| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2018/0906/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/926 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/926
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс^ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж, Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, Улсын яллагч А.Марал, Хохирогч Г.Г, Гэрч П.Л Шүүгдэгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-ын С.Бид холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шуугдэгчийн биеийн байцаалт: *************************************************************** Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/: Шүүгдэгч С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн баруун талд иргэн Г.Г--ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд миний үйлдсэн хэргийн талаар тодорхой үнэн зөв бичигдсэн байх тул нэмж ярих зүйл байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г: 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед найз залуу Лийн барьж явсан верна маркийн машинд суугаад явж байсан ба хүн гар өргөхөөр нь зогсоод авсан. Зорчигч согтуу байсан ба замдаа орилоод байсан ба хороолол явна гэсэн. Тэгээд хорооллын эцэс очоод чигээрээ яв гэх шиг болсон ба Е-мартын орчим зогсоод та буучих мөнгөө төл гэхэд зорчигч буугаад цаашаа явахаар нь би араас нь бууж очоод мөнгөө өг гэхэд эргэж хараад намайг мөргөсөн. Тэгээд зугатах гэхээр нь Л бууж ирээд тэр хүнийг барьж авсан. Тэгтэл хэдэн хүмүүс ирсэн ба найзууд н |
| байсан ба удалгүй цагдаа ирсэн. Мөргүүлснээс хамрын яс хугарсан ба эмчилгээний зардал бараг гараагүй. Рентген зураг 20.000 төгрөгөөр авахуулсан, 23000 орчим төгрөгийн эм авсан. нийтдээ эмчилгээнд 62,000 орчим төгрөг болсон. Хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа” гэв. Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Г мэдүүлэхдээ: “..2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед найз залуу Лийн хамт түүний эзэмшлийн 2992 УБЕ улсын дугаартай Хюьндей Верна маркийн автомашинтай нь явж байсан юм. Тухайн үед би утсаа оролдоод явж байсан учир хаанаас хүн авсныг мэдэхгүй нэг согтуу эрэгтэй хүн аваад хороолол руу явж байсан. Тэгтэл уг согтуу хүн хойд талын суудал дээр ганцаараа новш мовш гээд орилоод байсан чинь найз залуу Л Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-Март худалдааны төвийн урд зам дагуу зогсоод “та буучих” гэтэл буухгүй новш минь яваач энэ зам чинь биш буруу замаар явсан байна гээд орилж байгаад машинаас буухдаа миний сууж байсан хойд талын хаалгаар буухаар нь би араас нь буугаад та мөнгөө өгөөч гэтэл яах ийхийн завдалгүй миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Миний хамарнаас цус гараад байхаар би хамраа дараад зогсож байтал найз залуу Л гараад ирчихсэн намайг мөргөдөг ахыг барьж аваад явуулахгүй гээд ноцолдож байсан. Би 102 луу залгаж цагдаа дуудсан... ” гэжээ. /хх 15 хуу/ Гэрч П.Л мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн 2992 УБЕ улсын дугаартай автомашинтай гэр лүүгээ харих гээд явж байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо вокзал орчимоос нэг хүн гар өргөхөөр нь хаана хүрэх юм бэ гэж асуухад тэр согтуу хүн хорооллын эцэс хүргүүлэнэ гэсэн. Тэгээд тэр хүн хорооллын эцсийн уулзвар дээр ирэхэд баруун, зүүн, чигээрээ гээд тал талруугаа зааж байснаа чигээрээ яв гэсэн.. Хаашаа явах нь мэдэгдэхгүй замаа зааж чадахгүй байхаар нь Е-Март худалдааны төвийн хажууд зам дагуу зогсоод 3,000 төгрөг гарсан та ингээд буучих гэтэл би хаана яваа орчиноо хараадахъя гэж машинаас буугаад машины хойд тал руу алхах үед Г.Г араас нь мөнгөө өгөөчээ ахаа гээд буусан. Би машин дотроосоо харж байхад машины хойд хэсэгт Г.Гын нүүрлүү толгойгоороо нэг удаа мөргөсөн..." гэжээ. /хх 16 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12489 дугаар дүгнэлтэд: “Г.Г-ын биед хамар ясны хугарал хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана” гэжээ. /хх 18 хуу/ Хохирлын баримтууд /хх 26-31/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав. Щуухийн дугнэлт: Шүүгдэгч С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн баруун талд иргэн Г.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Г.Г-ын: “..хойд талын хаалгаар буухаар нь би араас нь буугаад та мөнгөө өгөөч гэтэл яах ийхийн завдалгүй миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн... ” гэх мэдүүлэг |
| Гэрч П.Л-ийн: “...Е-Март худалдааны төвийн хажууд зам дагуу зогсоод 3,000 төгрөг гарсан та ингээд буучих гэтэл би хаана яваа орчноо хараадхъя гэж машинаас буугаад машины хойд тал руу алхах үед Г.Г араас нь мөнгөө өгөөчээ ахаа гээд буусан. Би машин дотроосоо харж байхад машины хойд хэсэгт Г.Гын нүүрлүү толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12489 дугаар дүгнэлт /хх 18/, хохирлын баримтууд /хх 26-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/,иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.Бид холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Хохирогчийн нэхэмжлэлээс эмчилгээний зардал болох 23229 төгрөгийг шүүгдэгч С.Б-оос гаргуулах, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
|
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ