Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал Улсын яллагч Б.******* Шүүгдэгч С.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* Хохирогч М.******* Гэрч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох 2123001510183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум багт оршин суух хаягтай, урьд: Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар 22 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн 2 нийт жил 07 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 02 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/,

Шүүгдэгч С.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Ч.*******ийн гэрийн хаалгыг эвдэж, Ч.*******ийн хашааны гадна байсан иргэн Ч.ы өмчлөлийн Land Cruizer маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж, агаарын хоолойн усан шүүр, баруун урд крило, хаалганы дээд хөмсөг зэргийг эвдэж гэмтээн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын багийн хорооллын тоотод байх гэртээ иргэн М.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газар сүхээр цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч С.*******ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч С.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн сумын багт байх иргэн Ч.*******ийн гэрт түүнтэй маргалдаж, Ч.******* С.*******ийг гэрээсээ гаргаж, хаалгаа хаасан байхад С.******* гэрийн хаалга руу өшиглөж эвдсэн. Мөн Ч.*******ийн хашааны үүдэнд тавьсан байсан иргэн Ч.ы өмчлөлийн Land Cruizer маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж, агаарын хоолойн усан шүүр, баруун урд крило, хаалганы дээд хөмсөг зэргийг эвдэж гэмтээсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Ч.*******ийн гэрээс гарч ирэхэд машиныг нь гэмтээсэн байсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.ы “...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой .... ******* нь гэрт орсон хойноо ... ******* руу янз бүрийн муу үг хэл хэлээд дайрахаар нь ******* сууж байгаад босож ирээд тэр хоёр барьцалдаж авахаар нь манай эхнэр мөн *******ийн эхнэр , том охин нар салгах гэхэд ******* нь салж өгөхгүй дээрээс салгах гээд очсон нөгөө гурвыг цохиж зодоод байхаар би наанаас нь очоод бид нар бөөндөө нийлж байгаад салгаад *******ийг хүчээр гэрээс гаргаад хаалгаа хаагаад дотор талаас манай эхнэр, *******ийн эхнэр хоёр татаад байж байхад. ******* хэсэг татаж байгаад онгойлгохгүй болохоор хөлөөрөө *******ийн хаалганы далбаа хэсгийг цөм өшиглөж эвдчихээд цаашаа яваад өгсөн. Тэгтэл удалгүй гадаа хатуу зүйл цохиж байгаа хүчтэй дуу гараад байхаар гараад иртэл *******ийн хашааны үүдэнд байсан Миний өөрийн эзэмшлийн Ланд круизер маркийн ******* улсын дугаартaй тээврийн хэрэгслийн салхины урд шилийг жолооч талын хэсгээр шилний гадна талаас хатуу зүйлээр хоёр удаа цохиж хагалсан байсан....” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.гийн “...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой ... ******* хэсэг татаж байгаад онгойлгохгүй болохоор хөлөөрөө *******ийн хаалганы далбаа хэсгийг цөм өшиглөж эвдчихээд цаашаа яваад өгсөн. Тэгтэл удалгүй гадаа хатуу зүйл цохиж байгаа хүчтэй дуу гараад байхаар нь гараад иртэл С.******* нь *******ийн хашааны үүдэнд байсан манай “Ланд круизер” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины урд шилийг жолооч талын хэсгээр гадна талаас хатуу зүйлээр хоёр удаа цохиж мөн агаарын хоолойн усан шүүрийг авч шидээд хагалсан дээрээс нь жолоочийн дээд талын хаалганы хөмсөгний хүрээг хуу татаад, баруун керлоныг хонхойтол цохичихоод яваад өгсөн байна лээ.…” гэсэн мэдүүлгээр, гэрч Ч.*******ийн “...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой ... Манай хүүхдүүд ахын машин дотор ороод сууж байхад ******* ах ахын машины шил рүү болон машин луу нь цохиод татаж чангаагаад байсан гэж хэлсэн. Миний хувьд эвдлүүлсэн гэрийнхээ хаалгыг төлүүлж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлгээр, С.******* хохирогч Б.ы машиныг эвдэж гэмтээснийг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ын “...******* ах манай гэрээс гарч ирэхдээ мод шиг юм барьж хашааны хаалгаар гарч ирээд ы машиныг 4- 5 удаа нөгөө барьж байсан зүйлээрээ цохисон чинь ахын машины урд шил хагарсан. Тэгээд машиных нь нэг хар юмыг цохиод газар унагаачхаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Ч.*******ид 150,000 төгрөгийн, хохирогч Б.д 400000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. С.******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг хорооллын тоотод байх гэртээ иргэн М.*******тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар сүхээр цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: С.******* нүүрэн тус газарт нь сүхээр цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.*******ийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед ... гэрт нь ортол ******* орон дотроо согтуу, ардаа нэг тал архи тавьчихсан, нэг шил архи уугаад дуусгасан бололтой шилийг хэвтүүлээд тавьчихсан, дээгүүрээ нүцгэн, доогуураа дотуур өмдтэйгээ хэвтэж байсан. Тэгээд би “та юу яриад байгаа юм бэ, яагаад манай дүүг ална, хутгална гэж сүрдүүлээд байгаа юм бэ, яасан юунаас болсон юм бэ” гэхэд ******* юу ч дуугарахгүй болохоор нь би *******ийн хажууд нь очиж хэвтээд “та босоод ир, хэдүүлээ ярилцъя, учир зүйгээ олъё” гээд мөрнөөс таттал “та нарыг алчихъя” гээд босоод иртэл, манай дүү ******* “наадах чинь гартаа сүх барьчихсан байна” гэтэл шууд далайгаад над руу дайраад цохихоор нь бултах завдалгүй нүүрэндээ цохиулсан, тэгэхээр нь би урдаас нь дайрч сүхийг нь тэвэрч автал сүхнийх нь ир нь миний өмсөж явсан 2 цамц, подволкийг нэвт зүсэж цээжний баруун дээд хэсэгт зүсэгдсэн. ... ******* нь сүхээ хөнжил дотроосоо гаргаж ирсэн. Сүхтэйгээ хөнжил дотроо хэвтэж байсан байна лээ. Модон иштэй нимгэн жижиг мужаанд хэрэглэдэг бололтой 40 см орчим хэмжээтэй нарийн модон иштэй зэвэрсэн өнгөтэй, хурц иртэй толгой бүхий сүх байсан...” гэсэн мэдүүлгээр, С.*******, М.******* нартай хамт байсан, шүүгдэгч хохирогч М.*******ийн нүүрэн тус газарт нь сүхээр цохисныг харсан талаар мэдүүлсэн гэрч М.*******ын ”...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* нь над руу утсаар залгасан. Би аваад утсаар ярьтал “******* байна аа, чи манай гэрт хүрээд ир” гэсэн тэгээд би “яасан юм” гэж хэлтэл “чи ямар том болцон юм бэ, чамайг ална шүү пизда минь, би чамайг алчихсан байхад 8 жил шоронд суугаад гараад ирнэ, нарсанд надад 80 залуус байна” гэж хэлсэн. ... *******ийн гэрт нь очихоор явж байтал ******* ах миний араас хүрээд ирсэн. бид 2 хамт *******ийн гэрт нь очсон. Тэгээд би “та юу яриад байгаа юм бэ, яагаад намайг ална гэж сүрдүүлээд байгаа юм бэ, би танд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй шүү дээ” гэж хэлээд орных нь хөлөн тушаа газарт нь алхаад очтол ******* гэнэт босож ирээд миний хажууд зогсож байсан ******* ахын нүүр лүү нь мод хагалдаг сүхээр цавчиж цохисон. ... Миний ах болох *******ийн нүүрнээс цус ихээр гарч байсан. ...******* нь сүхээ хөнжил дотроосоо гаргаж ирсэн. Сүхтэйгээ хөнжил дотроо хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.гийн “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал ******* ахын нүүр нь зүсэгдчихсэн гэмтэж бэртсэн хүмүүс эмнэлгээс хүрээд ирсэн. Тухайн өдөр ийм л зүйл болсон өөр зүйл болоогүй. ******* ахын нүүр нь зүсэгдчихсэн байсан. Цээж нь бас зүсэгдчихсэн байсан. Өөр гэмтэл байгаагүй. Миний нөхөр болох ******* гэмтэж бэртээгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.ийн “...*******, ******* нарыг зодолдохоос 2 хоногийн өмнө байх өдрийг нь сайн санахгүй байна. би *******ийнд очсон юм. ******* жижиг гэрээ бариад зогсож байсан юм, гэрээ хаалгыг нь хойш нь харуулаад барьж байхаар нь би “гэрийг хэзээ хойш нь харуулж барьж байсан юм, урагш нь харуулж бариач” гэсэн ******* над руу уурлаад ууттай өвс аваад шидсэн, тэр өвс хальт шүргээд өнгөрсөн юм. Би тэгээд удалгүй гэртээ харьсан юм. Би энэ 2-ыг зодолдох үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. *******, *******ид нүүр лүүгээ сүхээр цохиулчихлаа гээд цус гоожиж орж ирснийг харснаас өөр мэдэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед байх гэртээ амарч байгаад ******* луу залгаад “чи надтай үзэж байхаар тэр хогоо очиж цэвэрлэ, би чиний аавыг зодоогүй шүү” гэсэн чинь намайг “чи хаана байна” гэхээр нь би “гэртээ байна ш дээ” гэж хэлээд утсаа тасалсан юм. Гэтэл удаагүй байж байтал гаднаас *******, ******* нар ******* нь түлээний мод барьчихсан, ******* нь төмөр барьчихсан ороод ирсэн юм. Орж ирээд шууд намайг дээрээс дараад зодсон, миний тархины ар луу модоор цохиж толгой ар хэсэгтээ хагарсан, ******* нь толгойн хэсэг дээр дарж, ******* нь ууц хавьцаа дарж байгаад намайг зодсон. Тэгсэн манай хүүхэд *******ыг хойш нь татаад тэр хооронд би өндийгөөд босоод ирсэн юм. Босч ирэх үед ******* нүүр нүд хэсэг рүү модоор цохиж хамар шалбарч нүд хөхөрсөн, тэр үед би ширдэгэн доогуур байсан сүхээ аваад нь над руу дахиад дайрахаар нь би урдаас нь сүхээ барьтал сүх рүү ******* мөргөчихсөн юм. Мөргөснийх нь дараа би *******ийг гараараа түлхэж унаагаад гараад зугтсан юм, би гарахдаа сүхээ баруун хаяа руу шидчихээд гарсан гэтэл араас ******* ******* 2 дахиж хөөж ирээд ******* нь миний барьж байсан сүхний ар хэсгээр миний толгойн баруун орой хэсэг рүү цохиж толгой хагалсан. Тэр үед манай хүүхэд сүхийг нь аваад гудамжинд шидчихсэн юм...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. С.*******, М.*******ийг сүхээр цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 000000389 дугаартай “...1.Иргэн М.*******ийн биед: Хамрын нурууны баруун тал, баруун хацар дайрсан хагас босоо зүсэгдсэн шарх, хамрын нуруу, цээжний баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй, ирмэгтэй зүйл болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлийг авсан гэх цаг хугацаатай тохирч байна. 3.Дээрх гэмтэл нь иртэй, ирмэгтэй зүйл болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Гадны ямар нэгэн цохилтоос үүсэх боломжтой. 4.Иргэн М.*******ийн биед: Хамрын нурууны баруун тал, баруун хацар дайрсан хагас босоо зүсэгдсэн шарх нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруу, цээжний баруун талд зулгаралт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг модоор цохиход эд хөрөнгө эвдэрч гэмтэхийг, мөн хүнийг сүхээр цохиход хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Шүүгдэгч С.******* нь Б.ы бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, хохирогч М.*******ийг сүхээр цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, Б.ы эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол, М.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. С.******* шууд санаатай үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг сүхээр цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд С.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.******* нь иргэний нэхэмжлэгч С.*******ид хохирлыг нөхөн төлсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч С.*******оос 400000 төгрөг гаргуулж хохирогч Б.д олгох нь зүйтэй байна. Хохирогч М.******* нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.******* нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 02 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна. С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байхдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихоор заагаагүй байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийн 170.2.2-т гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн бол зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихоор заажээ. Улсын яллагч С.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг солих талаар дүгнэлт гаргаагүй мөн түүний холбогдсон Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй зэргийг харгалзан шүүх санаачлагаараа зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих шаардлагагүй гэж үзлээ. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар шүүгдэгч С.******* нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 сар 15 хоногийн хугацаатай ялыг эдлээгүй болох нь С.*******ийн ялын тооцоогоор тогтоогдож байна. Шүүгдэгч нь өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус сонгон оногдуулав. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ар моторын төмөр” гэх нэршилтэйзэвэрсэн байдалтай бор өнгийн төмөр 1 ширхэг, 7.5 см өргөнтэй 5 см өндөртэй 32.5 см урттай бор шаргал өнгийн галын түлээний хагалсан мод 1 ширхэг зэргийг цаашид ашиглах боломжгүй тул устгаж, хохирогч М.******* өөрийн өмсөж явсан хувцсыг буцаан авах хүсэлт гаргасан тул дээд хэсэг болон мөр хэсгээрээ цагаан өнгөтэй, тод улаан өнгийн гурван цагаан канттай “adidas” гэсэн бичигтэй подволк 1 ширхэг, хоёр ханцуй хэсгээрээ цагаан саарал өнгийн канттай саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн малгайтай урд хэсгээрээ цахилгаан бүхий халаастай “Roxy” гэсэн бичигтэй цамц 1 ширхгийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн сумд байнга оршин суудаг учир зорчих эрх хязгаарлах ялыг тус сумд эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.8дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ХМШЗ/68 дугаартай захирамжаар сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 6 сар 15 хоногийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газрыг өөрчлөх, зорчих үүргийг 6 сар 15 хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч С.*******ид Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, зорчих эрх хязгаарлах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 400000 төгрөг гаргуулж хохирогч Ч.д олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 см өргөнтэй, 103.7 см урттай жигд дугуй хээ бүхий гадаргуутай “ар моторын төмөр” гэх нэршилтэй зэвэрсэн бор өнгийн төмөр 1 ширхэг, 7.5 см өргөнтэй 5 см өндөртэй 32.5 см урттай бор шаргал өнгийн галын түлээний хагалсан мод 1 ширхэг зэргийг устгаж, дээд хэсэг болон мөр хэсгээрээ цагаан өнгөтэй, тод улаан өнгийн гурван цагаан канттай “adidas” гэсэн бичигтэй подволк 1 ширхэг, хоёр ханцуй хэсгээрээ цагаан саарал өнгийн канттай саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн малгайтай урд хэсгээрээ цахилгаан бүхий халаастай “Roxy” гэсэн бичигтэй цамц 1 ширхэг зэргийг хохирогч М.*******д буцаан олгосугай.

9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, иргэний нэхэмжлэгч Ч.*******ид төлөх төлбөргүй, хохирогч М.******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ