.000 төгрөгийг нь авсан гэж үзэж “” ХХК-д хохирол учруулсан гэж ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

- Мөн “” ХХК-иас авсан 50.000.000 төгрөгийн хувьд гэрч Я-ын мэдүүлэгт “Г.Д- захирал М.А- эгч бид 2-ыг хамт яваад банкнаас мөнгө аваад ир гэсний дагуу 50.000.000 төгрөг аваад захиралд өгч байсан” гэж маш тодорхой мэдүүлсэн байхад мөн л хохирол учруулсан гэж тооцсон нь илтэд эргэлзээтэй гэм буруугүй гэж үзэх хангалттай нотлох баримтуудыг үл хэрэгссэн юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь “хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдэл байхаар хуульчилсан байна.

М.А-ын тухайд Г.Д-г газар чөлөөлүүлэх төсөл нэрээр бусдыг хуурч байгаа талаар огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй зөвхөн компанийн ажилтан төдий бөгөөд ажил үүргийн дагуу бусдаас орж ирсэн мөнгийг компанид орлогоор бүртгэн, хүлээн авах үүргийг гүйцэтгэж цалин авч ажиллаж байсан тул түүний үйлдэлд залилах гэмт хэргийн субъектив талын шинж үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, М.А- нь Г.Д-гийн нэр бүхий аж ахуй нэгж болон иргэдээс мөнгө авахад ямар нэгэн хамтарч итгэл олж, хууран мэхлэх гэсэн ямар ч үйлдэл хийгээгүй бөгөөд энэхүү төслийн талаар бусдад суртал ухуулга хийж, гэрээ хийх талаар ятгасан үйлдэл огт хийж байгаагүй гэдэг нь хавтаст хэргээс тодорхой харагддаг.

Харин ч эсрэгээрээ М.Д-гийн хүргэн Аын хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт М.А- болон ерөнхий инженер Чт зэрэг нэр бүхий хүмүүс Г.Д- захиралд давхардуулан ажил өгч байгааг нь шүүмжилж удаа дараа хэлж байсан талаар мэдүүлсэн байдгийг анхаарч үзнэ үү.

Гэтэл шүүхээс М.А-ыг зөвхөн мөнгө хүлээн авч байсан учраас хамтран гэмт хэрэгт оролцсон гэсэн объектив талын шинжид тургуурлан хүчээр эрүүгийн хэрэг тулгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хийсвэр үнэлэлт, буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Өмгөөлөгчийн зүгээс М.А-ыг нэр бүхий 9 аж ахуйн нэгж болон иргэнээс авсан гэх мөнгийг “...” ХХК-д орлогоор бүртгэж, хүлээн авсан эсэх, уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг Г.Д-гийн өмгөөлөгч нарт болон М.А- нарт байгаа санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэж санхүүгийн шинжээчийн дүгнэлт заавал гаргасны үндсэн дээр түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Өнөөдөр М.А-д болон бусад шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хэзээ ч оройтохгүй. Гагцхүү хуульд авагдсан шаардлагын дагуу хэргийг хөдөлбөргүй үнэн бодитой тогтоож байж ял халдаах хэрэгтэй гэж үзэж байна.

М.А-ын хувьд 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд одоо өөрийн гэсэн орох орон сууц байхгүй, төрсөн эцэг, эхийнхээ хашаа байшинд амьдарч байгаа. М.А- нь 8, 11, 13 настай бага насны хүүхдүүдтэй бөгөөд хамгийн бага нь маш ховор тохиолдох “элэгний судас залгах” хагалгаанд орсны улмаас байнгын эмчийн хяналтад байдаг. Одоогийн байдлаар дэлүү нь томорсон биеийн байдлын хувьд тааруу байна.

Хэрэв үнэхээр шийтгэх тогтоолд дурдаад байгаа шиг 340.500.000 төгрөгийг  М.А- залилан мэхэлж авах үйлдэлд оролцож, тодорхой ашиг хонжоо олсон бол өнөөдөр амьдралын нөхцөл байдлын хувьд ийм хүнд нөхцөл байдалд байхгүй бөгөөд төрсөн хүүхдийнхээ эрүүл мэндийг гадагшаа яваад эмчилгээ хийлгэх байсан болов уу гэж харагддаг. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал маш хүнд, амьдралын боломж тааруу байгааг анхаарч үзнэ үү.

Иймд М.А-ын хувьд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих асуудлуудыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгуулах шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч М.Машбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг шалгаж тогтоосон байдлуудыг харахад М.А- нь уг гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт М.А- нь “Ерөө эрдэс констракшн”, “” ХХК, “”, “” ХХК, “” ХХК, “Маш” ХХК, “” ХХК, “” ХХК зэрэг нэр бүхий 9 компани, хувь хүнээс нийт 343.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон “...” ХХК-ийн баримтууд болон хавтас хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо гэжээ.

М.А- нь “...” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд дээрх компаниудтай гэрээ хийх эрхгүй, зөвхөн байгууллагад орж ирсэн бэлэн болон бэлэн бус гүйлгээнүүдийг хүлээн авч, тэр даруйд нь захирал Г.Д-д дамжуулан өгдөг байсан нь хавтас хэрэгт цугларсан гэрч, хохирогчдын мэдүүлэг, “...” ХХК-ийн санхүүгийн баримтууд, М.А-ын дансны хуулга зэргээс тодорхой харагдаж байна. Компанийн зарлагууд ч өөр ажилтны зөвшөөрлөөр гардаг байсан нь хавтас хэрэгт авагджээ. М.А- нь “...” болон “” ХХК-ийг үүсгэн байгуулалцаагүй, дээрх төслийг санаачлаагүй, дурдагдаж буй 9 аж ахуйн нэгжтэй барилга буулгах ажлын гэрээг хийгээгүй, зөвхөн тухайн компанид ажиллаж байсан ажил үүргийнхээ дагуу бэлэн болон бус гүйлгээг орлогод авч, тэр даруйд нь эрх бүхий этгээдэд шилжүүлж байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байтал бусдыг хуурч төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай хэмээн анхан шатны шүүх дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн дээрх 9 компанид М.А-ыг 343.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн атлаа Г.Д-гийн үйлдэлд хохирлыг давхардуулан нэмж тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоох боломжгүй байдалд хүргэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заажээ. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог тогтоогоогүйгээс М.А- нь хэнд урьдчилан амлаж, хэнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн тухай дүгнэлтийг бодитойгоор хийж чадаагүй байна. Харин ч хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан баримтуудаар М.А- нь хэнд ч юуг ч урьдчилан амлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд хүргээгүй нь хангалттай нотлогддог юм.

Залилангийн гэмт хэрэг нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Хохирогч нараас авсан мөнгөнөөс М.А- нь хувьдаа нэг ч төгрөг авч завшаагүй нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч нараас Г.Д-тэй хийсэн эвлэрлийн гэрээ, бусад баримт бичгүүдээр хангалттай нотлогдож байгаа юм.

Дээрх байдлуудаас харахад анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “1 өрөө байр өгнө” гэж 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 5.000.000 төгрөгийг залилан өөрийнхөө “Хаан” банкны тоот дансанд хийлгэсэн. Мөн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэг өрөө байрны гэрээ хийж, 5.000.000 төгрөг авсан. Нийт 10.000.000 төгрөг авсныг шийтгэх тогтоолд тусгаагүй. 5.000.000 төгрөг авсан мэтээр дурдаж, хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж, гомдол гаргаж байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. ...” гэв.

Хохирогч О.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Д- нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон “” ХХК-ийн захирал О.Б- би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.И-, Б.М-, М.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж шийдвэрлэх нь бодит үнэнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй зүйлчлэл болно. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Д- нар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ гэж 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 57 аж ахуйн нэгж болон иргэдийг хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж байнгын шинжтэй залилан мэхлэх гэмт хэргийг бусдын хамт үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байхад прокурор Р.Батнасан нь зориудаар шүүгдэгч нарт ашигтайгаар ял завшуулж, яллах дүгнэлт үйлдсэн учраас хохирогч бид анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас татгалзаж байсан болно.

Г.Д- нар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нь тодорхой харагддаг тул гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийг шалгах, хянах явцад өмнө нь зүйлчлэгдэж явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бодит байдлаар үйлдсэн гэмт хэрэгт нь яг тохирохоор зүйлчилж явсныг хэрэг анхан шатны шүүхэд шилжихээс 7 хоногийн өмнө үндэслэлгүйгээр өөрчлөн хөнгөрүүлж, хохирогч нарт мэдэгдэлгүйгээр /гомдол гаргах боломж олголгүйгээр/ шүүхэд шилжүүлсэн болно.

2. “” ХХК-ийн бодит хохирлыг анхан шатны шүүх буруу тооцож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, манай аж ахуйн нэгж нь шүүгдэгч Г.Д- болон түүний нөхдөд мөнгө өгөхийн тулд өндөр хүүтэй валютын болон төгрөгийн зээл авч, зээл авахын тулд бусадтай хамтран автомашинаа хүртэл алдсан талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогчийн мэдүүлэг авагдсан байдаг. Гэвч дээрх нотлох баримтыг эс үндэслэн шүүгдэгч нарын тайлбараар манай байгууллагын хохирлыг тогтоосон нь буруу гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Д-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж гэмт хэргийн гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч” байх талаар хуульчилсан байхад шүүх буруу дүгнэж ерөнхий ангийн тохирох зүйлийг нь хэрэглэж журамлаагүй шийтгэх тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Учир нь, Г.Д- нь анх энэ хэргийг санаачлан сэдэж, зохион байгуулж удирдан М.А-, Б.М-, Д.И- нарын үүрэг оролцоог хуваарилаж тус бүрт нь албан тушаал мэргэжлийг бий болгон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах явцад болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед хөдөлшгүй байдлаар нотлогдож тогтоогдсон болно.

4. Шүүгдэгч Г.Д- нар нь залилангийн гэмт хэргээс гадна мөнгө угаасан байх гэмт хэрэг давхар үйлдсэн талаар нотлох баримт байдаг. Уг хэргийг прокурор мэддэг байсан, энэ талаараа мөн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан байдаг. Г.Д- нар нь 201201022411 дугаартай хэргийг үйлдэж 2016 оны 11 дүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус хавтас хэргийн хохирогч 23 иргэнд учруулсан 740.000.000 төгрөгийн хохирлыг дахин гэмт хэрэг үйлдэж биднийг хохироон хаалгасан байдаг.

Гэтэл 201201022411 дугаартай хэргийн хохирогч болох А.Т нь хохирлоо аваагүй байхад хохирол барагдсан мэтээр хаасан. Гэтэл А.Т нь 201525021707 дугаартай эрүүгийн хэргийн хохирогчоор одоог хүртэл явж байдаг юм. 201201022411 тоот хэргийн хохирогчдын хохирлыг төлсөн хугацаа нь 201525021707 дугаартай хэргийн хохирогчдыг залилж байх цаг хугацаатай таардаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэмт хэргийг давхар үйлдэж байгаа юм. ...” гэв.

Хохирогч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Байрны урьдчилгаа гэж нийт 23.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 3.000.000 төгрөгийг буцаан авсан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл багадсан гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Д.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 182 тонн цемент өгсөн. Цементний үнэ төлөгдөөгүй. ...” гэв.

Хохирогч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.А- нь гэрээ хийхэд хамт байсан. Эдгээр хүмүүст 50.000.000 төгрөг өгсөн. Хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй. ...” гэв.

Хохирогч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийт 60.000.000 төгрөг өгснөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй. ...” гэв.

Хохирогч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Д-д нийт 25.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 10.000.000 төгрөгийн буцаан авсан. Иймд үлдэгдэл мөнгөө авмаар байна. ...” гэв.

Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийт 57 хүний ар гэр, амьдарлаар тоглосон. Миний бие 20.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 3.000.000 төгрөгийг буцаан авсан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл багадсан гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт татагдаж байсан. Г.Ганчимэгийн үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийт 100.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 4.500.000 төгрөгийг буцаан авсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл багадсан гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Д.Н тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эдгээр хүмүүст 55.000.000 төгрөг өгөөд 4 жил өнгөрч байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл багадсан гэж үзэж байна. Маш их гомдолтой. ...” гэв.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Д-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан, М.А-, Д.И-, Б.М- нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүх прокуророос Г.Д-г хохирогч Ц.Э-гээс 5.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ц.Э- нь Г.Д-д 5.000.000 төгрөг төгсөн болох нь 6 дугаар хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.

Мөн хохирогч Г.Ч, Д.Г нарын хохирол давхацсан учир Д.Г олгохоор шийдвэрлэсэн 80.000.000 төгрөгийг хохирлоос хасч тооцох саналтай байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг хийж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн “Г.Д-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан”,

“М.А-, Д.И-, Б.Молон нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцооны талаар, түүнчлэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх Б.М-, Д.И- нар нь яагаад бусдад төлөх төлбөргүй болж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна.

 

Хохирогч Ц.Э- нь Г.Д-гийн дансанд /6-р хх 143/ 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан байхад анхан шатны шүүх нь “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон байх бөгөөд хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлийнхээ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн ... арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал.”, мөн зүйлийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг бичих шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх нь уг нөхцөл байдлуудын талаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийх нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэсэн хуулийн заалтыг зөрчихөд хүргэнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй, шалгавал зохих асуудлыг гүйцэд шалгаагүй, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байхад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”,

1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”,

1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тодруулаагүй байна. Үүнд:

- Гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрийг шалгах, М.А-, Б.М-, Д.И- нар нь гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн яаж оролцон хамжигч болж байгаа эсэхийг тогтоох,

- Шүүгдэгч нэг бүрийн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, түүнчлэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хэр хэмжээг зөв тогтоох шаардлагатай.

- Хавтаст хэрэгт нийт 66 хохирогчийн мэдүүлэг авагдсанаас 57 хохирогчид холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Үүнээс хохирогч Э.Б, Л.Ч нарын хэргийг тусгаарласан прокурор болон мөрдөгчийн тогтоолтой, хохирогч Г.Д, Б.Д, Д.Б, Г.Б, Г.О, Б.А нарын 6 хүний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдсон.

- Мөн Б Л Ж, Н.Гт, Г.Г, Г.О, З.Н, Я.Ж, Н.Б, Б.Ц, Э.Ц, Д.Ч нарын нэр бүхий 10 хүнийг хавтас хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгаснаас Б.Ц холбогдох хэргийг тусгаарласан, Г.О, З.Н нарыг 2015 2502 1707 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоосон байх боловч Б Л Ж, Б.Г, Н.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, тусгаарласан баримт хавтас хэрэгт авагдаагүй болно.

Иймд дээрх ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж зааснаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах нь хуульд нийцэх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-, Б.М-, Д.И-, М.А- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.М-, түүүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, М.Машбат, хохирогч Ц.Э-, О.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд заагаагүй шинжээр буюу “... зохиомол байдлыг зориудаар бий болгосон ...” гэсэн шинж нэмж, гэм буруутайд тооцсон нь яллах дүгнэлтийн хүрээ хязгаараас давсан дүгнэлт болсныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-, Б.М-, Д.И-, М.А- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Д-, Б.М-, Д.И-, М.А- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ