Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/405

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021            03                26                                                   2021/ШЦТ/405

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго, Улсын яллагч Т.Мөнх-Амгалан, Хохирогч Г.Н,

Шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Сүхтөмөрийн С.Лд холбогдох эрүүгийн ,,, дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймаг Отгон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00 дүгээр хороолол Жалханц худагт Дамдинбазар гудамжны 00 байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа

 

нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Г.Нын нүүрэн тус газар нь цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа нэртэй дэлгүүрээс 2 кг бууз тооцоогоо мобайл банк ашиглан хийх гэтэл миний гар утасны цэнэг дууссан байхаар нь худалдагч эмэгтэйгээс цэнэглэгчээ өгөөч, би тооцоогоо мобайл банк ашиглан хийх гэсэн юм, миний утас унтарчихлаа гэхэд тэр эмэгтэй тоохгүй лангууны наад талд байрлах бараа зардаг өрөө лүүгээ орчихоор нь би цэнэглэгчээ өгчхөөч гээд хойноос ортол 20 орчим настай эрэгтэй гарч ирээд үгийн зөрүүгүй чи миний эгчийг яагаад байгаа юм бэ гээд хамар руу 7 удаа өшиглөсөн. Тэгээд би больё, уучлаарай гээд гэр лүүгээ явж байтал тэр эрэгтэй араас гарч ирээд манай эхнэртэй уулзаад танай нөхөр дэлгүүрт асуудал гаргасан би цагдаад гомдол гаргана гээд манай эхнэрийг дарамталсан байсан. Гэрийн үүдэнд очоод хашаа ч явуулахгүй гэсэн. Би өөрөө цагдаа дуудсан. Би хамраа янзлуулмаар байна” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа нэртэй дэлгүүрээс 2 кг бууз авчхаад, тооцоогоо мобайл банк ашиглан хийх гэтэл миний гар утасны цэнэг дууссан байхаар нь худалдагч эмэгтэйгээс цэнэглэгчээ өгөөч ээ, би тооцоогоо мобайл банк ашиглан хийх гэсэн юм, миний утас унтарчихлаа гэхэд тэр эмэгтэй тоохгүй лангууны наад талд байрлах бараа зардаг өрөө лүүгээ орчихоор нь би цэнэглэгчээ өгчхөөч ээ гээд хойноос нь ортол 20 орчим насны эрэгтэй гарч ирээд үгийн зөрүүгүй чи миний эгчийг яагаад байгаа юм бэ гээд миний хамар луу гараараа 1 удаа цохиход би тонгойгоод газарт унасан. Тэгээд дахин миний нүүр, цээж рүү 7 удаа өшиглөсөн. Тэгээд би болъё, уучлаарай гээд гэр лүүгээ явж байтал тэр эрэгтэй араас гарч ирээд манай эхнэртэй уулзаад танай нөхөр дэлгүүрт асуудал гаргасан би цагдаад гомдол гаргана гээд манай эхнэрийг дарамталсан байсан ... намайг шалтгаангүйгээр зодсон явдалд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

 

Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа нэртэй

 

дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед байнгын үйлчлүүлэгч болох Насаа гэх эрэгтэй 2 кг бууз авчхаад тооцоогоо мобайл банк ашиглан хийх гэсэн утас унтарчихлаа , андройд цэнэглэгч өгчих пизда минь гэхээр нь би надад байхгүй миний утас андройд цэнэглэгчээр цэнэглэдэггүй гэчхээд цаашаа кассын хойгуур ортол ... манай дүү С.Л гаднаас орж ирээд Насааг нэг удаа алгадсан, би С.Л болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11104 дугаартай “Г.Нын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт тархи доргилт, баруун зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэль /хх-ийн 19-20 хуудас/,

 

Яллагдагч С.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг очиход дэлгүүр дотор нэг залуу эгчийг эрүүлээд бууз авъя гээд байсан. Эгч өөрөө хийгээд ав гэхэд чамаар хийлгүүлж авна гээд эгч хийж өгсөн ... Тэгээд дэлгүүрт манай эгч рүү гөлөг минь, баас минь, пизда минь чи хэзээ ийм болчихсон юм гээд дайраад байсан. Тухайн үед би дэлгүүрт байсан хүмүүсээ гаргачхаад эгч дээр очиход эгч тэр залууг түлхээд өөрийнхөө хумсыг хугалсан. Тэгээд би уурлаад тэр залууд хандан яагаад манай эгчийг доромжлоод байгаа юм бэ гээд нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгтэл манай эгч намайг боль гээд болиулсан. Би тэр залууг нэг л удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 2 хуудас баримт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг,

 

тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

 

Шүүгдэгч нь С.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараа” хүнсний дэлгүүрт “эгчийг дээрэлхэж доромжиллоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Нын нүүрэн тус газарт цохих, түлхэх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Лын өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нын өгсөн “миний утас унтарчихлаа гэхэд тэр эмэгтэй тоохгүй лангууны наад талд байрлах бараа зардаг өрөө лүүгээ орчихоор нь би цэнэглэгчээ өгчхөөч гээд хойноос нь ортол 20 орчим настай эрэгтэй гарч ирээд үгийн зөрүүгүй чи миний эгчийг яагаад байгаа юм бэ гээд хамар руу 7 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс хохирогч Г.Нын “20 орчим насны эрэгтэй гарч ирээд үгийн зөрүүгүй чи миний эгчийг яагаад байгаа юм бэ гээд миний хамар луу гараараа 1 удаа цохиход би тонгойгоод газарт унасан. Дахин миний нүүр, цээж рүү 7 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-11-12/,

 

Гэрч С.Д-ийн “26-ны орой 21 цагийн үед байнгын үйлчлүүлэгч Насаа гэх эрэгтэй 2 кг бууз авчихаад тооцоогоо мобайл банк ашиглан хийх гэсэн утас унтарчихлаа, андройд цэнэглэгч өгчих пизда минь гэхээр нь би надад байхгүй гэчихээд цаашаа кассны хойгуур ортол Насаа араас дагаад мөр лүү цохиод би чамайг яаж ч чадна шүү намайг гаргахгүй хаалга алдлаад, миний цээжрүү түлхэхээр нь би өөрийг нь түлхэхэд гар утас нь газарт унасан. Насаа утсаа унагасан уураа надад гаргаад надруу гар далайж байхад манай дүү С.Л гаднаас орж ирээд Насааг нэг удаа алгадсан. Намайг үргэлжлүүлээд хэл амаар доромжлоод манай дүүтэй заамдалцаж байгаад больсон” /хх-13-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11104 дугаартай “Г.Нын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт тархи доргилт, баруун зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-13-14/,

 

Яллагдагч С.Лын “Намайг очиход дэлгүүр дотор нэг залуу эгчийг эргүүлдээд бууз авъя гээд байсан. Эгч өөрөө хийгээд ав гэхэд чамаар хийлгүүлж авна гээд эгч хийж өгсөн ... эгч уурлаад гар гэхэд гарахгүй байсан ... эгч тэр залууг түлхээд өөрийнхөө хумсыг хугалсан. Тэгээд би уурлаад тэр залууд хандан яагаад манай эгчийг доромжлоод байгаа юм бэ гээд нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгтэл манай эгч намайг боль гээд болиулсан. Би тэр залууг нэг л удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-42-44 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

С.Л нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч С.Л өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул

 

С.Лыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Г.Нын зүгээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт бусадтай зохисгүй харьцсан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

 

Хохирогч Г.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 120.000 төгрөгийг шүүхийн шатанд хүлээн авсан ба цаашид хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч С.Лыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай талаар баримт гаргаж өгсөн тул энэ гэмт хэргийн хор уршиг, гэм хорын хохирол холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч С.Лын үйлдсэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч С.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

 

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч С.Л уг санал дээр маргаагүйг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч С.Лын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүхээс С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогтой Сүхтөмөрийн С.Л “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Лд хоёр зуун дөчин /240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Лд мэдэгдсүгэй.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,
 

шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

    1. Хохирогч Г.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу
  • .С.Лаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ