Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2017/00819

 

 

 

 

 

*******017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ*******017/00819

Дорнод аймаг

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны В танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******ийн ******* тоотод оршин суух, ажилгүй,*******ийн *******ы хүсэлттэй,

Иргэн хэрэгт хариуцагчаар оролцвол зохих *******гийн *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг *******017 оны 4 сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******г охин Сондорийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. ******* нь өөрийнхөө оршин суудаг хаягтаа амьдардаггүй болох нь Цагдаагийн газрын албан бичгээр батлагдсан тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манай охин *******тай *******015 оны 9 сараас танилцан манайхаар ирж байгаад 10 сараас сураггүй алга болсон. Энэ хугацаанд ээжтэй нь уулзаж байсан. *******016 оны 5 сард цэрэгт яваад *******017 оны 5 сард цэргээс ирээд жолооны курст суралцаж байхад нь очиж уулзаж байсан. Манайхаар ирээд бидэнтэй уулзаад гарын үсэг зурж өгч байсан. ******* нь *******016 оны 7 сарын 01-ний өдөр охин Сондорыг төрүүлсэн. *******г охины төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа боловч тэр гэр орондоо очихгүй, хаа явж байгаа нь тодорхойгүй байгаа учир эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Хиад Ухаанууд овогт *******гийн ******* нь ЖМ950**************616 регистрийн дугаартай, Чойбалсан сумын *******-р баг Сүмбэр багт оршин суудаг, байж болох хаяг нь ******* сумын 6-р баг Найнги ХХКомпанийн байрны манаач хийдэг ахындаа, Цагаан-Овоо суманд дүү охин нь байгаа сурагтай. ******* нь шар царайтай, зузаан уруултай, өтгөн хөмсөгтэй, үсээ янз янзаар засдаг, аав Чимэдцэрэнгийн ******* нь Чойбалсан суманд байдаг. Холбоо барих утас 97579899, өөр дугаар мэдэхгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******ы гаргасан хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих *******гийн *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих Д.*******д холбогдуулан эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаа байгаа нь тодорхойгүй, шүүхэд гаргасан хаягандаа байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтэй байгааг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих Хиад Ухаанууд овогт *******гийн ******* нь ЖМ950**************616 регистрийн дугаартай, Чойбалсан сумын *******-р баг Сүмбэр багт оршин суудаг гэх хаягтай бөгөөд байж болох хаяг нь ******* сумын 6-р баг Найнги ХХКомпанийн байрны манаач хийдэг ахындаа, Цагаан-Овоо суманд дүү охин нь байгаа сурагтай, аав Чимэдцэрэнгийн ******* нь Чойбалсан суманд амьдардаг ба *******гийн гадаад төрх нь: шар царайтай, зузаан уруултай, өтгөн хөмсөгтэй, үсээ янз янзаар засдаг болно.

Иймээс Д.*******г дээрх хаяг болон мэдэх хүмүүстэй холбоо барьж хаягийг тогтоож эрэн сурвалжлах боломжтой болно.

Иймд ЖМ950**************616 регистрийн дугаартай, Хиад Ухаанууд овогт *******гийн *******г эрэн сурвалжлах ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ЖМ950**************616 регистрийн дугаартай, Хиад Ухаанууд овогт *******гийн *******г эрэн сурвалжилсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.*******г эрэн сурвалжлах ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.