Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0022 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “*******” дээд сургуулийн , ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт , тоотод оршин суух бүртгэлтэй, Урьд

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулййн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгүүлсэн.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулййн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, регистрийн дугаар /УД*********************30/,

******* овогт *******ы *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь Налайх дүүргийн , ны

дунд 20******* оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Н.этэй

“хажуугаар гарахдаа мөрлөсөн” гэх шалтгааны улмаас маргалдах явцад маргааныг салгахаар очсон Э.ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20******* оны 12 дугаар сарын 23-ны орой шинэ жилийн арга хэмжээнд оролцоод тараад 00 цагийн үед найз Н.ийн хамт соёлын төвийн баруун талд 31, 32 дугаар байрны хажууд ойр зуурын юм ярьж, тамхи татчихаад салаад гэр рүүгээ явж байтал ард хүмүүс муудалцах чимээ гарахаар нь эргээд хартал 31, 32 дугаар байрны голд манай найз Н.э 2 залуутай маргалдаж байгаа харагдахаар нь салгах санаатай буцаад алхаад очоод “больцгоо та нар” гэж хэлээд найзыгаа гэртээ харь гэж хэлтэл зэрэгцээд зогсож байсан 2 залуугийн өндөр залуу нь шууд миний толгой руу цохиод авахаар нь гайхаад юу болов гэж бодох зуур дахиад духны гол хэсэгт цохиод би газар унасан. Би хэсэг манараад босох гэтэл духнаас цус гоожоод доошоо урсаад нүд рүү ороод юм харагдахгүй байсан чинь Н.э намайг босгоод нөгөө залуучууд чинь зугтаачихлаа гэсэн...би нөгөө өндөр залууг чи юугаар цохьчихов гэхэд би чамайг гараараа цохисон. Арчаагүй амьсгаа вэ гээд инээгээд шоолсон ба дөхөөд очихоор цаашаа зугтаагаад байсан...уг нь бол намхан залуу Н.э бид хоёртой ойрхон хэрүүл хийж зогсоод байсан ба өндөр залуу нь цаана 2-3 алхам зайтай зогсож байснаа гэнэтхэн намайг цохиод авсан” /хх-5/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би том хүү М. руу залгахад утсаа аваад ээж би Э.ыг дуудаад хамтдаа явж байна. Одоо ордонгийн урд явж байна, удахгүй орлоо гэж хэлэхээр нь би утсаа таслаад гал тогооны өрөөндөө гараа угаагаад байж байтал гадаа хүмүүс шуугилдах чимээ гараад гал тогооны цонх онгорхой байсан болохоор манай хүү Э.ын дуу гэдгийг танисан ба “ээжээ” гээд орилохоор нь цонхоор очоод хартал Э.*******, М. нар ордонгийн урагшаа гүйгээд араас нь 2 хүн хөөж байхаар нь би гялс хувцасаа өмсөөд гүйж гараад ордонгийн урд яваад очтол Э.*******, М. нарыг 2 залуу хөөгөөд танил Э. гэх залуугын духнаас нь цус гарсан байдалтай, танай хүүхэд намайг зүгээр байхад ийм болгосон, одоо ална гээд араас хөөгөөд байхаар нь цагдаа дуудсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын урд Э.*******тай таараад бид хоёр ойр зуурын юм яриад ны хажуугаар орц руу орохоор алхаж явтал бид хоёр хоорондоо юм яриад инээж хөхөрсөнийг тухайн залуу өөрийг нь шоолж байна гэж бодсон юмуу яасан юм, ямар ч байсан бид хоёрыг дуудаад орилоод байхаар нь тоохгүй цаашаа алхаад явсан...би болсон асуудлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан би газар унасан, намайг цохиод унагасан юмуу яасан юм бүү мэд ямар ч байсан газар унаад босоод иртэл Э.******* байхгүй араас нь нөгөө 2 залуу хөөгөөд гүйж байхаар нь би босоод араас нь ордонгийн урд очоод зогсож байтал цагдаа ирсэн...сүүлд духан дээрээ оёдол тавьсан залуу манай гэрт орж ирээд танай хүүхэд намайг ийм болгосон гээд байсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ны хажууд явж байтал 2 залуу ардаас алхаж ирж яваад намайг шууд мөрлөөд гарахаар нь би яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө залуучууд урдаас яасан юм бэ гээд над руу дайрахад Э. цаанаас ирээд нөгөө залуучуудыг боль гээд голоор ортол нэг залуу нь шууд Э.ыг цохиод газар унагасан ба би Э.ыг очоод босгоход нөгөө 2 залуу зугтаахаар нь араас нь очоод “яагаад хүн цохиж байгаа юм бэ” гээд уулзах гэхээр тойрч зугтаагаад нэг туранхай өндөр залуу нь “та нар шиг хөгшин банди нарт баригдана гэж байхгүй” гээд ордонгийн урд талбай тойроод зугтаагаад байсан...Э.ыг цаанаас хүрч ирээд голоор ороод салгах гээд зогсоход шууд цохиж унагаад зугтсан” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт:

  1. Э.ын биед духанд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" /хх-20-*******/ гэх дүгнэлт,

 

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 20******* оны 12 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-22-23/,

 

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...ингээд ах М. бид хоёр хоорондоо юм яриад инээлдээд явж байтал тухайн 2 залуугийн хойно нь явж байсан туранхай залуу “юу гэнээ” гээд эргэж хараад бид хоёр руу хандаж хэлэхээр нь “би хоорондоо ярьж байна” гэж хэлээд гэр рүүгээ алхахад араас нөгөө 2 залуу ирээд туранхай өндөр залуу над руу харж байгаад “чи яах гээд байгаа юм” гэхэд цаана нь бүдүүн залуу хараад зогсож байсан. Тэгтэл нөгөө өндөр туранхай залуу намайг заамдаад авсан ба би энэ үед М. ахыг түшээд зогсож байтал ах туранхай залууд хандаж “би Болдоо байна” гэж 2-3 удаа хэлсэн. Тэгтэл цаана байсан бүдүүн залуу голоор орж ирээд баруун гараараа ахын зүүн шанаа руу цохиод унагахаар нь би ахыгаа татаад босгох гэтэл туранхай өндөр залуу миний уруул руу нэг удаа шанаадхаар нь би нөгөө туранхай өндөр залууг түлхэж өөрөөсөө холдуулаад бүдүүн залуу манай ах руу очиж явахаар нь араас нь очоод баруун мөрнөөс нь татаж эргэж харуулаад нүүр хэсэгт нь нэг удаа цохиход туранхай залуу нуруу руу 1 удаа өшиглөхөөр нь би ахыг очиж босгоод цагдаа дуудлаа шүү гэж хэлээд зугтаасан...би бүдүүн залууг цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” /хх-31-33/ гэх мэдүүлэг,

 

Ял шалгах хуудас /хх-49/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:

 

Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гал тогооны өрөөндөө гараа угаагаад байж байтал гадаа хүмүүс шуугилдах чимээ гараад гал тогооны цонх онгорхой байсан болохоор манай хүү Э.ын дуу гэдгийг танисан ба “ээжээ” гээд орилохоор нь цонхоор очоод хартал Э.*******, М. нар ордонгийн урагшаа гүйгээд араас нь 2 хүн хөөж байхаар нь би гялс хувцасаа өмсөөд гүйж гараад ордонгийн урд яваад очтол Э.*******, М. нарыг 2 залуу хөөгөөд танил Э. гэх залуугын духнаас нь цус гарсан байдалтай, танай хүүхэд намайг зүгээр байхад ийм болгосон, одоо ална гээд араас хөөгөөд байхаар нь цагдаа дуудсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Э.ын  хувийн байдлыг тогтоосон баримт /хх-36-38/,

Сурагч Э.ын анкет /хх-42-44/,

Хайлтын системийн бүртгэл /хх-46/,

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: ” шүүгдэгч Э.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай” гэж үзсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг гарсан үеэс хохирогчоос уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрт холбогдсон хэргийн талаар: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй.”  гэсэн мэдүүлгээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намхан залуу Н.э бид хоёртой ойрхон хэрүүл хийж зогсоод байсан ба өндөр залуу нь цаана 2-3 алхам зайтай зогсож байснаа гэнэтхэн намайг цохиод авсан” гэх мэдүүлэг,

Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яваад очтол Э.*******, М. нарыг 2 залуу хөөгөөд танил Э. гэх залуугийн духнаас нь цус гарсан байдалтай, танай хүүхэд намайг зүгээр байхад ийм болгосон, одоо ална гээд араас хөөгөөд байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүүлд духан дээрээ оёдол тавьсан залуу манай гэрт орж ирээд танай хүүхэд намайг ийм болгосон гээд байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Н.э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу нь шууд Э.ыг цохиод газар унагасан ба би Э.ыг очоод босгоход нөгөө 2 залуу зугтаахаар нь араас нь очоод “яагаад хүн цохиж байгаа юм бэ” гээд уулзах гэхээр тойрч зугтаагаад нэг туранхай өндөр залуу нь “та нар шиг хөгшин банди нарт баригдана гэж байхгүй” гээд ордонгийн урд талбай тойроод зугтаагаад байсан...Э.ыг цаанаас хүрч ирээд голоор ороод салгах гээд зогсоход шууд цохиж унагаад зугтсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаартай дүгнэлтэд Э.ын биед духанд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..” гэх дүгнэлт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 20******* оны 12 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, Шүүгдэгч Э.ын яллагдагчаар өгсөн: “...туранхай өндөр залууг түлхэж өөрөөсөө холдуулаад бүдүүн залуу манай ах руу очиж явахаар нь араас нь очоод баруун мөрнөөс нь татаж эргэж харуулаад нүүр хэсэгт нь нэг удаа цохиход туранхай залуу нуруу руу 1 удаа өшиглөхөөр нь би ахыг очиж босгоод цагдаа дуудлаа шүү гэж хэлээд зугтаасан...би бүдүүн залууг цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  Шүүгдэгч Э.******* нь Налайх дүүргийн , ны дунд 20******* оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед маргааныг салгахаар очсон Э.ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагч, өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Э.ын хохирогч Э.ын биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Э.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас:   Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаарх дүгнэлтийг,

            шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хамгийн бага нэгжээр торгох эсвэл хамгийн бага цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

            Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт” энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан  хүндрүүлэх нөхцлийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйлд заасан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Э.******* нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн №17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулсныг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 03 сар 15 хоногийн хорих ялыг эдэлж ******* сар 15 хоногийн эдлээгүй үлдсэн хорих ялтай байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно “гэсэн заалт болон  мөн зүйлийн 2 дахь хэсэгт” шүүх хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан  бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсвэл тус тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэж болно”  гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 хоногоор тооцон 45 хоногийн хорих ялыг, түүний эдлээгүй үлдсэн ******* сар 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг ******* сар 60 хоног буюу 11 сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            ******* Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ы ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 360 /гурван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон 45 /дөчин тав/ хоногийн хорих ялыг  Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэгэн/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 11 /арван нэгэн/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД