| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00355/И |
| Дугаар | 00415 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 00415
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овогт Батдэлгэрийн Ариунжаргал /РД:ГЗ88052603/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн 17-01 дүгээр багт оршин суух Хоохолдой овогт Өлзийжаргалын Батбаатар /РД:ФД90022118/-д холбогдох,
эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00355/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариунжаргал, хариуцагч Ө.Батбаатар, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ариунжаргал миний бие Ө.Батбаатартай танилцан нэг гэртээ орж 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин А.Эгшиглэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Энхмандах нар тус тус төрсөн. Охин А.Эгшиглэн төрөхөд Ө.Батбаатар нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан тул ээж Ариунжаргал надаар овоглосон. Ө.Батбаатар бид 2011 онд нэг гэртээ орж хамт амьдраад хоёр хүүхэдтэй болсон ба 2016 оны 1 дүгээр сар хүртэл хамт амьдарч байгаад биенээ ойлгохгүй, үзэл бодол таарахгүй, нэгнээ хүндэтгэхгүй байсан тул Батбаатар нь ажил хийнэ гэж яваад гэртээ эргэж ирээгүй. Салах шалтгаан нь тухайн үед хэрүүл маргаан хийж, улмаар зодоон болж түүнээс үүдэн салах болсон. Нэгэнт таарч тохирохгүй учир салахыг хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Ө.Батбаатар бид хоёр нэг гэртээ орж 2 хүүхэдтэй болж амьдарсан боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Ө.Батбаатартай утсаар ярихад Батбаатар нь сар бүр 2 хүүхэддээ мөнгө өгнө гэж тохиролцсон боловч хэлсэн амандаа хүрэхгүйбайна. Иймд 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Эгшиглэнг Ө.Батбаатарын охин мөн болохыг тогтоож, охин А.Эгшиглэн, хүү Б.Энхмандах нарт аав Ө.Батбаатараас тэтгэлэг тогтоож, охин А.Эгшиглэн, хүү Б.Энхмандах нарыг ээж Б.Ариунжаргал миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Ө.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ариунжаргалтай 2010 онд танилцан нэг гэрт орж 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин А.Эгшиглэн,2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Энхмандах нар тус тус төрсөн. Охин А.Эгшиглэнг төрөхөд нь би иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, бичиг баримтгүй байсан тул Б.Ариунжаргалаар овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Бид хоёр Булган аймгийн Сайхан суманд очиж амьдархаар шийдээд явсан боловч Б.Ариунжаргал аав, ээжийнхээ дэргэд очоод ааш зан нь өөрчлөгдөж тэднийхээ үгээр байх болсон. Миний ээж Орхон аймагт гэртээ ганцаараа амьдардаг. Ээж маань түлэх түлээ байхгүй даарч байна гэж надтай утсаар ярьсан. Манай ах, эгч нар байдаг боловч ээжийг харж ханддаггүй тул би Б.Ариунжаргалтай ярилцсаны үндсэн дээр Эрдэнэт хот явсан. Би хадам аав, ээжийн дэргэд амьдарч чадахгүй байсан. Би Эрдэнэтэд очоод ажил хайж “Боссо” ХХК–нд найзтайгаа ярьж байгаад Б.Ариунжаргалыг ажилд оруулах болоод дуудахад Б.Ариунжаргал өөрөө татгалзсан. Бид хоёр өөрсдийн хоорондын харьцаанаас болж маргалдсан зүйлгүй. Манай ээжээс болж л маргалдсан. Бид хоёр тусдаа амьдраад 2 жил болж байна. Би хамтран амьдрах талаар ирж уулзсан боловч тохиролцоонд хүрээгүй гэв.
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь Ө.Батбаатарт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал, хариуцагч Ө.Батбаатар нар нь 2011 онд танилцаж, дотноссон ба тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин А.Эгшиглэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Энхмандах нар төрснийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгэж №0000721656, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгэж №6101000008 дугаартай төрсний гэрчилгээ тус тус олгосон болох нь зохигчдынтайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Б.Ариунжаргал, Ө.Батбаатар нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ”гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Ө.Батбаатар нь охин А.Эгшиглэн, Б.Энхмандах нарыг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ