Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 101

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч Б.Ичинхорол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 3, эхнэр, 2 настай хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 90 дүгээр байрны ** тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Д.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 64 дүгээр байрны зүүн талын зам дээр 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим "Мицубиши пажеро"  маркийн 34-13 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо "Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1-д заасан "Хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно.  Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчино" гэж заасан нь зам тавьж өгөх үйлдэл /замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чиглэлийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл/-ээ биелүүлэлгүй/ Зам дээр аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн / Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Д.г мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй учир мэдүүлэг өгөхгүй гэв.

  Насанд хүрээгүй хохирогч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2016 оны 06 сарын 24-ний өдөр ...машины хаалганы завсар байсан онгоцоо угаах гээд гэр рүүгээ гүйж явахад гэрийн үүдний замаар нэг цагаан өнгийн жип машин ирээд намайг мөргөсөн ..." гэжээ. /хх-ийн 22/

Шүү эмнэлгийн үзлэг хийсэн 525 тоот дүгнэлтэд: 1.Д.н биед дагзны ясны баруун хэсгээс доош суурь яс хүрсэн шугаман хугарал, дагзны баруун хэсэг болон дух хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн цус хуралт, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Дээрх дагзны ясны баруун хэсгээс доош суурь яс хүрсэн шугаман хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны баруун хэсэг болон дух хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайн цус хуралт болон баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид гэмтэл нь биеийн эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 32/

Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 7 сарын 26-ны өдрийн 20 тоот дүгнэлтэд: Хариулт 1: ...жолооч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1-д зааснаар "Хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчино" гэж заасан нь зам тавьж өгөх үйлдэл /замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл/ -ээ биелүүлэлгүй /Зам дээр аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 34/

        - Бичгийн нотлох баримт:

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 9-10/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* байцаасан тэмдэглэл /хх-ийн 23-24/

-Гэрч Б. байцаасан тэмдэглэл /хх-ийн 30/

-Сэжигтнээр болон яллагдагчаар Д.*******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 42-44/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

-Хохирлын баримтууд /хх-ийн 55-62/

-Мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 63/

        -Хэргийн материалтай танилцсан баримт /хх-ийн 66/ зэрэг болон хуулийн  дагуу цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Д.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 64 дүгээр байрны зүүн талын зам дээр 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим "Мицубиши пажеро"  маркийн 34-13 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1-д зааснаар "Хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчино" гэж заасан нь зам тавьж өгөх үйлдэл /замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл/ -ээ биелүүлэлгүй /Зам дээр аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас  насанд хүрээгүй хохирогч Д.н биед хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан насанд хүрээгүй хохирогч Д.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Дөлгөөнжаргал, гэрч Д., Г. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын акт, схем зураг, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирол хүлээн авсан тухай баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч Д.*******ы үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүний тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  хасч, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар хавтаст хэргийн хүрээнд судалж үзэхэд, шүүгдэгч нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид мөрдөн байцаалтын шатанд 6503000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дөлгөөнжаргалын өгсөн "...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Биднээс уучлалт гуйсан ба хүү Д.н эмчилгээний зардал 1503000 төгрөг, хүүгийн цаашид эрүүл мэндэд анхаарч 5000000 төгрөгийг өөрийн сайн дураар өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 24/ болон мөнгө хүлээн авсан, өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул энэ хуралдаанаар шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-д заасан тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүнчлэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал болон хохирогчийн саналыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Д.******* нь хохирогчид төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс "Nokia-2330" маркийн хар саарал өнгийн гар утсыг, гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож авсан "Мицубиши пажеро" маркийн 34-13 УБВ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болговол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд хохирогчид нийт 6503000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдан ирсэн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шүүгдэгчид, битүүмжлэгдэн ирсэн "Мицубиши пажеро" маркийн 34-13 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 00674872 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Д.д тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

,1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн  215 дугаар  зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Д.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасч 1  /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Д.******* нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 6503000 /зургаан сая таван зуун гурван мянган/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар "Mitsubishi pajero" маркийн 34-13 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ялтан Д.*******ы эзэмшлээс "Nоkia-2330" маркийн хар саарал өнгийн гар утсыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгосугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Д.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл  цагдаагийн  байгууллагын  саналыг  үндэслэн  хорих  ялыг  биечлэн эдлүүлэхийг ялтан Д.*******д мэдэгдсүгэй.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан болон битүүмжлэгдэн ирсэн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх, "Nоkia-2330" маркийн хар саарал өнгийн гар утсыг  ялтан Д.*******д,  "Mitsuвishi pajero" маркийн 34-13 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 00674872 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигч  Д.д тус тус буцаан олгоcугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 09 сарын 16-ны өдрөөс тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                      Б.ЭНХБААТАР