Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1442

 

 

2018            10                 17                                                  1442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Батбаяр,

 

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

 

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бо вогт Оийн Мод холбогдох эрүүгийн 1806 07673 1722 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Яллагдагч О.М нь 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 2018 оны 9 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Амгалан” хорооллын 521 дүгээр байрны 143 тоотод хамтран амьдарч байсан хохирогч Х.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Мийг Эрүүгийн

 

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт

 

холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан

 

шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд

 

холбогдох эрүүгийн 1806 07673 1722 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Х.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө буюу шөнийн 02 цагийн үед хамтран амьдрагч О.М 2 шил архи уугаад шууд зодож эхэлсэн. Би боль гээд орилсон боловч ам дараад зодсон. Тэгээд жижиг өрөөний тагтаар дамжиж хажуу талын айлруу орсон. Тэр айлыг таньдаг байсан тул тэндээ хоносон. Өглөө 08 цагийн үед О.М миний байсан айлын хаалгыг тогшин тэр айл эгч намайг 00-ын өрөөнд оруулж нуусан боловч О.М айлын хаалга тогшсоор байгаад орж ирээд хоёулаа гэртээ оръё гээд миний гарнаас бариад дагуулаад орсон. Гэртээ оруулаад дахиад зодсон. Тухайн үед бид хоёр мөнгөнөөс болоод муудалцсан. Өмнө нь 2018 оны 4, 5 дугаар саруудад О.М миний толгойруу цохиж байсан. Надад гэмтэл учраагүй, миний хуруу тулж байсан. Би ерөөсөө хуулийн байгууллагад хандаж байгаагүй. О.М өмнө нь зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулж байгаагүй. Цаашид би эмнэлэгт хэвтэнэ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа зардлаа нэхэмжлэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/

 

Гэрч Х.Пүрэвцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“Би хэрэг гарах үед байгаагүй. Х.Цгаас О.М анх удаа гар хүрч байгаа юм уу гэж асуухад Х.Ц 2018 оны 5 дугаар сард амралтанд хамт явж байхдаа О.М намайг зодсон гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

Гэрч Д.Равсалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шөнийн 02 цагийн үед байх хүүхдүүдийнхээ хамт унтаж байхад манай байрны 143 тоот айлын эмэгтэй

Х.Ц тагтаар дамжин манай цонхыг нүдэхээр нь би тайлж өгөөд оруулсан. Тэдний манай хоёр зэрэгцээ тагттай болохоор дамжиж орж ирсэн байсан. Х.Ц О.М намайг зодоод байна гээд уйлахаар нь би гэртээ оруулсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад О.М манай үүдийг тогшиж орж ирээд эхнэр Х.Цтай хамт гарч гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“Ц одоо жирэмсэн. Бид хоёр хамтран амьдраад 4-5 сар болж байна. Би Х.Цд чамаас болж 2 өрөө байраа зарсан байсан бол орох оронгүй болох байсан байна гэж хэлээд бухимдлаа гаргаад Х.Цгийн хоёр гарны бугалга, шуу хэсгээс нь барьж аваад хоёр удаа гараа цохьсон.

 

2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө би согтуу байхдаа хамтран амьдарч байсан Х.Цг цохисон үнэн. Би гэм буруугаа хүлээж байна, шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 41 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10960 дугаартай:

“Х.Цгийн биед зүүн доод зовхи, хамрийн нуруу, 2 бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн дал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 29 хуудас/

 

 

 

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 7-8/,

 

-хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирол төлбөр хүлээн авсан баримт /хх-ийн 47, 53 хуудас/,

 

-О.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33 хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.Мийг гэр бүлийн хамааралтай хамтран амьдрагч Х.Цгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Оийн Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

      1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        1. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4
 

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Н.БААСАНБАТ